"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Сү.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг улс орны эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хийнэ
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Сү.Батболдоор ахлуулсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг нягтлан дүгнэх ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсэг 2008-2012 оны Засгийн газар Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хэрхэн хөгжүүлсэн болон хийж чадаагүй ажлыг нь олж дүгнэх гэнэ. Тухайлбал, хамтарсан Засгийн газрын үед хоёр нам иргэн бүртээ 1.5 сая төгрөгийн хувь хишиг хүртээхээр шийдсэн. Энэ ажлыг Шинэчлэлийн Засгийн газар үргэлжлүүлэх ёстой ч зогсонги байдалд оруулсан. Үүнээс гадна өмнөх Засгийн газрын үед жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг хэрэгжүүлсэн бол энэ удаагийн Засгийн газар найман хувийн хүүтэй болгож нэмэгдүүлсэн зэрэг судалж, шалтгаан нөхцлийг тогтоох зүйл багагүй байгаа гэж үзжээ.
Тэрчлэн өнгөрсөн жил төсөв батлах үед Ерөнхий сайдын багцад оруулсан 50 тэрбум төгрөгийн задаргааг дахин гаргуулах ёстой гэж үзжээ. Учир нь, Ерөнхий сайд энэ мөнгийг бүтээн байгуулалтад зарцуулна гэж хэлж байсан ч ямар нэгэн бүтээн байгуулалтад зарцуулаагүй, харин ч төсвийн тухай хууль зөрчсөн гэж дүгнэхэд хүрээд байгаа гэнэ.
Монголбанк, Засгийн газартай хамтарч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хөтөлбөр боловсруулж хоёр их наяд төгрөг зарцуулсныг төсвийн хуулиас гадуур төсөв боллоо гэж МАН бүлгийн гишүүд үзсэн байна. Тиймээс энэ асуудлыг хүртэл МАН бүлгээс гарсан ажлын хэсгийнхэн тодруулах юм байна.
Бүлгийн хурлаар хэлэлцсэн бас нэг зүйл нь өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцсэн Байнгын хороодын бүтэц бүрэлдэхүүн. МАН-ын бүлгийн 25 гишүүнээс 15 нь хоёр байнгын хороонд давхар харьяалалтай болсон ч 10 нь мөн л нэг байнгын хороонд харьяалалтай хэвээр үлджээ. Гэтэл АН-ын бүлгийн 18 гишүүн гурав хүртэл байнгын хороонд харьялалтай байгаа аж. Тиймээс энэ мэт тэгш бус хуваарилалтыг өөрчлөхийг цөөнхийн бүлэг шаардана гэдгийг Бүлгийн дарга Н.Энхболд хэллээ.
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Сү.Батболдоор ахлуулсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг нягтлан дүгнэх ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсэг 2008-2012 оны Засгийн газар Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хэрхэн хөгжүүлсэн болон хийж чадаагүй ажлыг нь олж дүгнэх гэнэ. Тухайлбал, хамтарсан Засгийн газрын үед хоёр нам иргэн бүртээ 1.5 сая төгрөгийн хувь хишиг хүртээхээр шийдсэн. Энэ ажлыг Шинэчлэлийн Засгийн газар үргэлжлүүлэх ёстой ч зогсонги байдалд оруулсан. Үүнээс гадна өмнөх Засгийн газрын үед жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг хэрэгжүүлсэн бол энэ удаагийн Засгийн газар найман хувийн хүүтэй болгож нэмэгдүүлсэн зэрэг судалж, шалтгаан нөхцлийг тогтоох зүйл багагүй байгаа гэж үзжээ. Тэрчлэн өнгөрсөн жил төсөв батлах үед Ерөнхий сайдын багцад оруулсан 50 тэрбум төгрөгийн задаргааг дахин гаргуулах ёстой гэж үзжээ. Учир нь, Ерөнхий сайд энэ мөнгийг бүтээн байгуулалтад зарцуулна гэж хэлж байсан ч ямар нэгэн бүтээн байгуулалтад зарцуулаагүй, харин ч төсвийн тухай хууль зөрчсөн гэж дүгнэхэд хүрээд байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл