"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Хятадад энэ жил 6,9 сая хүн сургуулиа төгсөнө
Энэ жил Хятадын коллеж, их дээд сургууль төгсөгчид ажил олохтой холбоотой ихээхэн асуудалтай тулгарч магадгүй байгаа тухай Хятадын боловсролын яам мэдээлжээ. Нэг талаас өнгөрсөн жил Хятадын эдийн засгийн өсөлт удааширч үйлдвэрлэл хумигдсан, нөгөө талаас энэ жилийн төгсөгчдийн тоо дээд амжилт тогтоогоод байгаа юм. Энэ жил 6,9 сая хүн сургуулиа дүүргэн ажлын эрэлд гарах нь өнгөрсөн жилийнхээс 190 мянгаар их байгаа аж. Ийм байтал тэд нэлээд хумигдсан хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх шаардлагатай болох юм. Боловсролын яамнаас гаргасан мэдээнээс үзвэл эдийн засгийн өсөлт удааширснаас болж 500 гаруй компани орон тоогоо 15 хувиар цомхотгох төлөвлөгөөтэй байгаагаа зарласан нь шинээр төгсөгчдийг ажлын байраар хангахад сайнаар нөлөөлөхгүй нь мэдээж. Өнөөдрийн байдлаар аялал жуулчлал, цахим үйлчилгээ, анагаах ухааны салбаруудад л ажлын хүчний шаардлага бага хэмжээгээр нэмэгдсэн. Харин машин үйлдвэрлэл, уул уурхай, ашигт малталын олборлолт, барилгын салбарын ажлын хүчний эрэлт буурч байгаа юм байна.

0 Сэтгэгдэл