"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
100 км-т сонсогдсон, Техасын дэлбэрэлт газар хөдлөлийн дайтай

АНУ-ын Техас мужийн Вако хотын бордооны үйлдвэрт болсон дэлбэрэлтийг нүдээр үзсэн хүмүүс 100 км-т сонсогдож байсан гэсэн байна. Тухайн үед хот орчимд явж байсан жолооч нар ч гэнэт л асар том галан бөмбөлөг агаарт гарч ирээд дараа нь хүчтэй дэлбэрэлтийн дуу гарсан. Энэ үеэр айж, цочсондоо арай л машинаасаа үсрээд буучихаагүй гэжээ. Мөн газар чичирхийлж байшин барилга нуран, цонх хаалга хагарсан тухай ярьж байгаа юм. Чичирхийлэл судлалын мэргэжилтнүүд дэлбэрэлтийн хүч нь газар хөдлөлийн 2,1 магнитудын хүчтэй түлхэлттэй тэнцүү байсан гэж байна.

Хэвлэл мэдээллээр эхэндээ дэлбэрэлтийн улмаас 60 гаруй хүн амь үрэгдэж 160 гаруй хүн бэртэж гэмтсэн гэж ярьж байсан ч аврах албаныхан өчигдрийн турш нуранги дороос хүмүүсийг гаргаж ажилласны дүнд нас барсан хүний тоо азаар арай цөөн гарах нь гэж мэдээлж байна.
Одоо ослын газарт хуурай аммиактай агуулах шатаж байгаа нь нутгийн оршин суугчдын эрүүл мэндэд муугаар нөлөөлөх вий гэсэн болгоомжлол төрүүлж байна. Үйлдвэр болон ойлоцоо байсан сургууль, настангуудын асрах газрын барилгын нуранги дороос дарагдсан хүмүүсийг гаргах ажил үргэлжилж байгаа юм байна.
Энд нийтдээ 100 гаруй барилга зарим нь бүрэн нурж, зарим нь эвдэрч сүйдсэн юм.

0 Сэтгэгдэл