“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
“Ажлын байрны англи хэлний боловсрол” олон улсын симпозиум эхэллээ
Англи хэлний хөтөлбөрийн магадлан итгэмжлэх холбоо буюу CELPA, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөрийн яам, TOEIC шалгалтын үндэсний төв, Монголын бизнесийн зөвлөл, АНУ- ын Боловсролын үнэлгээний төв (ETS), “Heinle Cengage Learning” байгууллага хамтран “Ажлын байрны англи хэлний боловсрол” олон улсын симпозиумыг зохион байгуулж байна.
Өнөөдөр эхэлсэн уг симпозиумд Монголоос гадна АНУ, БНХАУ, Япон, Австрали зэрэг 8 орны судлаач эрдэмтэд илтгэл тавьж хэлэлцүүлэхээс гадна төрийн болон хувийн хэвшлийн 150 орчим удирдах ажилтнууд, ажилтан албан хаагчид, оюутан судлаачид гэсэн өргөн төлөөлөл оролцож байгаа ажээ. Симпозиумын нээлтийн үеэр БШУ-ны сайд Л.Гантөмөр мэндчилгээ ирүүлж, симпозиумын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм. Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар урилгаар оролцож англи хэлийг хэрхэн сурах талаар өөрийн туршлагаас ярьж, англи хэлийг хэрэглээний талаас нь судалж, суралцахын чухлыг онцоллоо.
Симпозиумын эхний өдөр Монгол Улс дахь гадаад хэлний бодлого болон англи хэлний боловсрол, олон улсын стандарт, гадаад хэлний сургалтын чанарыг сайжруулах, хөгжиж байгаа орнуудын англи хэлний боловсролд Засгийн газрын үүрэг, хөдөө аж ахуй болон шинжлэх ухааны салбарын англи хэлний хэрэгцээ, ажлын байрны англи хэлний дадлага, туршлага зэрэг асуудлаар гадаад, дотоодын оролцогчид илтгэл тавьжээ.
Симпозиум маргааш үргэлжлэх бөгөөд судлаачдын илтгэлийг товхимол болгон хэвлүүлж, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагууд болон их дээд сургуулийн ном сангууд, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудад хүргүүлэх юм.
Гадаад хэл, тэр дундаа англи хэлний талаар нэгдсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээтэй болох, олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөртэй болох зэрэг асуудал нь УИХ-аас баталсан Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулах юм.

0 Сэтгэгдэл