Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
С.Ганбаатар: Эмч даатгуулагчийн өмнө бөхөлзөх ёстой
Манай улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоо буруу явж ирсэнээс иргэдийн даатгалд төлсөн мөнгө хэдхэн эрх мэдэлтэй хүний халаасанд ороод, буруу тийшээ явчихдаг нь нууц биш. Энэ буруу тогтолцоог халж ард иргэдэд мөнгөө төлж үүнийхээ хариуд хүссэн эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг Иргэний эрүүл мэндийн даатгал олгох юм. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар санаачлан гаргаад байгаа бөгөөд түүнээс хуулийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Таны санаачилж байгаа Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд иргэд рүү чиглэгдсэн ямар асуудлууд тусгагдсан бэ?
-Би олон жил энэ хуулийн талаар ярьж байна. Боловсрол, эрүүл мэнд бол Монгол Улсын тусгаар тогтнол. Эрүүл мэндийн даатгалын систем дээр өвчтөн даатгуулагчдыг тойрсон асуудлыг эцэслэж, даатгуулагч эмч нарын өмнө бөхөлздөг тогтолцоог үгүй болгомоор байна. Тэд хүнээс мөнгийг нь авчихаад Засгийн газарт бөхөлзөж байна. Иймээс мөнгөний эрх мэдэл, хариуцлагын эрх мэдлийг жирийн иргэдэд өгнө.
-Үүнийгээ тодруулаач?
-Эрүүл мэндийн тогтолцооны хамгийн том гажуудал юу вэ гэвэл мөнгө төлсөн хүн ямар ч эрх мэдэлгүй, ямар үнээр хэзээ, хаанаас, ямар үйлчилгээ авах вэ гэдгээ ч мэддэггүй. Бид цалингаасаа 20 хувийг эрүүл мэндийн даатгалд төлдөг. Монголчууд өнөөдөр насаараа мөнгөө төлчихөөд миний энэ өвчинг арай өндөр тарифтай үзэж байна. Хуурамч аспирин байна гэж хэлж чаддаггүй. Мөн та хүнд суртал гаргаад шинжилгээ авсангүй гэж эмч нарт хэлж шүүмжилж чаддаггүй шүү дээ. Хувиасаа мөнгө төлдөг хэрнээ таньдаг хүнээ хайдаг. Энэ тэнэг байдлыг зогсоох гэсэн юм. Ийм учраас даатгал төлөгчийг эрх мэдэлтэй болгохыг зорьдог. Эрүүл мэндийн байгууллага төрөөс санхүүжилт авдаггүй. Бидний төлсөн татвараас дөрвөн хувиар санхүүжилт авдаг.
-Даатгуулагчийг эрх мэдэлтэй болгох эхний алхам юу вэ?
-Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлд салбар бүрийн төлөөллийг оруулах хэрэгтэй. Аймаг, дүүрэг, сум болгонд төлөөлөл оруулаач гэж байгаа. Ингэснээр Эрүүл мэндийн даатгалд төлдөг 107 тэрбум төгрөг байгаа. Энэ мөнгөнд хяналт тавьж шийдвэрт оролцъё гэж байгаа юм. Өнгөрсөн 20 жил явж ирсэн тогтолцоо юу вэ гэвэл Эрүүл мэндийн салбар зөвлөл гэж энэ салбарын хүрээнийнхний зөвлөл байсан. Эрүүл мэндийн даатгалын зөвлөл бие даасан хараат бус байна. Энэ зөвлөлд даатгал төлөгчийн гурав, ажил олгогчоос гурав, Засгийн газраас мөн гурван хүн оролцож шийдвэр гаргана.
-Бусад орны туршлага ямар байдаг юм бол?
-Барууны улс орнуудад бол эрүүл мэндийн байгууллага олон нийтийн байгууллага гэж явдаг. Манай улсад болохоор Төрийн байгууллага болчихдог. Даатгалын салбар зөвлөл гэж байгуулчихаад Сангийн, Хөдөлмөрийн, Эрүүл мэндийн сайд нэгнийхээ дор аваагаад тавьчихдаг. Тэгээд 107 тэрбум төгрөгөөрөө тендер зарладаг. Эмч өвчтөн хоёрыг муудалцуулдаг. Улстөрчид мөнгө иддэг. Өмнө нь Эрүүл мэндийн яамыг тендерийн яам гэж нэрлэдэг байсан. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Түмэндэмбэрэл одоо АТГ-д шалгагдаж байна. Би энэ хүнийг ийм хүнд байдалд оруулъя гэж бодоогүй. Асуудлыг бага дээр нь засъя гэж бодоод энэ Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо буруу явна гэж хэлээд байсан юм шүү дээ.

0 Сэтгэгдэл