Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Гадаадын хөрөнгө оруулалт буурсан шалтгаан
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдав. Хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төсөлд 100 тэрбум төгрөгийн босгыг болиулах, УИХ-аар 49 хувиас дээш зөвхөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн холбогдох хэлцлийг шийдвэрлэж байхаар заагаад байгаа юм. Хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүн С.Бямбацогт “УИХ-аас өнгөрсөн оны тавдугаар сард баталсан Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиас болж гадаадын шууд хөрөнгө оруулалттай хэчнээн компани хөрөнгөө татав, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт зогссоныг тоо баримттайгаар сонсмоор байна” гэв.
Үүний хариуд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Өмнөх парламентын үед баталсан одоо өөрчлөлт оруулах гэж буй хуулиас болж эдийн засгийн орчин муудаж, олон улсад Монголын нэр хүнд унаагүй. Өөр нөхцөл байдлууд нөлөөлсөн, тэр дундаа Монгол Улс бие даасан бодлого явуулж буйд дургүйцэх нэгэн бий. Ийм хууль бараг дэлхийн бүх улсад байгаа. Зарим орон тодорхой салбаруудад гадаадын хөрөнгө оруулалтыг хориглоно гэсэн заалттай. Харин уг хуулийн төсөлд үүнийг хориглоогүй. Бид хуулиа сайн сурталчлахад анхаарах хэрэгтэй юм билээ. Түүнээс биш хуулиас болоод гадаадын хөрөнгө оруулалттай тэдэн аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт зогссон гэсэн тоо байхгүй” хэмээн хариуллаа. Дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун нар гадаадын хөрөнгө оруулалтыг төрийн өмчийн оролцоотой, хувийн хэвшлийн гэж ялгахгүйгээр хуульд тусгах санал гаргасан боловч олонхийн дэмжлэг авсангүй. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

0 Сэтгэгдэл