"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Ялалтын баяраар ахмад дайчдыг үнэгүй оршуулна гэжээ
ОХУ-ын Мурманск мужид амьдардаг, Аугаа их эх орны дайны ахмад дайчид Ялалтын баярыг угтаад “Цэргийн хүндэтгэлийн компани” гэдэг байгууллагаас нэгэн сонин санал бүхий захидал хүлээн авч нүд нь бүлтийж, чих нь дэлдийжээ. Тус байгууллага их ялалтын баярыг тохиолдуулан ахмад дайчдад хөнгөлөлт үзүүлж үнэ төлбөргүй оршуулна гэсэн гэнэ.
1943 онд цэрэгт татагдаж фронтод явж байсан ахмад дайчин Нина Кузнецова энэ захидлыг аваад бие нь муудсан байна. Тэрээр “Ялалтын баяраар баяр хүргээд, оршуулах санал тавьж байгаагаар бодоход үхэх цаг минь ирж байгаа юм байлгүй дээ” гэж телевизийн сурвалжлагчид ярьсан байна.
Харин “Цэргийн хүндэтгэлийн компани” байгууллагынхан болохоор бид ахмад дайчдаа оршуулах тухай яриагүй, харин оршуулгын хөшөө, бусад үйлчилгээ үзүүлэхдээ ахмад дайчдад хөнгөлөлт үзүүлнэ гэсэн юм гэж тайлбарлажээ. Энэ салбарын захирал Александр Беликов “Бид зүгээр л ямар ямар хөнгөлөлт үзүүлэхээ бичсэн. Түүнээс биш “Та бүхнийг хүлээж байна” гэж бичээгүй. Гэхдээ л манайд ахмад дайчид маань л ертөнцийн мөнх бусыг үзүүлж байгаа шүү дээ. Гашуун ч гэсэн үнэн” гэжээ.
ОХУ-ын Мурманск мужид амьдардаг, Аугаа их эх орны дайны ахмад дайчид Ялалтын баярыг угтаад “Цэргийн хүндэтгэлийн компани” гэдэг байгууллагаас нэгэн сонин санал бүхий захидал хүлээн авч нүд нь бүлтийж, чих нь дэлдийжээ. Тус байгууллага их ялалтын баярыг тохиолдуулан ахмад дайчдад хөнгөлөлт үзүүлж үнэ төлбөргүй оршуулна гэсэн гэнэ. 1943 онд цэрэгт татагдаж фронтод явж байсан ахмад дайчин Нина Кузнецова энэ захидлыг аваад бие нь муудсан байна. Тэрээр “Ялалтын баяраар баяр хүргээд, оршуулах санал тавьж байгаагаар бодоход үхэх цаг минь ирж байгаа юм байлгүй дээ” гэж телевизийн сурвалжлагчид ярьсан байна.

0 Сэтгэгдэл