“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Нисгэгчид нь унтаж, үйлчлэгч нь онгоцоо жолооджээ

Энэтхэгийн агаарын тээврийн Air India компанийн нисгэгчид нислэгийн үеэр жолооны ард үйлчлэгчээ суулгаад өөрсдөө унтаж байсан нь илэрч 166 зорчигчийн амь насанд аюул учруулахад хүрснийхээ төлөө ажлаасаа халагджээ. Бангкокоос Дели орохоор нисч явсан онгоцон дахь энэ явдал дөрөвдүгээр сарын 12-нд болсон боловч сая л удирдлагын чихэнд хүрчээ. Компаний удирдлага хоёр нисгэгч, хоёр борт инженерийг ажлаас нь халсан байна. Онгоц хөөрөөд хагас цагийн дараа зохих өндөртөө гарсны дараа хоёрудагаар нисгэгч Равиндра Нат кабинаас гарч үйлчлэгч Жей Баттаг орхижээ. Air India компанийн албан ёсны төлөөлөгч энэ тухайд тайлбарлахдаа нисгэгч албан байраа орхих зайлшгүй шаардлага гарсан бол багийн өөр нэг гишүүнийг орондоо үлдээх ёстой гэсэн байна.
Натыг ингэж гарсны дараа багийн дараагийн гишүүн Б.К.Сони бас кабинаас гарчээ. Тэр бас өөрийнхөө оронд үйлчлэгч бүсгүй Канику Калаг суулгасан байна. Нисгэгчдйиг ийнхүү бизнес танхимд ороод унтаж байх зуур Каника Кала үйлчлэгч санамсаргүйгээр нислэгийн автомат удирдлагын товчийг дарчихаж. 166 зорчигчтой онгоц удирдлагагүй болж доош унаж эхэлжээ. Сони Батта нар кабиндаа ирж нислэгийн үлдсэн зайд онгоцоо жолоодсон байна. Air India зорчигдын гомдлын дагуу хэргийг мөрдөн шалгаж зохих арга хэмжээ авсан байна. Нислэгийн багийнхан буруугаа хүлээхгүй байсан ч үйлчлэгчид үнэхээр нисгэгчийн кабинд удаан хугацаагаар байсан, онгоцны нэгдүгээр нисгэгч хашаа ч яваагүй байсан зэрэг нь нотолгоо болж үйл явдал үнэхээр болсон нь нотлогджээ.
Энэтхэг улсыг НҮБ нислэгийн аюулгүй байдлын талаар хамгийн ноцтой 13 орны тоонд оруулсан юм. Саяны энэ тохиолдлын өмнөхөн Air India-гийн бас нэг нисгэгч нислэгийн өмнө согтуу байсан нь илэрч байсан юм.

0 Сэтгэгдэл