"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
С.Баярцогтод ямар хариуцлага тооцохыг УИХ-д үлдээлээ
УИХ-ын дэд дарга С.Баярцогтод ямар хариуцлага тооцох эсэхийг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг дөнгөж сая хуралдсан Ёс зүйн дэд хороо гаргалаа. Ёс зүйн дэд хороо дүрмийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Д.Батцогт нарын долоон гишүүний гаргасан өргөдлийн дагуу УИХ-ын дэд дарга С.Баярцогтод ямар хариуцлага тооцох эсэхийг хаалттай хэлэлцсэн юм. Дэд хорооны дүрмийн дагуу УИХ-ын гишүүнтэй холбоотой аливаа маргааныг нээлттэй хэлэлцэнэ. Шаардлагатай тохиолдолд хаалттай хэлэлцэж болно гэж заасны дагуу УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын хаалттай хэлэлцье гэсэн гормын саналыг олонхи нь дэмжсэнээр хаалттай хуралдсан.
Хаалттай хуралдаанаас УИХ-ын дэд дарга С.Баярцогт нь УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийн 4.1 дүгээр заалтыг зөрчиж ёс зүйн алдаа гаргасан байна гэж үзсэн байна. Энэ заалтад нь, “УИХ-ын гишүүн хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд заасан хугацаанд үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасан байдаг аж. Тиймээс ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзсэн байна. Нэгэнт хариуцлага алдсан бол ямар хариуцлага хүлээлгэх вэ. Энэ асуултын хариуд Ёс зүйн дүрмийнхээ хүрээнд ярилцаад АТГ-т шаардагдах мэдээллээ гаргаж өгсөн болохоор энэ төрлөөр хариуцлага ноогдуулах шаардлагагүй гэж үзжээ. Мөн дэгийн тухай хууль зөрчөөгүй учир энэ төрлөөр хариуцлага хүлээлгээгүй байна. Тиймээс С.Баярцогтын асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж, ямар хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн гэж Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэг хэлсэн юм.
УИХ-ын дэд дарга С.Баярцогтод ямар хариуцлага тооцох эсэхийг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг дөнгөж сая хуралдсан Ёс зүйн дэд хороо гаргалаа. Ёс зүйн дэд хороо дүрмийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Д.Батцогт нарын долоон гишүүний гаргасан өргөдлийн дагуу УИХ-ын дэд дарга С.Баярцогтод ямар хариуцлага тооцох эсэхийг хаалттай хэлэлцсэн юм. Дэд хорооны дүрмийн дагуу УИХ-ын гишүүнтэй холбоотой аливаа маргааныг нээлттэй хэлэлцэнэ. Шаардлагатай тохиолдолд хаалттай хэлэлцэж болно гэж заасны дагуу УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын хаалттай хэлэлцье гэсэн гормын саналыг олонхи нь дэмжсэнээр хаалттай хуралдсан. Хаалттай хуралдаанаас УИХ-ын дэд дарга С.Баярцогт нь УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийн 4.1 дүгээр заалтыг зөрчиж ёс зүйн алдаа гаргасан байна гэж үзсэн байна. Энэ заалтад нь, “УИХ-ын гишүүн хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд заасан хугацаанд үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасан байдаг аж. Тиймээс ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзсэн байна. Нэгэнт хариуцлага алдсан бол ямар хариуцлага хүлээлгэх вэ. Энэ асуултын хариуд Ёс зүйн дүрмийнхээ хүрээнд ярилцаад АТГ-т шаардагдах мэдээллээ гаргаж өгсөн болохоор энэ төрлөөр хариуцлага ноогдуулах шаардлагагүй гэж үзжээ. Мөн дэгийн тухай хууль зөрчөөгүй учир энэ төрлөөр хариуцлага хүлээлгээгүй байна. Тиймээс С.Баярцогтын асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж, ямар хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн гэж Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэг хэлсэн юм.
0 Сэтгэгдэл
Зочин
Монголын ард түмэн чамайг хэзээч сайнаар харахгүй. Чи өөрийгөө их мэдлэгтэй гээд хүнийг мэдлэггүйгээр дуудаад байсан яасан муу арчаагүй амьтан. Хулгайч хүн баригдаж шийтгүүлэхдээ хэзээч дахиж хулгай хийхгүй гэж хэлдэггүй дахиад улам нарийн арга боловсруулаад хулгайлна гэдэг. Чи Монголын ард түмнийг дахиж хэзээч хуурч чадахгүй. Их санаа зовдог эхнэр хүүхэдтэйгээ долоон уулын цаагуур далд ороорой.
2013.04.23






















