"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээ дээшлүүлэхэд хамтран ажиллахыг салбарынхнаас хүслээ
Хэвлэл мэдээллийн салбарт тулгамдсан зарим асуудлыг шийдэхэд санаачилгатай ажиллахыг мэргэжлийн холбоодын зүгээс УИХ, Засгийн газрын гишүүдэд хандан уриалжээ. Мэргэжлийн холбоодын уулзалтаас гаргасан дээрх уриалгыг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт гардууллаа.
Шинэчлэлийн Засгийн газар иргэдийнхээ мэдээлэл авах болон санал шүүмжээ илэрхийлэх эрхийг бүх талаар хөхиүлэн дэмжиж, энэ эрхээ бүх хэлбэрээр эдлэх нөхцөл бүрдүүлэхээр олон ажил санаачлан хэрэгжүүлж буйг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг онцлоод, иргэдийн мэдээлэл авах эрхийг улам баталгаажуулах ажилд манлайлан оролцож байгаа Глоб интернэшнл ТББ, Монголын сэтгүүлчдийн эвлэлд талархал илэрхийллээ.
Хэвлэлийн эрх чөлөөг хангахад манай улс тодорхой амжилтад хүрсэн ч хууль эрх зүйн орчиндоо нэмж тусгах шаардлагатай гэж үзэж буй зургаан асуудлыг уриалгад тусгажээ.
Засгийн газраас цахим ертөнцөд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд мэргэжлийн холбоод нь тодорхой чиглэлүүдээр үүрэг хүлээж, гишүүн байгууллагуудынхаа хариуцлагыг өндөржүүлэн ёс зүйтэй хэрэглээ нэвтрүүлж, сайтуудад одоо хараалын элдэв зохисгүй үг нийтлэгдэхээ больсон. Хамтран ажилласнаар энэ мэтчилэн багагүй үр дүнд хүрч болохыг ЗГХЭГ-ын дарга онцолж, цаашид энэ хамтын ажиллагааг дараагийн түвшинд хүргэх, тодруулбал хэвлэл мэдээллийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох ажлыг мэргэжлийн холбоод нь хариуцдаг болох боломжтойг хэллээ. Ийм зохион байгуулалтад орохын тулд оролцоо санаачилгатай ажиллах, түүнчлэн салбарынхан дотооддоо ёс зүй, хариуцлагын оновчтой тогтолцоо бүрдүүлэх шаардлагатайг Ч.Сайханбилэг сайд хэвлэл мэдээллийнхэнд уриалав. Мөн хэвлэл мэдээллийн эрх чөлөөг үнэлдэг олон улсын шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн тодорхой, барьцтай ажлыг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн салбарт тулгамдсан зарим асуудлыг шийдэхэд санаачилгатай ажиллахыг мэргэжлийн холбоодын зүгээс УИХ, Засгийн газрын гишүүдэд хандан уриалжээ. Мэргэжлийн холбоодын уулзалтаас гаргасан дээрх уриалгыг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт гардууллаа.Шинэчлэлийн Засгийн газар иргэдийнхээ мэдээлэл авах болон санал шүүмжээ илэрхийлэх эрхийг бүх талаар хөхиүлэн дэмжиж, энэ эрхээ бүх хэлбэрээр эдлэх нөхцөл бүрдүүлэхээр олон ажил санаачлан хэрэгжүүлж буйг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг онцлоод, иргэдийн мэдээлэл авах эрхийг улам баталгаажуулах ажилд манлайлан оролцож байгаа Глоб интернэшнл ТББ, Монголын сэтгүүлчдийн эвлэлд талархал илэрхийллээ.

0 Сэтгэгдэл