Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
МОНГОЛ БАХАРХЛЫН ТАНХИМ ШИНЭЧЛЭГДЭЖ НЭЭГДЛЭЭ
Монголбанк эхний хагас жилд 7.0 тонн үнэт металл худалдан авлаа
Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана
Хяналт, шалгалтын Ажлын хэсэг хуралдлаа
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
НҮҮРСНИЙ БОРЛУУЛАЛТ 7 САРД 2.6 САЯ ТОНН БОЛЖ ӨСЛӨӨ
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
Эрээн хот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
“Их шүтээн Эзэн Чингис хаан" үзэсгэлэн энэ сарын 8-нд дэлгэгдэнэ
Ц.Орхоныг гэмт хэрэг үйлдсэн мэтээр ярьсан Х.Тэмүүжин сайдад харамсч байна гэв
МИАТ компанийн захирал Ц.Орхон тэргүүтэй тус компанийн удирдлагууд Дайны эрсдэлийн даатгалын сан нэрээ их хэмжээний мөнгө угааж, гадаад улсад байрлах данс руу шилжүүлсэн хэрэгт буруутгагдан, шалгагдаж байгаа. Тэгвэл энэ хэргийг УМБГ шалгаж дуусаад Прокурорын байгууллагад хянуулахаар шилжүүлээд байгаа юм байна. Хэргийн сэжигтнээр татагдаж байгаа Ц.Орхоны өмгөөлөгч Ц.Монгол өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Тэрээр, “МИАТ компанийн захирлаар ажиллаж байсан Ц.Орхоныг мөнгө угаасан гэмт хэрэгтэн, энэ хэргийг зохион байгуулсан гэх мэтээр Хууль зүйн сайд нь хэвлэл мэдээллээр ярьж, түүнийг хэвлэл мэдээллийнхэн сүр дуулаинтайгаар цацсан нь иргэдэд энэ хүнийг гэм буруутай мэтээр ойлголт өгч байна. Ямар нэгэн эрүүгийн хэрэг, хүмүүсийг татан шалгах шаардлага байдаг. Тэд нь буруугүй байх тохиолдол олон байдаг. Энэ зарчмаар л шалгуулж байгаа Ц.Орхоныг мөнгө угаасан мэтээр хэвлэлээр, телевизээр цацсан нь түүний Хөвсгөлд амьдардаг төрсөн ах нь гэнэт цус харваж нас барсан. Энэ нь хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн 2013 оны нэгдүгээр сарын 24-ний орой телевизэд өгсөн ярилцлагыг үзэж суухдаа цочирдсоноос үүдэн харамсалтай зүйл болсон” гэв. Мөн түүний мэдээллэснээр мөрдөн байцаалтын үед Ц.Орхон, түүний эхнэр Ү.Цэцэгмаа нар мэдүүлгээсээ буцаагүй. Гэтэл тэднийг анхны мэдүүлгээсээ буцсан, хоорондоо утсаар ярьсан зүйл байхгүй, ярих ч шаардлагагүй гэсэн юм. Өнөөдрийн байдлаар Ү.Цэцэгмаа батлан даалтад байгаа бол Ц.Орхон хоригдож байгаа аж. Түүний хувьд эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарахыг хүсэхгүй байгаа гэнэ. Үнэн мөнийг олтол тэвчээртэй хүлээнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Одоогоор тэдэнд эрүүгийн хуулийн 150.3 буюу байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэгдсэн этгээд завшиж үрэгдүүлсэн, онц их хэмжээний хохирол учруулсан, 166.1 буюу мөнгө угаасан гэх үндэслэлүүдээр буруутгаж байгаа юм байна.
Тэгвэл түүнийг МИАТ-д хохирол учруулсан биш, учрах байсан хохирлын таслан зогсоосон гэж өмгөөлөгч Ц.Монгол хэллээ. Тэрээр, “Ц.Орхоныг 2010 тавдугаар сарын 27-нд анх ажил авахад нислэг зогссон, ажил хаясан, онгоц гэмтсэн жуулчин тээвэрлэх онгоцгүй байсан. Энэ бүх асуудлыг шийдвэрлэж, түрээсээр хоёр том онгоц авч нь зах зээлийн үнэлгээнээс 5-6 сая ам.долларын хямд өртөгтэй байсан. МИАТ-ийн орлого жил бүр 20 тэрбумаар өссөн” гэх мэт түүний бий болгосон бодитой, амжилттай ажлын үр дүн байгаа гэсэн мэдээлэл өгч байлаа.

0 Сэтгэгдэл