Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Ноёд” группын Г.Буяндоржид холбогдох хэргийг дахин шалгаж эхэлжээ

Хууль хяналтын байгууллагын үүдийг багагүй сахисан ч уснаас хуурай бөгөөд чимээгүй гарсан хүн бол “Ноёд” группын захиар Г.Буяндорж. Түүнийг олон хэрэгт холбогдсон гэж шуугисан ч одоог хүртэл ямар нэгэн хариуцлага үүрээгүй. Үүний шалтгаан нь өмнөх Засгийн газрын үед ажиллаж байсан дарга нар гэх. Товчхондоо, өмнөх Засгийн газрын үед түүнийг хамгаалж, хайцайлах эрх мэдэлтнүүд цөөнгүй байснаас “Ноёд” группын Г.Буяндоржийн гэх хэрэг шийдэгдээгүй өдийг хүрчээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос Г.Буяндоржтой холбоотой гомдол Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнханд иржээ. Ирсэн гомдлын дагуу  "Ноёд" группын захирал Г.Буяндоржтой холбоотой гэгдэх Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дансанд мөнгө угаасан хэргийг дахин шалгаж эхлээд байгаа юм байна. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн, авлига, хээль хахууль, хууль бус зөрчсөн зүйлтэй тууштай тэмцэнэ гэдгээ хатуу илэрхийлсэн. Тиймдээ ч энэ засгийн газрын чиг үүргийн багийнхан наагуур нь сэлэх “загас”, “жараахай”-наас цааш гарч усны гүнд байх “тул” загасыг барихыг сануулж буй. Г.Буяндорж өвөр монгол найз Э.Хурцаатай  хамтарч  "БНХАУ-ын Тяньжин хотын "Тайшин" худалдааны экспорт, импортын компанийн захирал Хаинг Донг Шинг Монголд ирэхэд уулзаж байсан аж. Уулзалтын үр дүнд Г.Буяндорж "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" төрийн өмчит компаниас төмрийн хүдрийн баяжмал авах ажлыг хариуцах болж, харин түүний найз Э.Хурцаа нь "Тайшин" худалдааны экспорт, импортын компанийн Монгол дахь төлөөлөгчөөр ажиллах болжээ.  Тухайн үеийн "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" төрийн өмчит хувьцаат компанийн захирал П.Эрдэнэцогт болон нөгөө талаас БНХАУ-ын Тяньжин хотын "Тайшин" худалдааны экспорт, импортын компанийн захирал Хаинг Донг Шин нар худалдах, худалдан авах гэрээ хийжээ. Гэрээний гол нөхцөл нь Дарханы төмөрлөгийн  үйлдвэрээс тус компани 100 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал авах болсон байна. Нэг тонн тутмыг нь 40 ам.доллараар авах гэрээ хийжээ. Гэрээг дөрвөн сарын хугацаатай хийсэн байна. 100 мянган тонн төмрийн хүдрийн баяжмалыг нэг тонн тутмыг нь 40 ам.доллар гэхээр нийт дөрвөн сая ам.долларын гэрээ хийсэн байгаа юм. Хаинг Донг Шин гэрээний урьдчилгаа болох хоёр сая ам.долларыг тавдугаар сарын 13-18-ны хооронд тус үйлдвэрийн Худалдаа хөгжлийн банкин дахь данс руу нь шилжүүлээд нутаг буцжээ.  Мөнгө шилжүүлснээс хойш хоёр сар болов. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн төмрийн хүдрийн баяжмалаа нийлүүлсэнгүй.

БНХАУ-ын "Тайшин" худалдааны экспорт, импортын компанийн захирал Хаинг Донг Шинийг нутаг явсан хойгуур Э.Хурцаа компанийнх нь албан бланкийг ашиглан захирал "Э.Хурцаа" хэмээн тамга дарж, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй харилцаад эхэлдэг байна. Хоёр, гурван удаа ийм  албан бичиг өгчээ. Энэ бичгийн хариуд нь  дэд захирал н.Баттөгс "Баяжмал авахыг эхлүүлэх" гэсэн цохолт хийж өгөв. Гэсэн ч төмрийн хүдрийн баяжмал зохих эзэндээ очоогүй байна. Энэ явдлын Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дансанд орсон хоёр сая ам.долларын 1.2 сая ам.доллар нь зургадугаар сарын 28-нд "Скай Тауэр Энх Буян" гэдэг нэртэй компанийн дансанд оржээ. Энэ компанийн эзэн нь 20 гаруй насны Сэлэнгэ аймгийн харьяат н.Ууганбаяр хэмээх залуу байдаг аж. Зайсанд энэ компани байрладаг бөгөөд "Ноёд" группийн охин компани юм байна. 1.2 сая доллар шилжүүлэхээс сар гаруйхны өмнө байгуулагдсан компани аж. н.Ууганбаяр нь Г.Буяндоржийн хамаатан юм байна. Ямар үндэслэлээр энэ мөнгө хаа хамаагүй компанийн дансанд орчихдог юм бэ. Худалдах, худалдан авах гэрээг Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй БНХАУ-ын "Тайшин" худалдааны экспорт, импортын компани хийсэн. Тэр дагуу тус компанийнхан урьдчилгаа мөнгө болох хоёр сая ам.долларыг шилжүүлсэн. Хэрэв урьдчилгаа мөнгийг  шилжүүлэх байсан бол "Скай Тауэр Энх Буян" компани руу шилжүүлэх ёсгүй гэсэн асуудал дэгджээ. Тэгээд ямар бичиг баримтыг үндэслэн Дарханы төмөрлөгийн үйлдвэр 1.2 сая ам.долларыг дээрх компанид өгөв гэхээр тус үйлдвэрийнхэн тэр баримт бичгээ гаргаж өгөлгүй нууцалжээ. Энэ хооронд анх гэрээ хийхэд гарын үсгээ зураагүй байсан хоосон зайнд тус үйлдвэрийн Эдийн засаг, худалдаа хариуцсан орлогч захирал М.Сайннямбуу, ерөнхий ня-бо Д.Даваадорж нарын гарын үсэг зурсан байжээ.
Г.Буяндоржтой холбоотой хавтаст хэргийг дахин шалгаж байгаа юм байна. Мөн  Г.Буяндорж, “Ноёд” группын санхүүгийн албаны дарга Д.Мөнхзул, нягтлан бодогч К.Ергали, Б.Гантулга, П.Энхцэцэг нар холбогдон, тэдгээрт албан тушаал эрх мэдлээ ашиглан хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хуурамч акц оруулж ирсэн, архи, шар айрагны онцгой татварын тайланд тусгалгүйгээр онц их хэмжээний буюу 277 сая 158 мянган төгрөгийн татвараас зайлсхийсэн, Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтсийн эдийн засгийн албаны мөрдөн байцаагч Д.Бямбадорж, Д.Саруул нарт арван сая төгрөгийн хахууль өгсөн гэх хэрэг ч дахин босч ирэх бололтой. Мөрдөн байцаагч Д.Бямбадорж, Д.Саруул нар нь “Ноёд” группт холбогдох хэргийг мөрдөн шалгах явцдаа 18 мянган ширхэг хуурамч акцыг илрүүлсэн ч буцаан өгч, үүнийхээ хөлсөнд арван сая төгрөгийн хахууль авсан юм. Хан-Уул дүүргийн шүүх уг хэргийг 2008 оны есдүгээр сарын 2-ны өдөр анхан шатны хуралдаанаараа  хэлэлцээд 2008 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн Татварын өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан Г.Буяндорж, Ш.Ергали, П.Энхцэцэг, Г.Гантулга нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Дархан-Уул аймгийн мөрдөн байцаагч Д.Саруул, Д,Бямбадорж нарт тус бүрт нь таван жил 10 хоногийн хорих ял оноож, тус бүр таван сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн билээ. Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж нь  “Цэн-трейд” ХХК-д  дөрвөн тэрбум 221 сая төгрөгийг хууран мэхлэх замаар авсан гэх  мэт хэл аманд орооцолдож байсан билээ.

Х.Анар

0 Сэтгэгдэл
Zaa shalgahad gemgui deee
Хамгийн их уншсан