“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Газар нутгийн маргаан ахин хурцдав
Японы мэдэлд байдаг ч манай урд хөрш “Зөвхөн манайх” гэж булаацалдаад байгаа Сенкаку арлыг тойрсон асуудал ахиад л хурцдаж эхэллээ. Хятадын тал эдгээр арал руу байлдааны найман усан онгоц явуулсан байна. Хятад урд нь ч маргаантай арлуудын орчим байлдааны усан онгоцуудаа явуулж байсан ч энэ удаагийнх шиг нэг зэрэг олныг явуулж байгаагүй юм.
Газрын тос, шатдаг хийн нөөц илэрсний дараагаар энэхүү арлыг тойрсон маргаан өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн онцгой хурц болсон билээ. Маргаантай таван арал бүгд хувийн эзэмшлийнх байсан болохоор Японы тал аюулгүй байдлаа хангахын тулд улс мэдэлдээ авах ёстой гэж шийдээд гурвыг нь эздээс нь худалдан авсан юм. Ингэж худалдан авсны дараа Хятадад Японыг эсэргүүцсэн олон тооны жагсаал цуглаан болж хийрхэсэн зарим хүн Японд үйлдвэрлэсэн машинаа эвдлэн хаях зэргээр элдэв авирлаж байсныг уншигч та санаж байгаа байх.
БНХАУ-аас гадна Тайвань сүүлийн үед Сэнкаку арлын төлөөх маргаанд идэвхтэй оролцох болсон. Өнгөрсөн оны есдүгээр сард Тайваний хилийн хамгаалалтын усан онгоцоор хамгаалуулсан загас агнуурын хөлгүүд Японы мэдлийн усанд хүчээр нэвтрэх гээд чадаагүй юм.

0 Сэтгэгдэл