“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Баянзүрх дүүргийнхэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжлээ
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Оролцоог бодит болгоё” нэг сарын аяныг зохион байгуулж байна. Энэ хүрээнд хийсэн ажлаа өнгөрсөн баасан гарагт тайлагнаж, зөвлөлгөөн зохион байгууллаа. Аяны гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, гэр бүлийг болзошгүй эрсдэлээс сэргийлэх, тэдэнд хүрэх үйлчилгээг өргөжүүлэхэд чиглэжээ. Зөвлөлгөөнд дүүргийн 28 хорооны 200 гаруй төлөөлөгч оролцож, цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө юу хийх, ямар бодлого баримталж ажиллах талаараа харилцан ярилцсан юм. “Оролцоог бодит болгоё” аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл мэндийн үнэгүй үзлэгт хамруулж, тэднийг асран хамгаалагчдад нь сургалт явуулжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд “Би чадна” спорт өдөрлөгийг зохион байгуулсан байна. Цаашид Баянзүрх дүүргийн Засаг даргын “5Б” хөтөлбөрийн хүрээнд энэ чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөжээ. Дүүргийн удирдлагууд хууль дүрэм ярихаас илүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжиж туслахад хувь нэмрээ оруулахын төлөө ажиллана гэлээ.
Мөн тэдний хийж бүтээсэн зүйлийг зах зээлд борлуулах чиглэлээр анхаарч ажилладаг гэсэн. Энэхүү арга хэмжээний үеэр Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрийн гараар төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйлс, хувцас зэргийг урлаж багахан хэмжээний үзэсгэлэн дэлгэсэн байлаа. Дүүргийн хэмжээнд 7000 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 5000 орчим нь төрөөс тэтгэмж авдаг аж.

0 Сэтгэгдэл