“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Жолооч нарын ажил хаялт үргэлжилсээр
Аргентинд явагдаж буй хот хоорондын автобусны жолооч нарын ажил хаялтаас болж өдөр тутмынх нь амьдрал нь хямралд ороод байгаа хүний тоо 350 мянгад хүрсэн байна. Энэ талаар ажил хаялтыг зохион байгуулсан үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид мэдэгджээ. Автобусны жолооч нарын үйлдвэрчний эвлэл нь Засгийн газраас жолооч нарын цалинг нэмэгдүүлэх, хална гэж сүрдүүлэхээ зогсоохыг шаардан ажил хаялт зарлаад байгаа юм. Харин Засгийн газар нь энэхүү ажил хаялтыг үйлдвэрчний эвлэл ба төрөөс нөхөн олговор авах санаархалтай оператор компаниудын хуйвалдаан гэж үзэж буй. Иймээс эхний ээлжинд 130 оператор компанийг зохих ёсны үйлчилгээ үзүүлсэнгүй гэж торгожээ.
Хот хоорондын болон улс хоорондын автобусны үйлчилгээ нь дийлэнх аргентинчуудын хувьд хол зайд шилжин хөдлөх тээврийн гол хэрэгсэл юм. Аргентинд дотоодын агаарын ба төмөр замын тээвэр нь сул хөгжсөн болохоор дотоодын тээврийн 90 хувийг автобусны компаниуд хангадаг аж. Эдгээр автобусны компаниуд нь зөвхөн дотоодын төдийгүй хил залгаа орнууд руу тээвэр гүйцэтгэдэг. Аргентины автобусны компаниуд жилдээ 64 сая хүн зөөдөг. Ажил хаялтаас болж гацсан зарим хүн тав дахь өдрөө хот хоорондын зогсоол дээр хүлээж байгаа юм.

0 Сэтгэгдэл