"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Зарим улстай дипломат харилцаа тогтооно
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж Монгол Улсаас НYБ-ын гишүүн зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг зөвшилцөх тухай хэлэлцэж, Гадаад харилцааны сайд Л.Болдын танилцуулгыг сонслоо. Одоогоор манай улс НҮБ-ын гишүүн нийт 193 улсаас 162 улстай нь дипломат харилцаатай аж. Бусад улстай дипломат харилцаа тогтоохоор Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын дагуу ажиллаж буй гэсэн. Энэ нь дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд хөгжиж буй орнуудад тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг хамтын хүчээр даван туулах, улмаар бүс нутаг, дэлхийн чанартай асуудлаар олон талт шугамаар санал санаачилга гаргах, хамтын хүчин чармайлтаа нэгтгэх, хөгжлийн туршлагаа хуваалцах, хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах үйлсэд чухал ач холбогдолтой хэмээн Л.Болд сайд хэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул НҮБ-ын гишүүн зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг зөвшилцөх тухай Засгийн газрын саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
0 Сэтгэгдэл






















