“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Автомашингүй өдрийг гэр бүлийн өдөр болгоё

Нийслэлийн автомашингүй өдрийг тохиолдуулан “УЛААНБААТАР-2013” дугуйн парадыг Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу дугуйчин клуб”, “Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар”, “Замын Цагдаагийн Газар”, “Мянганы сорилтын сангийн эрүүл мэндийг дэмжих төслийн гэрээт байгууллага”, “Монголын Дугуйн Холбоо”, “Атилла”, “TREK”, “Cannondale” дугуйн дэлгүүр, “Дугуйн ертөнц” ХХК, “Eco Bike”, “Mongolian Trails Cycling”, “Монгол Аялагч” клубууд хамтран 3-р сарын 31-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Автомашингүй өдрийн нээлт 12:00 цагт эхэлсэн. Тус парадад дугуйн парадын оролцогч дугуй сонирхогчдын зүгээс нийслэлийн удирдлагуудад дугуйн замтай болох уриалгыг “Авто замчин залуучуудын холбоо”-оор дамжуулан хүргүүлсэн нь уг үйл ажиллагааны нэг онцлог байлаа. Монголын дугуйн шигшээ багийн тамирчдаар ахлуулсан 650 дугуйчин “УЛААНБААТАР-2013” дугуйн парадыг эхлүүлсэн бөгөөд Сүхбаатарын талбай-Баруун дөрвөн зам-Гэсэр сүм-Чингис зочид буудал-Бөхийн өргөө-Сүхбаатарын талбай гэсэн маршрутаар дөрвөн км үргэлжилсэн юм. Парадын зорилго нь нийслэлийн иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй зөв боловсон өнгөрүүлэх, тэдний дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх, дугуйн ач холбогдлыг сурталчилан таниулах, спиртлэг бус спортлог уриалгад нэгтгэхэд ихээхэн ач холбогдолтой байлаа. Энэ нь үр дүнгээ өгч сүүлийн жилүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан нийтийг хамарсан томоохон арга хэмжээ болж чадсан юм. Парадын үеэр Шилдэг дугуйчин хүүхэд, Шилдэг парадист, Шилдэг байгууллага хамт олонг шалгаруулан зохион байгуулагчдын нэрэмжит шагналыг гардуулсан бөгөөд дугуйн үзэсгэлэн, уралдаан, үзүүлбэр зэрэг сонирхолтой хөтөлбөр зохион байгуулсан. Дугуйчид болон энэхүү арга хэмжээнд оролцогчид автомашингүй өдрийг маш таатай хүлээн авч байсан (дугуйтай хүмүүс дугуйгаа чөлөөтэй унах боломж гардаг ганц өдөр) бөгөөд цаашид ийм спортлог үр дүнтэй үйл ажиллагаа тогтмол зохиогдож нийтийг хамарч байгаасай гэж хүсэж байсан юм. Асар их дуу чимээ, замын түгжрэл, агаарын бохирдол гээд үргэлж стресст байдаг нийслэлийнхэн автомашингүй өдөр тэр бүх асуудлаас хол байж жинхэнэ утгаараа амралтыг гэр бүлээрээ сэтгэл дүүрэн өнгөрөөсөн юм. Ер нь автомашингүй өдрийг 3-н сард нэг удаа ч юм уу улиралд нэг удаа зохион байгуулах нь энэ их стрессээс холдох хамгийн зөв шийдэл болно гэдэгтэй олон хүн санал нийлж байлаа.

Бэлтгэсэн: Ц.Баянбилэг
Эх сурвалж: “ Залуучуудын үнэн ” сонин
Эх сурвалж: “ Залуучуудын үнэн ” сонин
0 Сэтгэгдэл