Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хотын даргын ”дайсан”-ы төрсөн өдөрт зориулав


Дөрөвдүгээр сарын энэ өдрийг “дэлхийн хөдөлмөрчдийн их багш, жолоодогч” Владимир Ильич Лениний төрсөн өдөр хэмээн тэмдэглэдэг байлаа. Айл бүрийн гэрэл зургийн жаазанд хөрөг зураг нь байдаг, алба хашдаг бүхэн хэлсэн үгийг нь ишлэл аван илтгэдэг, хөшөө дурсгал нь манай аймаг сумын төв бүрт байсан энэ хүний тухай бид юу мэдэх билээ. Энэ хүн ер нь хэн байв аа. Ижил мөрний татар гаралтай, 1923 онд тэмбүү өвчин нь хүндрэн нас барсан гэдэг энэ хүн нээрээ хэн байв.

Улаан хядлага буюу Ленин

Хүн төрөлхтний түүхийн хүрдийг өөрчилсөн гэж нэгэн цагт ам хуурайгүй магтаж байсан Октябрийн их хувьсгал / арвдугаар сарын бослого/-ын дараа орос орон ямар болов. Ленин тэргүүтэй большевикуудын дарангуйлал хаа сайгүй эхэлж, хаант засгийн хийж бүтээсэн, байгуулсан бүхнийг устгаж, тэр үеийн боловсон хүчнүүдийг цагаантан хэмээн хядаж, хамаг эд баялаг, тариа будааг хуу цөлмөн дээрэмдэж байлаа.

Муурыг зулзагатай нь хамт
голд живүүлэхээр явж байгаа Володя


Үүнээс үүдээд большевизмыг эсэргүүцсэн хөдөлгөөн газар сайгүй өрнөхийн зэрэгцээ айл өрхүүд амь зуухын эрхэнд шуудай будаа, атга гурилаа нуухаас аргагүй байлаа. Ленин тэргүүтэй большевикуудын орост авчирсан хамгийн  аюултай гамшиг бол өлсгөлөн байсан.
Ийм үед, иргэний дайн ид болж байсан тэр цагт улаан хядлагыг /красны террор/ санаачлан, гол зохион байгуулагч нь Ленин байлаа. Тэр зөвлөлт засгийн шийдвэрийг эсэргүүцсэн бүхнийг хатуу цээрлүүл, бууд, цөл гэсэн тушаал өгч байсан юм.

1918 оны наймдугаар сарын 5-нд Пензен мужийн Кучка тосгонд улаан армийн таван цэрэг, тосгоны зөвлөлийн гурван хүнийг зэрлэгээр алсан байна. Ленин шууд л “Нударганчууд, цагаан цэргүүдийн эсрэг хайр найргүй хядлага явуул” гэсэн удирдамж Пензен мужийн гүйцэтгэх хороонд явууллаа. 1918 оны наймдугаар сарын 11-нд Ленин цахилгаан явуулж нударганчуудын бослогыг дарахын тулд 100 хүнийг дүүжилж алах, тариа будааг нь юу ч үлдээхгүй хураахыг тушаал болгов. Энэ цахилгааны дагуу бослогод оролцсон, зохион байгуулсан гэж 13 хүнийг баривчилж газар дээр нь буудан хороолоо. Кронштадтад усан цэргийн бослого гарахад Ленин “Та нар тэнд юугаа хийгээд байгаа юм бэ. Ийм үйлдлийг яаж дуусгахыг Төв хороо та нарт заагаагүй гэж үү. Энэ бол намын сахилгыг зөрчиж байгаа хэрэг. Зүгээр л буудаад бай” гэж байсан. Бослогын  үеэр буудалцаанаар алагдсаныг үл тооход л үүний дараа хээрийн шүүхээр 2103 хүнийг цаазалж, 6459 хүнийг янз бүрийн хугацаагаар хорихоор шийтгэсэн юм.

Улаан хядлагаа хэрэгжүүлэх гол байгууллага онцгой комиссыг Ленин  л санаачлан байгуулсан. Чека буюу ажилтныг нь чекист гэдэг энэ байгууллага коммунизмтай хамт 1990-ээд онд л үгүй болсон билээ. 1917 оны арванхоёрдугаар сард байгуулсан Хувьсгалын эсрэг ажиллагаатай тэмцэх Бүх оросын онцгой комисс гэдэг энэ байгууллага аллага хядлагын ямар аймшигтай газар болж хувирсныг дараах баримт харуулна. 1918 оны хоёрдугаар сар гэхэд энэ байгууллага 120 орчим хүнтэй л байж. Гэтэл 1921 онд нийтдээ 31 мянган хүнтэй арми болж өргөжжээ.

Ленин Бүх оросын онцгой комиссын ажилтнууд, чекистүүдтэй байнга уулзаж, үг хэлж хэрхэн мөрдөн байцаах, шалгах талаар ярилцаж, зарим тодорхой хэрэгт биечлэн оролцож байсан тухай Улсыг аюулаас хамгаалах байгууллагын түүхэнд тэмдэглээстэй бий. 1921 онд “Вихрь”-ийн хэрэгт тэрээр биечлэн оролцож, онцгой комиссын зарим нууц ажилтныг томилсон үнэмлэх дээр гарын үсгээ зурж байжээ.

1922 оны гуравдугаар сард Ленин шашны асуудлаар Молотовт хандан “Улс төрийн асуудлаар нэг ухаантай зохиолч улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд хамгийн хатуу, хайр найргүй, хамгийн эрч хүчтэй, богино хугацаанд олон түмний дарж авах хэрэгтэй гэж маш шударгаар бичсэн байдаг.
....Ийм болохоор бид хайр найргүй, шийдвэртэйгээр хар өмсгөлтнүүдтэй тэмцэх хэрэгтэй гэж би бодож байна. Тэдний эсэргүүцлийг хамгийн хатуу аргаар, хэрцгийгээр,  хэдэн арван жилдээ мартхааргүй дарах хэрэгтэй” гэж бичиж байжээ.

Николай хааны гэр бүлийнхнийг буудан хороосон, адмирал Колчакийг цаазалсан хэргийн учиг явсаар Ленинтэй холбогддог. Петроградад хааны армийн офицерууд, хаант засгийн албан хаагчид гээд нийтдээ 800 гаруй хүнийг буудан алсан байдаг.

Лениний санаачилсан “улаан хядлага”-аар зөвхөн 1917-1922 онд 140 гаруй мянган хүнийг буудан хороосон гэсэн баримжаа тоо байдаг. Чухамдаа хязгаар, муж, тойрог, гацаа бүрт ажиллаж байсна чекистүүдийн зугаагаа гаргах гээд юм уу, сайхан эхнэрийг нь өвөртлөхийн тулд, ганц нэг уут үр тарианы төлөө буудаад алчихсан тариачин, нэг хоёр ажилчин энэ тоонд ороогүй өнгөрснийг алийг тэр гэхэв.

Тэгэхэд хаант Орост 1825 оноос 1905 он хүртэл 80 жилд 625 хүнд цаазаар авах ял оноосны 191-ийг нь гүйцэтгэсэн байдаг юм байна л даа.
Нөгөө талаар энэ бол зөвхөн эхлэл, орос оронд гарсан эхлэл нь  байлаа. Энэ хядлага бүтэн 70 жил үргэлжилж, зүүн Европын орнууд, азийн монгол тэртээх кубад халдварлаж гай гамшгаа үргэлжлүүлсэн гээд бод доо.
Ленин гэж ийм хүн байжээ.

0 Сэтгэгдэл
батүүл муу тэнэг амьсгаа чи үхсээн
Lenin bol tatar bish halimag hun orosuud bur ert halimaguudaar turk.kazak.pers.chicheni dagestan persuudees hamgaaluulj baisan .gehdee lenin orosuudiig neg udaa negtgej orosiig huchirheg bolgoj ugsun .ene ni odoo yariad baigaa globalchlaliig bur 11 ond hiij ygsun bna,buh jijig ulsuudiig negtgesen bna .terued yah argagui turiin ergelt hiisen bna
Naadah chini tatar bish halimag. Orosuud uhtelee nuudag ym., Yahav bidniig bas hyduulna gej sanaad orosiig bas sain hydaj dee.
МУУ Ч БАЙСАН САЙН Ч БАЙСАН ОРОС ОРОН МОНГОЛЫН ТҮҮХЭНД ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ХАМГААЛАХ ЦАГТАА ХАМГААЛЖ БАЙСАН НЬ ҮНЭН. ӨНГӨРСНӨӨ ХАРААР БУЛЖ ХӨӨС ЦАХАРТАЛ МУУЛАХАД ДУРГҮЙ. БИД ЭЗЭН ЧИНГЭСЭЭ Ч НЭГ ХЭСЭГ ҮЗЭХГҮЙ БАЙСАН ЮМ МОНОЛЫН ТҮҮХРЭНД БИЙ. ИЙМ АРАНШИНТАЙ ХҮН ***** ААЛИГҮЙ ХҮҮХЭН ШИГ САНАГДДАГ
Лениной ачаар л Орос орон энэ агуу байдлаараа улдсэн
Uurt ni taalagdahguil bol buulgah yostoi yu tee, busadiin uzel bodol hamaagui yu tee, hussenee buulgaj duraaraa awirladag tsag bolj dee, udahgui ***** nar ezen suuhiin bna daa.
Ene ch hun ***** durtai, MAN-iin gishuudiin bichsen ug baina daa, S.Bayar, Ts.Munh-Orgil nar l bichsen baih aa.
LENINIIG BARAG DELHII DAYARAA MEDNE. MAL BATUULIIG MONGOLOOS UUR HEN CH MEDEHGUI
Ene ch hun ***** durtai, MAN-iin gishuudiin bichsen ug baina daa, S.Bayar, Ts.Munh-Orgil nar l bichsen baih aa.
BAT UULTEI MANGAR ADILKHAN SHAASAN. 2LAA ***** UM BAINA.
Сэтгэгдэл:alivaa tom asuudal ersdel daguuldag tuuhiig erguulj bolohgui bitgii dandaa guivuulj bai ta nar tiim uurchlultiig hezee ch hiij chadaagui biz dee chadahgui bol tuuh buteesen huniig ***** buruutga
Hiisen buteesen yum bs bdag yum shuu.
za za dandaa ongorson ooo buruutgaj bdag chini yu ch hiideggui hunii zan shuuu... tuhain uedee bn l yum bgaa biz ... tanai aab ch gesen chamaig anduuraad hiichihsen ch yum uu.....
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **
Хамгийн их уншсан