Израилын цэргийн нисэх хүчин Сирид агаараас цохилт өгч эхэлжээ. Англи хэл дээр бичдэг оросын Russia Today сайтын бичиж байгаагаар бол израилчууд Сирийн нутаг дэвсгэр рүү дайрахдаа уран идэвхжүүлсэн цөмийн зэвсэг ашигласан гэнэ. “Дэлбэрэлт яг л газар хөдлөл шиг санагдсан. Дараа нь алтлаг өнгийн асар том “мөөг”-н үүл үүссэн. Энэ бол израиль уран ашигласны илэрхийлэл” гэж Сирийн аюулгүйн албаны өндөр албан тушаалтны хэлснийг Russia Today иш татжээ. Эх сурвалж бас израилчууд юун түрүү зэвсгийн агуулахаас гадна иргэний байгууламжууд руу дайрсан гэжээ. Ням гарагаас даваад шилжих шөнө Дамаскийн уулархаг Касьюн дүүрэг рүү дайрах үеэр хүчтэй дэлбэрэлт сонсогдож шөнийн тэнгэрт том том гал дүрэлзэж байсан гэнэ.
Бөмбөгдөх үеэр ямар хохирол учирсан, хэчнээн хүний амь хохирсон талаар тодорхой мэдээлээгүй байна. Сирийн албан ёсны мэдээллийн SANA агентлаг тодорхой материал цуглуулж баримтжуулж байгаа юм байна.
Дамаск албан ёсоор батлан хамгаалахын шинжлэх ухаан, судалгааны төв, ХАА-н район өртсөн гэж мэдээлж байна. Энэ үйл явдал Иран, Ливан, Алжир, Йемен, Суан, Тунис, Арабын орнуудын Лиг, Палестиныг чөлөөлөх ардын фронт, палестины “Исламын жихадууд” хөдөлгөөн болон ХАМАС, ливаны “Хизбалла” хөдөлгөөнүүдийн эсэргүүцэлтэй тулгараад байна.
Сирийн ерөнхийлөгч Башар Асад ОХУ-аар дамжуулан Вашингтон руу захидал илгээж Израилын талаас эхлүүлсэн энэ шинэ түрэмгийлэл нь хойшлуулалгүй хариу өгөхөд хүргэж байна гэж мэдэгдээд байна. Асад бас үүндээ 24 цагийн дотор хариу өгөхийг Вашингтоноос шаарджээ. “Тэр захидалдаа Израиль хэрвээ энэ дайсагнасан үйлдлээ давтах юм бол энэ нь дайн зарласан хэрэг гэж үзээд урьдчилан мэдэгдэлгүйгээр хариу өгөх болно” гэж бичсэн хэмээн Асадын ойрын эх сурвалж мэдээлжээ.
Сүүлийн өдрүүдэд израилын агаарын хүчнээс Срийн нийслэл Дамаскын баруун хойд дүүрэг рүү дайрах үеэр 300 орчим хүн алагдаж, шархадсаны зэрэгцээ цэргийн хэдэн арван агуулах сүйрсэн гэж сирийн сөрөг хүчний Syriatruth.org сайт мэдээлж байна. Энд цэргийн 43 байгууламж, дөрөвдүгээр дивизийн штаб, SCUD пуужинтай газар доорх хоргодох байр, 104, 105 дугаар бригадын бааз, цэргийн эрдэм шинжлгээ судалгааний хүрээлэн өртжээ. Энэ бригадуудад ираны зөвлөхүүд байсан байх гэж тамаглаж байгаа юм.
Агаараас дайрах ажиллагаанд израилын 18 онгоц оролцсон байна. Хамгийн том дэлбэрэлтийн дараа гэхэд л рихтерийн шаталбараар 4,3 баллын хүчтэй газар хөдлөл тэмдэглэгдсэн байна.