Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Тамхины магнат Ерөнхийлөгч болов

Парагвай улсын хамгийн баян хүний нэг “Tabacos del Paraguay” нэртэй тамхи үйдвэрлэлийн том гүрний тэргүүн Орасио Картес Ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ. Картес нь “Колорадо” намаас нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд сонгогчдын 45,91 хувийн санал авч, өрсөлдөгчөөсөө есөн хувь илүүтэйгээр Парагвайн Ерөнхийлөгч боллоо.

Картесийн нэрийг дэвшүүлсэн “Колорадо” нам нь Парагвайд 60 гаруй жилийн турш засгийн эрх барьж байсан бөгөөд 2008 оны сонгуульд цорын ганц удаа ялагдсан юм. Картес нь намын дотоод бодлогыг өөрчлөх, ядуурал ба авлигатай тэмцэх гэсэн уриатайгаар өрсөлдөөд ялсан нь энэ.

Картес нь 1956 онд Парагвайн хамгийн баян гэр бүлийн нэг Асунсьонд төржээ. Америкт боловсрол эзэмшин нэлээд олон жил амьдарсан тэрээр 1989 онд нутагтаа эргэж ирээд тариалангийн газрыг их хэмжээгээр худалдан авахын сацуу “Amambay” нэртэй банк үүсгэн олон тооны үйлдвэр байгуулж эхэлсэн байна. Тэдгээр үйлдвэрийн дотроос “Tabacos del Paraguay S.A.” хамгийн том нь юм.
Сонгуулийн үеэр нэлээд содон, өвөрмөц гэж болохоор үйлдэл олныг хийсэн нь ялалт байгуулахад нь багагүй нөлөөлсөн бололтой. Тухайлбал, сүүлийн үед улстөрчдийн дунд моодонд ороод байгаа ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөх асуудал. Дийлэнх улстөрч Америк, баруун Европын улс төрийн элитийн моодыг дагаад гомосекс хүмүүст нааштай ханддаг болсон атал Картес нь тэс өөр байр суурь баримталсан. Тэрээр сонгуулийн сурталчилгааны үеэр гомосекс хүмүүсийг сармагчинтай зүйрлээд, хүү нь эрэгтэй хүнтэй суудаг юм бол бэлэг эрхтэнээ тас буудна гэж мэдэгдсэн. Сонгуулийн халз мэтгэлцээний үеэр өрсөлдөгч нь “Чи тамхи зардаг. Чи үхэл зардаг хүн. Чи Ерөнхийлөгч болж болохгүй” гэж хэлсний хариуд “Танд сонсоход их хэцүү байх хэдий ч би энэ улсын Ерөнхийлөгч болно” гэж байв.

Картесийг хөрш зэргэлдээ улс руугаа хууль бусаар тамхи оруулдаг, хар тамхи зөөвөрлөдөг, хар тамхины мафийн мөнгө угаахад оролцдог гэх мэт олон асуудлаар баримт, нотолгоотойгоор шүүмжилсэн ч парагвайчууд ийнхүү Ерөнхийлөгчөөрөө сонгожээ. Энэ талаар Парагвайн улс төр судлаач хэлэхдээ “Парагвайчууд урд нь лам хүнийг Ерөнхийлөгчөөр сонгосон байсан. Тэгэхээр одоо шинэ хүн Ерөнхийлөгчөөр сонгож үзмээр санагдаад баян хүнийг сонгож байгаа юм” гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан