“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Маргааш бүх нийтийн цэвэрлэгээний өдөр
Нийслэл хотод Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал 4 сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн гаргасан захирамжийн дагуу Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгаа. Үүний хүрээнд маргааш “Бүх нийтийн их цэвэрлэгээ” зохион байгуулах гэж байна. Батлагдсан удирдамжийн дагуу нийслэлийн ЗДТГ болон нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газрын албан хаагчид, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид, оршин суугч, иргэд хаврын их цэвэрлэгээнд хамрагдана. Их цэвэрлэгээний үеэр нийслэлийн төр захиргааны албан хаагчид хуваарийн дагуу цэвэрлэгээ хийх бол аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн ойр орчмын зам талбайг, оршин суугч иргэд орц, цэцэрлэг, тоглоомын талбай, хашаа, гудмаа цэвэрлэх юм. Цэвэрлэгээний ажилд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс хяналт тавин ажиллах бөгөөд идэвхигүй оролцсон аж ахуйн нэгжид хариуцлага тооцно.

0 Сэтгэгдэл