"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Дорноговь аймагт үхсэн малын шалтгаан нь уранаас болоогүй гэсэн дүгнэлт гарчээ
Дорноговь аймгийн Сайншанд суманд олон тооны тугал үхсэн шалтгааныг судалж тогтоох, үүссэн нөхцөл байдалд үнэн зөв дүгнэлт гаргах үүргийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг холбогдох байгууллагуудад өгсөн юм. Энэ дагуу зохион байгуулсан хяналт шалгалтын дүнг ажлын хэсгийнхэн өнөөдөр танилцууллаа.
Үүнээс гадна Сайншанд сумын Зүүнбаян, Улаанбадрах сумын Аргалант багийн зорилтот бүлгийн иргэдэд хийсэн үзлэг шинжилгээгээр хүний эрүүл мэндэд ионжуулагч цацраг болон хүнд металлын нөлөөллөөс үүдэлтэй өвчлөл, эмгэг өөрчлөлтүүд илрээгүй байна.
Яам агентлаг, судалгаа шинжилгээний лабаритори зэрэг 42 байгууллагын 104 мэргэжилтэн, судлаач оролцсон томоохон хэмжээний шалгалтын эдгээр дүгнэлт нь анхан шатных тул цаашид нягтлан баталгаажуулж, эцэслэн тогтоохыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажлын хэсгийнхэнд даалгажээ. Түүнчлэн, маргаан үүсгэсэн зарим асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгааг хэлээд, холбогдох албаныхан цаашид илүү уялдаатай, хариуцлагатай ажиллах шаардлагатайг анхаарууллаа.
Дорноговь аймгийн Сайншанд суманд олон тооны тугал үхсэн шалтгааныг судалж тогтоох, үүссэн нөхцөл байдалд үнэн зөв дүгнэлт гаргах үүргийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг холбогдох байгууллагуудад өгсөн юм. Энэ дагуу зохион байгуулсан хяналт шалгалтын дүнг ажлын хэсгийнхэн өнөөдөр танилцууллаа.Сайншанд, Улаанбадрах суманд өнгөрсөн сарын 24-нөөс 4 дүгээр сарын 2-ны өдрүүдэд мэргэжлийн байгууллагууд хээрийн хэмжилт судалгаа хийж, хөрс, ус, ургамал, малын эд эрхтний дээж авчран шинжилсэн байна. Лабориторийн шинжилгээний дүн, чиглэл тус бүрийн судалгаагаар Сайншанд сумын тавдугаар багийн малчин Д.Норсүрэнгийн 22 тугал ионжуулагч цацраг болон ураны нөлөөллөөс болон халдварт өвчний үүсгэгчээс болоогүйг тогтоожээ. Малчин Д.Норсүрэнгийн бэлчээрээс авсан хөрс, усны дээжийн химийн найрлага стандартын хэмжээнд байсан, харин селен, зэс, сурьмагийн хордлого тугалын хорогдолд нөлөөлсөн байх магадлалтай тул цаашид гүнзргийрүүлэн судлах шаардлагатай гэж ажлын хэсэг дүгнэжээ.
Эдгээр бодис стандарт хэмжээнээс давсан нь ямар шалтгаантай, энэ нь мал хорогдоход нөлөөлсөн эсэхийг тодруулахаар олон улсын томоохон лабориторид дээж явуулахаар хөөцөлдөж байгаа аж. Ингэхдээ дотоодын мэргэжлийн лабориториудын гаргасан шинжилгээний дүнг ч нягтлуулахаар илгээхээ ажлын хэсгийнхэн дурьдлаа.Үүнээс гадна Сайншанд сумын Зүүнбаян, Улаанбадрах сумын Аргалант багийн зорилтот бүлгийн иргэдэд хийсэн үзлэг шинжилгээгээр хүний эрүүл мэндэд ионжуулагч цацраг болон хүнд металлын нөлөөллөөс үүдэлтэй өвчлөл, эмгэг өөрчлөлтүүд илрээгүй байна.
Яам агентлаг, судалгаа шинжилгээний лабаритори зэрэг 42 байгууллагын 104 мэргэжилтэн, судлаач оролцсон томоохон хэмжээний шалгалтын эдгээр дүгнэлт нь анхан шатных тул цаашид нягтлан баталгаажуулж, эцэслэн тогтоохыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажлын хэсгийнхэнд даалгажээ. Түүнчлэн, маргаан үүсгэсэн зарим асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгааг хэлээд, холбогдох албаныхан цаашид илүү уялдаатай, хариуцлагатай ажиллах шаардлагатайг анхаарууллаа.
0 Сэтгэгдэл
otgoo
neg negneesee medeelel huulj tavihaa bolioch ee.ug usgiin aldaag ni hurtel geehgui bicheed tavih ym aa.oorsdoo haij bodit, unen medeelel uguuch eeeee.
2013.05.01






















