ОХУ-ын Белгород хотноо гэгээн цагаан өдрөөр гэм зэмгүй, зургаан хүнийг буудан хороосон аймшигт алуурчин Сергей Помазуны эмэг эх сонины сурвалжлагчид зээ хүгийнхээ бага нас, залуу цагийн болоод шоронд байх үеийн нь тухай ярьсан байна.Эмэг эх Анна Никифоровна нь “Белгородын алуурчин” Сергей Помазуныг гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа шууд амиа хорлосон байх гэж бодсон гэнэ. Хөгшин “Тэр тэгэж урсгал сөрөөд, юу хийсэн билээ дээ. Ямар ч гэмгүй хэчнээн хүнийг буудан хороосон билээ. Тэгэхээр чинь түүнийг яаж амьдаар нь харах билээ. Тэгээд л би амиа хорлосон байх л гэж бодсон” гэж байна. Тэрээр бяцхан Сережагийн зурагны дэргэд зөөлөн сандалд суугаад ийн ярьж байна. Гурван ойтой л болов уу гэсээр жаахан хүү модон морин дээр суугаад саатаж, аппарат руу хараад инээмсэглэж байгаа зураг л даа.
Аймшигт аллага болсны тэр шөнө Сергейгийн өвөө эмээгийн амьдардаг Купино тосгоны байшингийн дэргэд цагдаагийнхан жижүүрлэж хоноод өглөө нь гэрт ирж , дээвэр зоорь сэлтийг нь нэгжээд явжээ.
Цагдаагийнхан тэгээд нуугдахын тулд хүрээд ирж мэднэ шүү гэж хэлсэн. Бид салхивчаа хааж сураагүй улс. Өвөө нь шөнөжингөө л өөр хүн нэмж алаагүй дээрээ буугаад өгөөсэй билээ гэж үглэсэн. Хашаа маань бас арын хаалгатай. Ер нь тосгоноороо л айцгааж хоносон доо гэж байна. “ Энд өссөн болохоороо ч тэр үү гэнэт л хүрээд ирдэг юм” хэмээн гурван хөгшин дэргэдээс үг нэмж байна. Помазуны гэрийнхний тухайд бүгдээрээ л эндээс гаралтай, эндээ суурьшсан болохоор бүгд л ам сайтай, сайхнаар ярих юм. Тэр бүү хэл зургаан хүн алж “Белгородын алуурчин” нэр зүүгээд байгаа Сергей Помазуны тухайд ч нэг их муугаар хэлэхгүй байна. “Ерийн л нэг жаал байсан. Энд л өссөн. Шоронд л ингэж эвдэрсэн байх” гэж тосгоныхон хэлцгээж байна. Эмээ нь бол бүүр Помазун автомашин хулгайлсныхаа төлөө таван жилд шоронд суугаад л ингэж эвдэрсэн гэж итгэлтэй байна.
-Хүчирхэг хүмүүс тэвчээртэй байдаг, манай Сережка тийм биш. Би тэгэж бодож байна гээд эмээ нь толгой сэгсэрч сууна. Сережагийн эцэг Саша түүнийг суллагдсаных нь дараа бидэн дээр авчирсан. Арванхоёрдугаар сарын 20 шүү дээ. Сережка хаанаас ч мөнгө олсон юм, өвгөн бид хоёрт баахан жимс, бялуу, хуушуур авчирч өгсөн. Би түүнд “Ач минь одоо амьдралаа бод, ажил хий, эхнэр ав. Өвөө эмэдээ гуч төрүүлж өг л дөө” гэж хэлсэн. Тэр зүгээр л инээмсэглэж суусан. Тэгээд л хоёр жил ганцаар амьдарсан. Эргэн тойронд амьдрал яваад л хүмүүс амьдраад байхад яагаа юм болоо гэж санаа зовоод охиндоо би “Люда түүнийг эмчлүүлэх юм биш үү, сэтгэц нь зүгээр биз” гэсэн. Сережад болохоор “Тархи толгой чинь зүгээр үү, эмчлүүлэх хэрэгтэй шүү” л гэж байсан. Гэтэл тэр зүгээр л өдөр нь унтаад, автобусны жолооч болно гэж хичээл үзээд л яваад байсан. Хамгийн сүүлд өнөөх хичээл энэ тэрээ ураад хаяж байсан гэж ярилаа.
Хөгшин бас хорих газраас ач хүүгийнхээ илгээж байсан захидал, ил захидлыг авчирлаа. Тэр өвөө эмээдээ “Баяраар дэлгүүрээс амттай зүйл худалдан аваарай. Самар чинь уушгинд сайн гэнэ шүү” гэж захидаг байж.
Танилууддаа мэнд хүргээрэй гээд анхаарлын тэмдэг тавьсан харагдана. Аннад мэндчилгээ дэвшүүлээрэй гэдэг тэр нь суллагдахаас нь өмнө Москва руу явж нөхөр хүүхэдтэй болсон гэнэ. Түүнийг нь Сережкад хэлээгүй гэнэ. Помазуны аав Александрыг шүүгдэж байсан гэж бичээд байсан ч үнэндээ тийм явдал огт байгаагүй гэнэ. Анна Никифоровна энэ тухайд “Ийм явдал огт байгаагүй. Саша насаараа витамины үйлдвэрт ажиллаад их хүндэтгэлтэйгээр тэтгэвэртээ гарсан. Дараа нь ой хамгаалагч хийж байсан даа. Харин Сережка хаана буудаж сурсан юм бүү мэд. Яахав цэрэгт алба хаасан болохоор тэнд л сурсан байхгэж байна.
Сергей Помазун Белгород хотын төвд “Охота” дэлгүүр гал нээж зургаан хүний амийг хөнөөсөн юм. 16 настай Софья Г-гийн зүрхэнд сум туссанаар газар дээрээ нас барсан. Дэлгүүрийн худалдагч 39 настай Игорь Малыхин хэдхэн хоногийн өмнө ээжийгээ оршуулсны 40 хоногийг тэмдэглэчихээд байж. Одоо түүний гурван настай охин, нэг настай хүү үлдсэн. Түүний найз Руслан нь алуурчин дэлгүүрт орж ирээд сум өг гэж шаардсан, тэгэхэд нь тэд татгалзсаны төлөө л шууд буудсан гээд хагас цагийн дараа намайг очиход тэднийг хар уутаар бүрчихсэн байсан даа гэж ярьж байна.
Хажуугийн их дэлгүүрээс сайндаа л 150 метр шүү дээ, тэгэхэд тэр дунд өөр бас хоёр ч шарил байсан. Тэр нь 13 настай Алина Ч, Игорь Болдыров нарынх байсан.
Өөр нэг гэрч Сергей Рябенко их дэлгүүрт байсан.
-Энэ хавь чинь үргэлж л тайван байдаг газар. Эхлээд би алхаар цохиж байна уу даа л гэж бодсон. Гараад хартал нэг охин хэвтэж байсан. Эргэн тойронд нь цагдаа, ээж нь тэнд хашгираад л .......гэж ярьж байна.
Рябенко бас “Охота” дэлгүүрийнхэн баримт бичиггүйгээр юу ч худалддаггүй, тийм болохоор өөрөө ч тийшээ орж байгаагүй гэж ярьсан байна.
Белгородын алуурчны унаж ирсэн BMW X5 машиныг эцэг эх нь тун саяхан худалдан авсан байжээ. Үүний тулд тэд зээл ч авсан гэнэ.
Эмэг эх нь Сергей Помазуныг багадаа их өвчлөмтгий хүүхэд байсан гэж байна. Зун бүр л аав ээж нь сувилалд авч явдаг. Шоронд байхад нь Люда байнга очиж туслах гэдэг ч хуулиас гадуур яаж ч болохгүй гээд уулзуулдаггүй байсан юм билээ. Зургаан хүн буудсаны нь дараа түүний эцэг Александр өдөр нь хүү нь хутга гаргаж өөрт нь заналхийлсэн гэдгийг нь хэлжээ.
-Сергей бүр бидний бэлтгэсэн хоолноос тусдаа хооллодог болсон. Өөртөө дэлгүүрээс цэвэр ус худалдан авдаг. Ер нь л бүгдээрээ түүнээс айдаг болчихсон. Түүнийг тайван байлгахын тулд хүн бүр л садаа болохгүйг боддог болж. Ер нь бид ямар гэм хийсэн болоод үр хүхэд маань биднийг бүхий л улс даяар гутамшиг болгож байгаа юм бүү мэд гэж эмээ нь зээгийнхээ тухай яриад уйлж сууна.
Ээж Людмила Помазун нь хотын боловсролын газарт 1982 оноос хойш ажиллаж. Харин эцэгт нь хэзээ хаанаас тийм зэвсэгтэй болсон юм бол гэж хотынхон шуугьж байна. Зарим нэгэн нь Александрыг гэмт хэрэгтэн байсан гэж хүртэл ярьсан.
-Тэд сайхан гэр бүл. Людмила жинхэнэ журамтай бүсгүй. Даанч заримдаа хүн ийм азгүй байх юм. Ямар сайн байх вэ дээ гэж хотын боловсролын газрын дарга Андрей Мухартов ярьж байна.Людмила Николаевна өөрийнхөө хөдөлмөр, зүтгэлээр бүхий л шатны алба хаасан. Тэр одоо ерөнхий нягтлангийн туслах ня-бо. Ийм аймшигтай юм тохиосон болохоор тэр ч гэсэн, бид гэсэн одоо хүртэл хэвийн байдалдаа орж хэвийн ажиллаж чадахгүй л байна гэж дарга нь нэмж хэллээ.
Гэнэт л нэг хүн гарч иргээд дэлгүүр ажлаа хийж байсан, гудамжинд явж байсан хүмүүсийг буудаад зургаан хүний амь, түүн дотор насанд хүрээгүй хоёр охины амийг хөнөөчихсөн аймшигт хэргийн шокноос орос орон одоо хүртэл гарч чдахгүй л байна.