Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Өнөөдрөөс эхлэн сонгууль товлон зарлагдаж, иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоов
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил цаг хугацаандаа хэвийн явагдаж байна. Өнөөдрөөс буюу 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Улсын Их Хурлаас тогтоосны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль товлон зарлагдаж байгаа билээ.
Мөн хуульд заасны дагуу иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг сонгууль товлон зарласан өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн санал хураалт дуустал улсын хэмжээгээр түр зогсоож байна.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой 42 журам, заавар, баримт бичгийн маягт, загварын төслийг боловсруулж дуусгав. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэг нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 3 тэрбум төгрөг, нэг намаас зарцуулах дээд хэмжээг 5,1 тэрбум төгрөг байхаар Сонгуулийн Ерөнхий Хороо тогтоогоод байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсэг байгуулах ажил хуульд заасан хугацаанд явагдаж улмаар улсын хэмжээнд 1896 хэсэг байгуулагдаад байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

0 Сэтгэгдэл