"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг хүсчээ
Улсын бүртгэлийн ерөнхий газар 1890 дугаарын лавлах утсаа ажиллуулдаггүй, БЗД-ийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын ажилтны тоог нэмэх шаардлагатай, нийслэлд зөвшөөрөлгүй барилгууд боссоор байна, замын гэрэлтүүлгүүд өдрийн цагаар байнга асаалттай байна, хорооны засаг дарга нар ажлаа хийхгүй хийдүүлж байна, Гэмтлийн эмнэлгийн даргын томилгоо удааширснаас тусламж үйлчилгээний чанар нь муудлаа, Хавдар судлалын үндэсний төвд ганц байдаг туяа эмчилгээний аппарат эвдэрсэн нь хүндрэл үүсгэж байна гэхчлэн олон асуудлыг энэ долоо хоногт иргэд “11 11 төв”-д дуулгалаа.
Сургуулийн үйлчлэгч ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тэтгэлэгт багш нарын адил хамрагдмаар байна, багшийг багшаар нь биш суралцагчдаар нь дүгнүүлдэг, заалгах багшийг нь сонгуулдаг болгомоор байна гэж зарим иргэн үзжээ. Суралцагчдынх нь сурлага хөгжил, хүмүүжил төлөвшилд гарсан өөрчлөлтөөр багшийн ажлыг үнэлэх журам боловсруулж байгаагаа БШУЯ-наас тайлбарласан байна. Мөн ирэх 8 дугаар сард багтаан туяа эмчилгээний шинэ аппарат оруулж ирэхээр ажиллаж байгаагаа ЭМЯ хариу мэдээлжээ.
Санал шүүмжээс гадна талархал, сэтгэгдлээ иргэд “11 11 төв”-д байнга ирүүлдэг. Энэ долоо хоногийн хувьд ипотекийн зээлээр орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд зориулан “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаад олон иргэн талархал илэрхийлэхийн зэрэгцээ энэ ажлыг хугацаа алдалгүй эхлүүлэхийг хүсчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газар 1890 дугаарын лавлах утсаа ажиллуулдаггүй, БЗД-ийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын ажилтны тоог нэмэх шаардлагатай, нийслэлд зөвшөөрөлгүй барилгууд боссоор байна, замын гэрэлтүүлгүүд өдрийн цагаар байнга асаалттай байна, хорооны засаг дарга нар ажлаа хийхгүй хийдүүлж байна, Гэмтлийн эмнэлгийн даргын томилгоо удааширснаас тусламж үйлчилгээний чанар нь муудлаа, Хавдар судлалын үндэсний төвд ганц байдаг туяа эмчилгээний аппарат эвдэрсэн нь хүндрэл үүсгэж байна гэхчлэн олон асуудлыг энэ долоо хоногт иргэд “11 11 төв”-д дуулгалаа.Сургуулийн үйлчлэгч ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тэтгэлэгт багш нарын адил хамрагдмаар байна, багшийг багшаар нь биш суралцагчдаар нь дүгнүүлдэг, заалгах багшийг нь сонгуулдаг болгомоор байна гэж зарим иргэн үзжээ. Суралцагчдынх нь сурлага хөгжил, хүмүүжил төлөвшилд гарсан өөрчлөлтөөр багшийн ажлыг үнэлэх журам боловсруулж байгаагаа БШУЯ-наас тайлбарласан байна. Мөн ирэх 8 дугаар сард багтаан туяа эмчилгээний шинэ аппарат оруулж ирэхээр ажиллаж байгаагаа ЭМЯ хариу мэдээлжээ.
Санал шүүмжээс гадна талархал, сэтгэгдлээ иргэд “11 11 төв”-д байнга ирүүлдэг. Энэ долоо хоногийн хувьд ипотекийн зээлээр орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд зориулан “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаад олон иргэн талархал илэрхийлэхийн зэрэгцээ энэ ажлыг хугацаа алдалгүй эхлүүлэхийг хүсчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл























