“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Нефть импортлогчдын хөрөнгийг битүүжилжээ
Үгсэн хуйвалдаж, үнийн хөөрөгдөл үүсгэсэн нефть импортлогч найман компанид ШӨХТГ-аас 17 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан. Энэ торгуулийн хэмжээг анхан болон давж заалдах шатны шүүхээс баталгаажуулж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хохирлыг албан барагдуулж эхэлжээ. Нефть импортлогч “М-Ойл”, “Ойнбирж”, “Магнай трейд” компаниуд торгуулийн мөнгөнөөсөө барагдуулж эхэлсэн байна. Тухайлбал шүүхийн шийдвэрээр “Шунхлай трейдинг” компанийн зургаан шатахуун түгээх станцыг битүүмжилж, мөн тус компанийн 19 тээвртйн хэрэгсэлийн шилжилт хөдөлгөөнийг хориглосон байна. “Петро жамп” компанийн бенз маркийн машин, “Магнай трейд” компанийн Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт байрлах үл хөдлөх дөрвөн обьект, шатахуун түгээх гурван станц, конторын зориулалттай 12 давхар барилгыг битүүжилж, 30 ширхэг тэвэрийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хориглосон байна.
Түүнчлэн “М-Ойл” компанийн Баянзүрх дүүрэгт байрлалтай 5500 кв.метр талбай бүхий газар, мөн Lexus-470, Lexus-570 маркийн автомашиныг битүүмжилжээ. “Ойнбирж” компанийн Сүхбаатар, Баянзүрх, Налайх дүүрэгт байршилтай шатахуун түгээх дөрвөн станцын захиран зарцуулах эрхийг гуравдугаар сарын 1-нээс түдгэлзүүлсэн байна.
Маш зөв. Төр, Засаг, Хувийн бизнесийнхэний ихэнхэд нь "ШУНАЛ уяанаасаа алдуурсан" байдал нь Ард түмэнд дэлгэрвэл "Монголчууд хөнжилдөө орох завгүй хөнөөлдөх" нөхцөлд шилжих аюултай шүү ...
Үгсэн хуйвалдаж, үнийн хөөрөгдөл үүсгэсэн нефть импортлогч найман компанид ШӨХТГ-аас 17 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан. Энэ торгуулийн хэмжээг анхан болон давж заалдах шатны шүүхээс баталгаажуулж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хохирлыг албан барагдуулж эхэлжээ. Нефть импортлогч “М-Ойл”, “Ойнбирж”, “Магнай трейд” компаниуд торгуулийн мөнгөнөөсөө барагдуулж эхэлсэн байна. Тухайлбал шүүхийн шийдвэрээр “Шунхлай трейдинг” компанийн зургаан шатахуун түгээх станцыг битүүмжилж, мөн тус компанийн 19 тээвртйн хэрэгсэлийн шилжилт хөдөлгөөнийг хориглосон байна. “Петро жамп” компанийн бенз маркийн машин, “Магнай трейд” компанийн Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт байрлах үл хөдлөх дөрвөн обьект, шатахуун түгээх гурван станц, конторын зориулалттай 12 давхар барилгыг битүүжилж, 30 ширхэг тэвэрийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хориглосон байна. Түүнчлэн “М-Ойл” компанийн Баянзүрх дүүрэгт байрлалтай 5500 кв.метр талбай бүхий газар, мөн Lexus-470, Lexus-570 маркийн автомашиныг битүүмжилжээ. “Ойнбирж” компанийн Сүхбаатар, Баянзүрх, Налайх дүүрэгт байршилтай шатахуун түгээх дөрвөн станцын захиран зарцуулах эрхийг гуравдугаар сарын 1-нээс түдгэлзүүлсэн байна.
0 Сэтгэгдэл
horvoog tanigch
Esto zuv Magnai uragshaa taniig demjdeg shuu. Uhaalag zorigtoi jinhen Mongol er
2013.04.18
2013.04.18
























