"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
“Нэг цонхны үйлчилгээний төв”-үүдийг нэмж байгуулна
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах хүрээнд Засгийн газраас хэд хэд томоохон зорилт тавьсан. Үүний нэг нь “Нэг цэгийн үйлчилгээний төв” юм. Монголын Засгийн газар Швейцарийн Засгийн газартай гэрээ байгуулж, тус улсын буцалтгүй тусламжаар улсын хэмжээнд 35 төв байгуулсан бөгөөд эдгээр төвүүд нь давхардсан тоогоор 3 сая 800 мянга гаруй иргэнд хөдөлмөр, нийгмийн халамж, нийгмийн даатгал, иргэний бүртгэл мэдээлэл, газрын харилцаа, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, нотариат, банк санхүүгийн зэрэг үйлчилгээ үзүүлээд байгаа талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Иргэдийн дэмжиж, талархаж байгаа энэ үйлчилгээг 6 сум, 4 хороонд шинээр байгуулж, 2 аймагт явуулын “Нэг цонхны үйлчилгээ” ажиллуулахаар шийдвэрлэж, үүнд шаардагдах хөрөнгийн 40 хүртлэх хувийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж байхыг холбогдох аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.
Архангайн Жаргалант, Дорноговийн Замын-Үүд, Завханы Тосонцэнгэл, Увсын Тэс, Ховдын Үенч, Хөвсгөлийн Тариалан суманд, нийслэлийн Баянгол дүүргийн 22, Чингэлтэйн 16 дугаар хороонд “Нэг цэгийн үйлчилгээгний төв”-ийг тус тус нэмж байгуулахаар шийдвэрлэлээ.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах хүрээнд Засгийн газраас хэд хэд томоохон зорилт тавьсан. Үүний нэг нь “Нэг цэгийн үйлчилгээний төв” юм. Монголын Засгийн газар Швейцарийн Засгийн газартай гэрээ байгуулж, тус улсын буцалтгүй тусламжаар улсын хэмжээнд 35 төв байгуулсан бөгөөд эдгээр төвүүд нь давхардсан тоогоор 3 сая 800 мянга гаруй иргэнд хөдөлмөр, нийгмийн халамж, нийгмийн даатгал, иргэний бүртгэл мэдээлэл, газрын харилцаа, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, нотариат, банк санхүүгийн зэрэг үйлчилгээ үзүүлээд байгаа талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.Иргэдийн дэмжиж, талархаж байгаа энэ үйлчилгээг 6 сум, 4 хороонд шинээр байгуулж, 2 аймагт явуулын “Нэг цонхны үйлчилгээ” ажиллуулахаар шийдвэрлэж, үүнд шаардагдах хөрөнгийн 40 хүртлэх хувийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж байхыг холбогдох аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.
Архангайн Жаргалант, Дорноговийн Замын-Үүд, Завханы Тосонцэнгэл, Увсын Тэс, Ховдын Үенч, Хөвсгөлийн Тариалан суманд, нийслэлийн Баянгол дүүргийн 22, Чингэлтэйн 16 дугаар хороонд “Нэг цэгийн үйлчилгээгний төв”-ийг тус тус нэмж байгуулахаар шийдвэрлэлээ.
0 Сэтгэгдэл






















