"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
АОХН-ийн чуулга уулзалтыг нээж Ерөнхий сайд үг хэллээ
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ. 104 орны төлөөлөгчид ардчиллын гол тулгуур болох иргэний нийгэм, залуучууд, эмэгтэйчүүд, Парламент, хувийн хэвшлийг хэрхэн оновчтой хөгжүүлэн дэмжих талаар салбар хуралдаануудар хэлэлцэх юм.
150 орныг эгнээндээ нэгтгэсэн энэхүү нийгэмлэгийг манай улс 2011 оны 7 дугаар сараас даргалсан бөгөөд энэ хэмжээнд хүртлэх Монголын зам дардан байгаагүй. Эдүгээгээс 23 жилийн өмнөх энэ өдрүүдэд ардчилсан хувьсгал ид өрнөж байсан бол өдгөө манай улсад хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгэм бүрэлдэж, ардчилсан парламент, хараат бус шүүх засаглал, чөлөөт хэвлэл мэдээдэлтэй болж чадлаа. Монгол оронд ардчиллыг авчрахад оройлон оролцсон Ардчилсан нам бусад намтай эвсэж Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан ажиллаж байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг АОХН-ийн төлөөлөгчдийн хамтарсан хуралдааныг нээж хэлсэн үгийнхээ эхэнд тэмдэглэлээ.
Ардчиллыг бэхжүүлнэ, түүнийг хамгаална гэдэг бол ард түмнээ эх орондоо сайн сайхан амьдруулна гэсэн үг. Ямар ч улсад бэрхшээл байдаг. Бэрхшээлийг даван гарах, төр засаг асуудлаа шийдэх хамгийн чухал арга зам бол иргэдтэйгээ хамтран ажиллах, иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлэх явдал. Ингэж байж хөрсөнд буугаад буй ардчиллын үнэт зүйлийг хадгалж, улам хөгжүүлэх болно гэж Засгийн газрын тэргүүн онцлоод иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглүүлэн хийж байгаа ажлуудаасаа нэрлээд Шинэчлэлийн Засгийн газар тунгалаг, ил тод, иргэдээ сонсох ажлыг түлхүү хийж байгааг хэллээ.
Хий хоосон дүр эсгэсэн ардчилал бус жинхэнэ ардчиллыг хөхиүлэн дэмжих зорилт тавьсан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хоёр жилийн хугацаанд даргалсан нь манай улсын хувьд нэр төрийн хэрэг байлаа. Энэ хугацаанд нийгэмлэгийн хамт олноосоо ихийг сурч, ардчиллын замаар замнасан туршлагаасаа хуваалцах онцгой завшаан гарлаа. АОХН-ийн даргын халааг бид Эль Сальвадор улсад шилжүүлэх гэж байна. Гэхдээ хамтын ажиллагаагаа огтхон ч сааруулахгүй, иргэний нийгэм, залуучууд, эмэгтэйчүүд, Парламент, хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр улс орон, бүс нутаг, олон улсын хэмжээнд үргэлжүүлэн ажиллахаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг илэрхийллээд хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ. 104 орны төлөөлөгчид ардчиллын гол тулгуур болох иргэний нийгэм, залуучууд, эмэгтэйчүүд, Парламент, хувийн хэвшлийг хэрхэн оновчтой хөгжүүлэн дэмжих талаар салбар хуралдаануудар хэлэлцэх юм.150 орныг эгнээндээ нэгтгэсэн энэхүү нийгэмлэгийг манай улс 2011 оны 7 дугаар сараас даргалсан бөгөөд энэ хэмжээнд хүртлэх Монголын зам дардан байгаагүй. Эдүгээгээс 23 жилийн өмнөх энэ өдрүүдэд ардчилсан хувьсгал ид өрнөж байсан бол өдгөө манай улсад хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгэм бүрэлдэж, ардчилсан парламент, хараат бус шүүх засаглал, чөлөөт хэвлэл мэдээдэлтэй болж чадлаа. Монгол оронд ардчиллыг авчрахад оройлон оролцсон Ардчилсан нам бусад намтай эвсэж Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан ажиллаж байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг АОХН-ийн төлөөлөгчдийн хамтарсан хуралдааныг нээж хэлсэн үгийнхээ эхэнд тэмдэглэлээ.

0 Сэтгэгдэл