"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Facebook, twitter-гүй улс төрчийн ирээдүй бүрхэг
Цахим улс төр номын зохиогчид ингэж дүгнэв. Анх цахим ертөнцийнхөн телевиз сонингоос мэдээллээ цуглуулдаг байсан бол одоо эсэргээрээ тэд цахим ертөнцөөс мэдээллээ цуглуулдаг болжээ. Түүнчлэн зохиогчид номоо цахим ертөнцөд байршуулдаг байсан бол одоо цахим ертөнцөд өрнөж буй хэлэлцүүлгийг ном болгодог болсон байна. Үүнийг нэг жишээ болох “Цахим улс төр” ном өнөөдөр нээлтээ хийсэн юм. Саяхны хийсэн судалгаагаар манай улсад Facebook хэрэглэгчдийн тоо 600 мянга хол давсан гэсэн тоо гарчээ. Энэ тоо цаашид эрчимтэй нэмэгдэх хандлага ч ажиглагдсан байна. Харин twitter хэрэглэгчдийн тоо 50 мянга давсан байна. Дээрх хоёр цахим хаягт хандаж буй иргэдийн улс төрийн оролцооны талаарх сонирхолтой баритыг номын зохиогчдын нэг О.Чулуунбилэг энэ үеэр зочдод дуулгасан юм. Түүний хэлж буйгаар Facebook-т ихэвчлэн улс төрийн идэвхгүй нас буюу 18-25 насныхан ханддаг гэнэ. Тэдний сонирхол нь гоё зураг, онигоо, дуу бүжиг болон сонин содон мэдээлэл байдаг байна.
Харин twitter-т 32-34 насныхан буюу нийгмийн дундаж хэсгийн “том” төлөөлөгчид ханддаг аж. Ингэхдээ тэдэнд нийгэмд болж буй “юм”-наас таалагддаг зүйл ховор байдаг учир тэд бүгд шүүмжлэгчид байдаг аж. Хэдийгээр тэд улс төр болоод нийгмийн бүхий л асуудлыг шүүмжилдэг ч улс төрийн идэвхтэй оролцогчид бөгөөд сонгуульд байнга саналаа өгдөг бүлэг гэнэ.
Хэдийгээр манай улсад цахим ертөнц ид хүчээ авч байгаа ч сонгуулийн үеэр оноо цуглуулах, нэгнийгээ гүтгэн доромжлох хэрэгсэл болгон ашиглахаас өөр аргад шилжиж чадахгүй байгааг номын зонхиогчид хэлж байсан юм. Тиймээс тэд цахим ертөнцийг ашиглан улс төрийн тогтвортой байдал бий болгож, эрх баригч нам 10-20 жилээр тогтвортой үйл ажиллагаа явуулах өнцгийг энэхүү номондоо буулгажээ.
Цахим улс төр номын зохиогчид ингэж дүгнэв. Анх цахим ертөнцийнхөн телевиз сонингоос мэдээллээ цуглуулдаг байсан бол одоо эсэргээрээ тэд цахим ертөнцөөс мэдээллээ цуглуулдаг болжээ. Түүнчлэн зохиогчид номоо цахим ертөнцөд байршуулдаг байсан бол одоо цахим ертөнцөд өрнөж буй хэлэлцүүлгийг ном болгодог болсон байна. Үүнийг нэг жишээ болох “Цахим улс төр” ном өнөөдөр нээлтээ хийсэн юм. Саяхны хийсэн судалгаагаар манай улсад Facebook хэрэглэгчдийн тоо 600 мянга хол давсан гэсэн тоо гарчээ. Энэ тоо цаашид эрчимтэй нэмэгдэх хандлага ч ажиглагдсан байна. Харин twitter хэрэглэгчдийн тоо 50 мянга давсан байна. Дээрх хоёр цахим хаягт хандаж буй иргэдийн улс төрийн оролцооны талаарх сонирхолтой баритыг номын зохиогчдын нэг О.Чулуунбилэг энэ үеэр зочдод дуулгасан юм. Түүний хэлж буйгаар Facebook-т ихэвчлэн улс төрийн идэвхгүй нас буюу 18-25 насныхан ханддаг гэнэ. Тэдний сонирхол нь гоё зураг, онигоо, дуу бүжиг болон сонин содон мэдээлэл байдаг байна. Харин twitter-т 32-34 насныхан буюу нийгмийн дундаж хэсгийн “том” төлөөлөгчид ханддаг аж. Ингэхдээ тэдэнд нийгэмд болж буй “юм”-наас таалагддаг зүйл ховор байдаг учир тэд бүгд шүүмжлэгчид байдаг аж. Хэдийгээр тэд улс төр болоод нийгмийн бүхий л асуудлыг шүүмжилдэг ч улс төрийн идэвхтэй оролцогчид бөгөөд сонгуульд байнга саналаа өгдөг бүлэг гэнэ.
Хэдийгээр манай улсад цахим ертөнц ид хүчээ авч байгаа ч сонгуулийн үеэр оноо цуглуулах, нэгнийгээ гүтгэн доромжлох хэрэгсэл болгон ашиглахаас өөр аргад шилжиж чадахгүй байгааг номын зонхиогчид хэлж байсан юм. Тиймээс тэд цахим ертөнцийг ашиглан улс төрийн тогтвортой байдал бий болгож, эрх баригч нам 10-20 жилээр тогтвортой үйл ажиллагаа явуулах өнцгийг энэхүү номондоо буулгажээ.
0 Сэтгэгдэл






















