"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Белгородын алуурчныг байцааж эхэлжээ

ОХУ-ын Белгород хотод зургаан хүний амь бүрэлгэсэн Сергей Помазунаас мөрдөн байцаагчид мэдүүлэг авч тэр өчиг өгч эхэлжээ. Одоо түүний сэтгэцийн талаар шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулах юм байна. Мөрдөн байццах ажиллагаанд шаардлагатай бусад ажлыг ч ойрын үед хийх гэнэ. Белгородын төв дэх ангийн “Охота” дэлгүүрт, дэлгүүрийн гадаа зургаан хүнийг буудаж амийг нь бүрэлгэсэн Сергей Помазуныг төмөр замын өртөөн дээрээс ачааны галт тэргэнд нуугдан гарах гэж байхад нь баривчилсан юм. Түүнийг баривчилах үеэр бас эсэргүүцэл үзүүлж цагдаагийн нэг ажилтныг хутгаар шархдуулсан байна.
Тэр өмнөх өдөр нь ангийн дэлгүүрээс сум авахаар очсон боловч өмнө нь ял шийтгэл эдэлж байсан гэсэн шалтгаанаар түүнд сум худалдаагүйд өширхөж ийм хэрэг үйлдсэн гэж эхний дүгнэлт хийж байна.
Сергей Помазун 22-ны өдөр Белгородын төв дэх “Охота” дэлгүүр гал нээн гурван худалдагчийн амийг хөнөөгөөд гудамжинд явсан нэг эрэгтэй, 14, 17 настай хоёр охиныг бас буудан хөнөөсөн юм.
Алуурчны гарт амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж өчигдөр, өнөөдөр Белгород хотноо эмгэнэл зарлаад байна.

0 Сэтгэгдэл
zuragaa soliochee
shal uur hunii zurag tavitsan. Ajlaa jookhon hriutslagtai hiij bgaach ee.
2013.05.08