Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Д.Хаянхярваа: Хэвлэлийнхэн арай дэндэж байна, би хууль зөрчөөгүй
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа 2012 оны сонгуулиар Дархан-Уул аймагт ахмадад олгох 330 мянган төгрөгийг тараасан. Үүнийг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж үзэн АТГ-аас шалгаж эхэлсэн ч хэргийг Мөрдөн байцаах газар, “Сонгогчын саналыг худалдаж авах зорилгоор 330 мянган төгрөг тараасан байж болзошгүй. Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн байж магадгүй” гэж үзэж байгаа гэдгийг албаныхан хэлсэн. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа УИХ-ын чуулганы хуралдаан дээр хэвлэлийнхэнд гомдож байгаагаа хэллээ. Тэрээр, “Хэвлэлийнхэн арай дэндэж байна. Намайг шалгаж байна гэж бүтэн жил зарлалаа. Өчигдөр 25 дугаар суваг телевизээр шалгаж байна гээд арав, хорин минут ярилаа. Би хууль зөрчөөгүй. Төсвийн хуулийг хэрэгжүүлж ажилласныхаа төлөө хууль зөрчсөн гэж байгаа бол би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Тэмүүжин сайд аа, та цагдаагийнхандаа хэл. Гэрт нь нэгжлэг хийх гэхээр зугтаад байна гэж хэлж байна. Би цагдаагийнхны ажлыг хүндэтгэж цаг тухайд нь мэдүүлгээ өгдөг. Шалгах шаардлагатай бол манай гэрт нэгжлэг хий” хэмээн бухимдав.

0 Сэтгэгдэл
НЭГЖЛЭГ ХИЙЕ Л ДАА ТЭГВЭЛ
НЭГЖЛЭГ ХИЙЕ Л ДАА ТЭГВЭЛ
2013.04.18