Монголын өсвөрийн боксын шигшээ баг нийт 31 медаль хүртлээ
Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг 16.00 цагаас хэлэлцэнэ
Өнөөдрийн ТББХ хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
Өнөөдөр УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх асуудлууд
Х.Нямбаатар: Орон сууц нийтийн аж ахуйн салбарынхны цалин жил бүр инфляцын түвшинтэй уялдан нэмэгдэх ёстой
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Ерөнхий сайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Улаанбаатар хотод энэ онд 102.710 ам метр явган замыг шинэчиллээ
Д.Батжаргал: Хүүхдийн чихийг яруу сайханд дасгахад сурах бичиг чухал үүрэг гүйцэтгэх ёстой
У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй
“CZECH” БОЛ “CHECHNYA” БИШ ГЭДГИЙГ ЭЛЧИН САЙД ТАЙЛБАРЛАЖЭЭ
Бостонд болсон алан хядах ажиллагааны дараа америкчуудын газар зүйн мэдлэг ямар төвшинд байгааг харуулсан инээдтэй гэмээр зүйл болжээ. Энэ талаар долоо хоног тутмын “TIME” сэтгүүлд тодруулга гаргасныг товчлон хүргэе.
Нэгэн удаа Америкийн зохиолч, сэтгүүлч Амброз Бирс нь “Бурхан америкчуудыг газар зүйд сургахын тулд ашиглах цорын ганц арга нь дайн юм” гэж хэлсэн байдаг. Орчин цагийн түүхэнд америкчууд алан хядлагын эсрэг, ардчилал тогтоохын төлөө өдий төдий дайн хийсэн ч гэлээ газар зүйг арай илүү судлах хэрэгтэй болсон нь энэ хэргээс харагджээ. Учир нь, Бостоны дэлбэрэлтийн дараа алан хядах ажиллагаанд сэжиглэсэн хүмүүс Чехийнх бус харин Чечениэс гаралтай гэдгийг тайлбарласан мэдэгдэл гаргахаас өөр аргагүй болсон байна. Өөрөөр хэлбэл, “Czech” нь Чех улс болохоос “Chechnya” буюу Чечень нь биш гэдгийг Элчин сайдын яамнаас тусгай мэдэгдэл гарган тайлбарлаж. Дэлбэрэлт хийсэн сэжигтний тухай анхны мэдээ олон нийтэд хүрснээс хойш чехийн эсрэг чехийг үзэн ядсан олон тооны бичлэг “Facebook”, “Twitter” мэтийн олон нийтийн сайтуудад давалгаалан гарч эхэлсэн байна.
“Facebook”, “Twitter” сайтад Чехийг дайрч, доромжилсон олон хүний хажууд хэлэхээс зовмоор хараалын үгстэй зэрэгцэн “Үгүй энэ Бостонд болсон алан хядах ажиллагааг зохион байгуулагчид чинь Оросоос орж ирсэн 19 настай чех гаралтай хүмүүс байсан юм байна. Яаж байгаа юм бол?” эсвэл “Бостонд дэлбэрэлт үйлдсэн залуус чинь чехүүд байсан байна. Энэ чинь одоо 1980 он биш биз дээ?” гэх мэт зөөлөн бичлэгтэй хослон явж эхэлжээ.
Чехийн эсрэг үзэн ядсан бичлэгийн тоо хэрээс хэтэрсэн болохоор “Tumblr”-ийн нэг хэрэглэгч бүдүүлэг алдаатай, уурлаж бухимдсан бичлэгүүдийн цуглуулан “Гутамшгийн жагсаалт” гэгчийг хүртэл гаргажээ. Гэтэл олон нийтийн сайтуудын жирийн хэрэглэгчид төдийгүй тусгай албадад ажиллаж байсан туршлагатай хүмүүс хүртэл бүдүүлэг алдаа гаргасан байх юм. Тухайлбал, Тагнуулын төв газрын ажилтан байсан нэгэн хүн “CNN” сувгаар алан хядах ажиллагааг зохион байгуулагчдыг баривчлах ажиллагаанд тайлбар хийж байхдаа шууд эфирт, олон зуун мянган хүнийг сонссоор байтал Чех ба Чечень хоёрыг хооронд нь сольж будилав.
Ийм нөхцөлд Чех улсаас АНУ-д суугаа Элчин сайд Петр Гандалович байдлыг тайлбарлахыг хүссэнд гайхах зүйлгүй. Сайд мэдэгдэлдээ “Гэмт хэрэгтэн гэж сэжиглэсэн хүмүүсийн үндэс угсааны талаарх мэдээлэл нэмэгдэхийн хэрээр олон нийтийн сайтуудад нэгэн тун ч харамсалтай төөрөгдөл газар авч байгаа би сэтгэл түгшин ажиглаж байна. Чех улс ба Чечень хоёр бол огт өөр газар нутаг юм. Чех улс нь Төв Европт байдаг тусгаар тогтносон улс бол Чечень нь Оросын холбооны улсын нэг хэсэг” гэжээ. Ийнхүү ямар том тэнэглэл хийсэн гэдгийг нь тайлбарласны дараагаар “Twitter”-ийн хэрэглэгчид ичсэндээ Чехийн талаар өмнө нь бичээд байсан бичлэгүүдээ яаран устгаж эхэлжээ.
“The Daily Currant” гэдэг хошин шогийн сайт нь “Fox News” суваг АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөж байсан Сара Пэйлинээс ярилцлага авсан мэтээр харуулсан ёгт мэдээ нийтлэв. Энэ ёгт ярианы үеэр Сара Пэйлин Чех рүү цэргийн дайралт хийх нь АНУ-ын авах ёстой цорын ганц зөв алхам гэж хэлсэн болгожээ. “Fox News” суваг нь Бүгд найрамдах намын байр суурийг сурталчилдаг. Америктай холбоотой олон улсын тавцанд гарсан бүх ээдрээг цэргийн хүчээр шийдэх гэж улайрдаг хүмүүсийн байр суурийг зөвтгөх гэдэг. Сара Пэйлин нь сонгуулийн үеэр дэлхийн улсуудын нэрийг хольж хутган ярьж доог тохууны бай болж байсан болохоор ингэсэн бололтой.
Ингээд “TIME” сонин америкчуудад зориулан Чечень гэж ямар үндэстэн байдгийг тайлбарлахдаа “Чеченьчүүд гэдэг нь Москвагаас өмнө зүгт 1000 орчим милийн зайтай Хар далай ба Каспийн тэнгисийн хооронд, Умард Кавказад байдаг жижиг газар нутагт оршин суудаг угсаатан юм. Энэ газар нутагт ойролцоогоор 1,2 сая хүн амьдардаг бөгөөд дийлэнх нь лалын шашинтнууд. Сүүлийн хориод жилийн дотор салан тусгаарлагч босогчид нь Чеченьд гурван ч удаа иргэний дайн явуулсан. Москвад сүүлийн жилүүдэд гарсан хэд хэдэн алан хядах ажиллагааны хариуцлагыг Чечений алан хядах бүлэглэлүүд хүлээж байсан юм” гэжээ.
Харин Чех улсын тухайд “Чех нь 1993 онд Чехословак улсыг задран унасны дараа гарч ирсэн хоёр улсын нэг юм. 2004 онд Чех нь Европын холбооны гишүүн улс болсон. Хуучин Зөвлөлтийн цэргийн блокт ордог байсан энэ орны иргэд нь дэлхийн хэмжээнд шашин шүтлэгт хамгийн бага автсан. Чехэд хамгийн өргөн тархсан шашин нь Христийн шашны католик урсгал ч гэлээ үүнийг хүн амын ердөө 10 хувь нь дагадаг. Чех улс ба Чечень нь хоорондоо 2000 милийн зайтай оршдог” гэсэн байна.
Америкчуудын ингэж төөрөлдөхөд хүргэсэн гол шалтгаан нь Чех ба Чечень гэдгийг англиар бичсэн хувилбар байсан бололтой. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Чехийг “Czech” гэж бичээд Чеченийг “Chechnya” гэж бичсэн нь гоомой төөрөгдлийг үүсгэх гол хэргийн эзэн байжээ. Энэ мэт бичлэгийн төстэй байдлаас улбаатай инээдтэй зүйл Америкт урд нь гарч байв. Англиар Гүрж улс ба АНУ-ын Жоржи мужийн нэрийг адилхан бичдэг. Ингээд Гүрж ба Өмнөд Осети хоорондын зэвсэгт мөргөлдөөний үеэр Оросын тал Гүрж рүү танк оруулсан тухай мэдээний сургаар Жоржи мужид Оросын танкууд орж ирлээ гээд хөөрхөн будлиан үүсээд авч байсан удаатай.
Америкийн жирийн сонгогчид төдийгүй улс төрийн өндөрлөгүүд үүнтэй адилаар улсуудын нэрийг хольж хутгах зэргээр газар зүйн мэдлэгээр тааруу гэдгээ харуулсан жишээ байсхийгээд гардаг. Шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нэгэн удаа үг хэлэхдээ “Кырзахстан улсад ардчиллыг хөгжүүлэхийг дэмжинэ” гээд бөөн доог болсон. Мань эр Кыргызстан ба Казахстан гэж хэлэх гээд “бөөндчихсөн” бололтой. АНУ-ын Ерөнхийлөгч асан хүү Жорж Буш ийм будлианаараа алдартай. Тэрээр Австри ба Австрали хоёрыг яг адил улс гэж андуурч байсан удаатай. Ингээд ч зогсохгүй нэгэн удаа үг хэлэхдээ “1989 онд ард олны эсэргүүцлийн хөдөлгөөн Зүүн Берлин, Лейпциг хотуудад гарсны хүчинд Төв Америк дахь коммунист дарангуйллууд нуран унасан” гэжээ. Яахаараа Төв Европт гарсан эсэргүүцэл Төв Америкт төр эргүүлдэг тухай цугласан хүмүүс гайхсан ч сүүлд нь мань хүн Төв Европ гэж хэлэх гээд андуурсан болж таарсан юм. Цаашлаад Африк тивийг тусгаар улс гэж андуураад “Африкчууд бол олон тооны өвчин эмгэгээс болж зовж шаналж байдаг үндэстэн” гэж хэлсэн удаатай. Гүрж ба Оросын хямралын үеэр энэ хоёр улсыг андуураад гадны хүчин Оросын хууль ёсны Засгийн газрын түлхэн унагах гэж оролдож байсан гэсэн удаатай. Сара Пэйлин нь Өмнөд ба Хойд Солонгосыг ялгалгүй будилаад, өөр нэгэн удаад Хойдуудыг Америкийн байр суурийг тууштай баримтлагч гээд дуулианы эзэн болсон. Америкийн сенатын гишүүн Жон Маккейн нэгэн уулзалтын үеэр Белорусыг хөрш зэргэлдээ Литви улстай андуурч, ОХУ-ын Ерөнхийлөгч Путинийг Германы Ерөнхийлөгч гэж мэдэгдэж байв.
Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Берлинд оюутнуудын өмнө үг хэлэхдээ ”Манай ардчиллын гол шалтгаан нь эрх чөлөөнд суурилдагт байгаа юм. Америк хүн өөрөө хүсээд сонголтоо хийвэл тэнэг байх эрхтэй. Өөрөө л хүсч байгаа бол өөрийгөө бусдаас ялгаж онцгойлох эрхтэй” гэсэн нь америкчуудын жирийн иргэд ба улс төрчдийн газар зүйн өвөрмөц мэдлэгийг тодорхой хэмжээгээр тайлбарлаж байгаа байх.

Б.Бадрал
0 Сэтгэгдэл