“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Эмнэлгийн дарга нар ирэх долоо хоногт тодорно
Улсын хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг гуравдугаар шатлалын эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалт ид явагдаж байна. Өнгөрсөн баасан гарагийн сонгон шалгаруулалтаар арван эмнэлгийн дарга сонгогдсон. Харин таван эмнэлгийн даргын суудал эзгүй байгаа. Дарга нарын сонгон шалгаруулалттай холбоотойгоор Эрүүл мэндийн яамны Байгууллагын удирдлага хөгжлийн хэлтсийн дарга Д.Оюунцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Сонгон шалгаруулалтад хэрхэн явсан бэ?
-Нийт 15 ажлын байранд 61 хүн сонгон шалгаруулалтад орсон. Эхний сонгон шалгаруулалтаар бидний тавьсан шаардлагад нийцээгүй долоон хүн хасагдсан. Харин гурван хүн өөрсдийн хүсэлтээр нэрээ татсан. Ингээд нийт 51 хүн сонгон шалгаруулалтад ороод эцсийн дүнд 22 хүн тэнцсэн.
-Эмнэлгүүдийн хуучин дарга нар сонгон шалгаруулалт өрсөлдсөн үү?
-Бид бүх сонгон шалгаруулалтыг гаргаад төрийн албаны зөвлөлөөр хэлэлцүүлээд шалгалтын дүнг өргөн бариад байна. Эцсийн шийдвэр гараагүй учраас мэдээлэл өгөхгүй.
-Эцсийн дүн хэзээ гарах вэ?
-Ирэх долоо хоногт гарна. Төрийн албаны салбар зөвлөлд хэлэлцүүлж, АТГ болон бусад холбогдох газраас гэмт хэрэгт холбогдож байсан, хувийн ашиг сонирхолтой эсэх талаар мэдээлэл авна.
Өчигдрийн байдлаар 18 хүн тэнцэж, англи хэлний мэдлэгийн түвшин тодорхойлох шалгалтад оржээ. Шалгалтын хариу өнөөдөр гарах байх. Дашрамд сонирхуулахад, эрүүл мэндийн сайдын тушаалаар харьяа үндэсний хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээ, тусламж үзүүлдэг төвүүд, төв эмнэлгүүдийн дарга, захирлыг албан тушаалаас нь чөлөөлөн үүрэг гүйцэтгэгчдийг томилохдоо арав хоногийн дотор шалгаруулалтаа явуулж дуусгахыг Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатарт үүрэг болгосон юм.

0 Сэтгэгдэл