"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Царнаевынхан АНУ-ын тусгаар тогтнолын өдөр бөмбөг дэлбэлэх гэж байжээ
Бостонд олон улсын марафон гүйлтийн тэмцээний үеэр бөмбөг дэлбэлсэн ах дүү Царнаев нар бөмбөгөө долдугаар сарын 4-ний өдөр АНУ-ын Тусгаар тогтнолын өдрөөр дэлбэлэхээр төлөвлөж байжээ. Энэ тухайгаа 19 настай Жохар Царнаев байцаалтын үед хэлсэн байна. Тэр цагдаа нартай буудалцаж байгаад амь үрэгдсэн ах 26 настай Тамерлантай хамт дэлбэлэх бодисоо түргэн буцалгагчид хийн бэлттгэснээ хүлээсэн байна. Тэд дэлбэлэх бодисоо хийнэ гэсэн хугацаанаасаа өмнө бэлэн болгочихсон учраас Тусгаар тогтнолын өдрийг хүлээлгүйгээр марафон гүйлтийн тэмцээний үед дэлбэлжээ. Жохар бас ахтайгаа хамт 2011 онд Йеменд алагдсан “Аль-Кайда” бүлэглэлийн нэг удирдагч Анвар аль-Авлакийн сургааль айлдварыг интернетээр үзсэнээ хүлээсэн байна. Харин тэд алан хядагчтай харилцаатай байсан эсэхиийг нотлох баримт Холбооны мөрдөх товчоонд байхгүй байгаа юм.
Дөрөвдүгээр сарын 15-нд Бостонд тэмцээний барианы газарт бөмбөг дэлбэлэхэд гурван хүн амь алдаж, 260 гаруй хүн шархдаж, гэмтсэн юм.
Бостонд олон улсын марафон гүйлтийн тэмцээний үеэр бөмбөг дэлбэлсэн ах дүү Царнаев нар бөмбөгөө долдугаар сарын 4-ний өдөр АНУ-ын Тусгаар тогтнолын өдрөөр дэлбэлэхээр төлөвлөж байжээ. Энэ тухайгаа 19 настай Жохар Царнаев байцаалтын үед хэлсэн байна. Тэр цагдаа нартай буудалцаж байгаад амь үрэгдсэн ах 26 настай Тамерлантай хамт дэлбэлэх бодисоо түргэн буцалгагчид хийн бэлттгэснээ хүлээсэн байна. Тэд дэлбэлэх бодисоо хийнэ гэсэн хугацаанаасаа өмнө бэлэн болгочихсон учраас Тусгаар тогтнолын өдрийг хүлээлгүйгээр марафон гүйлтийн тэмцээний үед дэлбэлжээ. Жохар бас ахтайгаа хамт 2011 онд Йеменд алагдсан “Аль-Кайда” бүлэглэлийн нэг удирдагч Анвар аль-Авлакийн сургааль айлдварыг интернетээр үзсэнээ хүлээсэн байна. Харин тэд алан хядагчтай харилцаатай байсан эсэхиийг нотлох баримт Холбооны мөрдөх товчоонд байхгүй байгаа юм. Дөрөвдүгээр сарын 15-нд Бостонд тэмцээний барианы газарт бөмбөг дэлбэлэхэд гурван хүн амь алдаж, 260 гаруй хүн шархдаж, гэмтсэн юм.
0 Сэтгэгдэл
























