Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Алтанцэцэг: Манай улс гадаадаас ажиллах хүч зайлшгүй авах шаардлагатай


Эдийн засгийн хүрээлэнгийн захирал Б.Алтанцэцэг, МУИС-ийн Эдийн засгийн онолын тэнхмийн ахлах багш Д.Баярмаа нар Монгол Улсын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн нөөцийн талаар судалгаа хийж буй юм. Энэ судалгааны талаар  Б.Алтанцэцэгтэй  ярилцлаа.


-Монголд ажилгүйдэл их байна гэдэг. Гэтэл ажилд авна гэсэн зар сонин хэвлэлийн хуудас дүүрэн. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн гажуудал мөн үү?
-Хөдөлмөрийн зах зээлд ажилгүй хүмүүс тухайн ажлын байранд хэр тохирч байна вэ гэдгийг харах ёстой. Ажил хайж буй хүний мэргэжил нь тухайн ажлын байранд тохирохгүй байх нь ч бий. Иймээс эрэлт, нийлүүлэлтийн зөрүү гарч байгаа. Нөгөө талаар, тухайн мэргэжилтний ур чадвараас их шалтгаалдаг. Ажил хайж буй хүн хэчнээн сайхан мэргэжилтэй ч ажлын байрны шаардлага хангахгүй тохиолдол гардаг.
Манай улс цөөн хүн амтай. Иймд хөдөлмөрийн насны хүний нөөц хязгаарлагдмал. Гэтэл хөдөлмөрлөх хүсэлтэй хүмүүс жилээс жилд буурах хандлага бий. Манай улс 10 жилд нэг удаа хүн ам, орон сууцны тооллого хийдэг.  Энэ судалгаанаас буурсан нь тодорхой харагдана. Жишээлбэл, хөдөлмөрийн зах зээлийн оролцооны төвшин 2011 оны байдлаар 62 орчим хувьтай байгаа. Гэтэл хүн ам, орон сууцны сүүлийн хоёр тооллогын дүнгээс үзэхэд оролцооны төвшин зургаан хувиар буурсан. Энэ нь Монголд хөдөлмөрлөх, ажиллах хүний тоо бага байгааг илтгэдэг.

-Тэгэхээр ажил хийх сонирхолтой хүн буурч байгаагийн шалтгаан юунд байна гэж үзэж байгаа вэ?
-Олон шалтгаан бий. Жишээлбэл, төрийн бодлоготой холбоотой гэдэг. Хөдөлмөрлөхгүй амьдраад байх боломж бүрдүүлчихвэл иргэдийн ажиллах сонирхол буурдаг. Тухайлбал, төрөөс төрөл бүрийн халамж, тэтгэмж өгөөд байхаар зарим хүн ажил хийх, хайх сэтгэлгээгүй болно. Нэг ёсондоо, бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлж байна гэж ярьдаг шүү дээ. Ер нь, мөнгө тараах явдал хүмүүсийн хөдөлмөрлөх сэтгэлгээг бууруулах хандлагатай гэж үздэг. Энэ бол зөвхөн манай улсад биш. Бусад оронд ч ажиглагддаг зүйл.
Халамжийн бодлого хоёр талын нөлөөтэй. Нэг талаас, иргэдийн орлогыг шууд нэмэгдүүлнэ. Энэ нь, иргэдийн амьжиргааг дэмжиж байгаа юм шиг харагддаг. Гэвч цаагуураа хувь хүн, айл өрхөд очихдоо ажил хийх идэвхгүй болгох хөшүүрэг юм. Тэгээд урт хугацаандаа амьжиргааг нь бууруулах сөрөг талтай. Манай улс иргэдэд их хэмжээний бэлэн мөнгө тараалаа шүү дээ. Төр засгийн энэ бодлого иргэдийн ажиллах хүсэл, сонирхлыг бас бууруулахад нөлөөлсөн байж магад гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа.

-Манай улсад  хөдөлмөр эрхлэлтийн орчин ямар байна. Энэ талын судалгаа бий юү?  
-Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын орчин ямар байгаа талаархи судалгаа хийсэн. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль, ажилгүйдлийн тэтгэмж гээд бодлогын гол бичиг баримтыг харвал манай улсад хөдөлмөрлөхийг дэмждэг. Өөрөөр хэлбэл, цаасан дээр монгол хүнийг ажлын байраар хангах, ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх бодлого байна. Мөн цаасан дээр гадаадын иргэдийг хязгаарлах бодлого бий.
Жишээлбэл, гадаадын иргэнийг манай бизнесийнхэн ажилд авбал цалингийн доод хэмжээг хоёр дахин нэмсэн торгууль төлнө гэж хуульчилсан. Ялангуяа, уул уурхайн салбарт энэ хязгаарлалт илүү өндөр байдаг. Ашигт малтмалын тухай хуульд  дээрх торгууль нь 10 дахин үржүүлсэн хэмжээтэй гэж заасан. Эндээс үзэхэд,  монголчуудын ажил эрхлэлтийг дэмжиж, гадаадын иргэдийг хязгаарлаж байгаа. Гэтэл ерөнхий хандлагыг нь харвал энэ бодлого цаашдаа удаан хугацаанд үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй.

-Яагаад?
-Манай улсын хөдөлмөрийн насны хүн ам цөөн. Одоохондоо хөдөлмөрийн зах зээлийн ажлын байр, ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийн хувьд хэвийн байна. Харин Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, төмөр зам барих, метро байгуулах, орон сууцжуулах гээд том, том төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, бүтээн байгуулалт хийнэ.  Энэ нь, хөдөлмөрийн эрэлтийг нэмэгдүүлнэ.
Яг одоо манай улсад богино хугацаанд маш их ажиллах хүч хэрэгтэй байна. Үүнийг нь, манай улсын ажиллах хүчний нийлүүлэлт гүйцэхгүй. Тэгэхээр урт хугацаанд гадаадын ажиллах хүчийг хязгаарлах бодлогод өөрчлөлт орохоор харагдаж байгаа. Ажиллах хүн олдохгүй хомсдоод ирэхээр гадаадаас авахаас өөр аргагүй байдалд орно.

-Манай улсын хүн амын хэдэн хувь нь хөдөлмөрийн идэвхтэй насныхан бэ?
-Хамгийн сүүлд  2011 онд хийсэн ажиллах хүчний судалгаагаар  хөдөлмөрийн нөөц гэж тооцдог 15 болон түүнээс дээш насны хүн ам 1.8 сая гэж гарсан. Үүний 62.5 хувь нь эдийн засгийн хувьд идэвхтэй юм. Мөн ажилгүйдлийн төвшин долоон хувьтай байсан.

-Зарим судлаач манай хүн амын хөдөлмөрийн насны цонх үе ирлээ гэдэг. Энэ талаар эдийн засагч, судлаачийын хувьд та юу хэлэх вэ?
-Судалгаагаар 2006 оны үеэс манай улсын хүн амын хөдөлмөрийн насны цонх хаагдаж ирсэн. Хүн амын цонх гэдэг нь хөдөлмөрийн насны хүн ам нийт хүн амдаа их жин дарахыг хэлдэг. Судалгаа мэдээллээс харвал манай улсад 1950-иад оны дунд үеэс энэ цонх нээгдсэн. Тэр үеэс манай улсын хүн ам эрчимтэй өсч эхэлсэн. Арван жилд хүн амын жилийн дундаж өсөлт 2.5 хувиас буурахгүй байсан. Энэ нь 1990 он хүртэл үргэлжилсэн.
Энэ хугацаанд хүн ам маш хурдацтай өссөн. Иймээс жил бүр хөдөлмөрийн насны хүн олноор хөдөлмөрийн зах зээлд орж ирдэг байв. Одоо хүн амын өсөлт удааширсан. Тэгээд 2000-2010 онд хүн амын жилийн дундаж өсөлт 1.45 хувьтай гарсан байдаг. Энэ нь, хүн амын өсөлтийн хурд буурсныг харуулж байгаа юм. Одоо хийж буй судалгаагаар жилд олон олноор орж ирдэг  хөдөлмөрийн нөөц хамгийн сүүлд 2005, 2006 онд тохиосон. Ингээд манай улсын хүн амын цонхны нөлөөллийн таатай үе хаагдаж байна гэсэн судалгаа гарсан. Ер нь, хүн ам хурдацтай өсвөл энэ цонх дахин нээгдэнэ гэсэн үг. Төрөөс хүн амын өсөлтийг дэмжих бодлого баримталж байна. Гэхдээ өнөөдөр төрж буй хүүхэд хамгийн ойрхондоо 15, 16 жилийн дараа л хөдөлмөрийн нөөцөд орж ирнэ шүү дээ.

-Иргэдийн амьжиргааг сайж­руулахын тулд цалин, орлогыг нь нэмэгдүүлэх ёстой гэдэг. Саяхан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ч нэмэгдүүллээ. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?  
-Цалингийн доод хэмжээнд эдийн засагч, судлаачид янз бүрийн л байр суурьтай байдаг. Цалин нэмснээр иргэдийн амьжиргаа сайжирна, орлого нэмэгдэнэ гэсэн ойлголт явдаг. Миний бодлоор энэ нэлээд өрөөсгөл. Яагаад гэвэл, цалингийн доод хэмжээ өсөх нь тэр цалингаараа ажиллах хэсэг бүлэг хүнд л хамаатай. Нийт дүнгээр нь аваад үзвэл, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх эсэх нь эргэлзээтэй. Жишээлбэл, цалингийн доод хэмжээг өндөр тогтоохоор нэг талаас үйлдвэрлэгчдэд дарамт болж бууна.
Ялангуяа, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд  зардлын дарамт  нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа юм. Ингээд тэр бизнесийнхний санал болгох ажлын байр хумигдана. Мөн хамгийн доод төвшний цалин авч байсан хүн ажилгүй болох эрсдэл бий. Тэгэхээр ажилгүй болсон хүний амьдрал бүр доройтоно биз дээ.  Иймд төр засгаас цалин нэмнэ, доод төвшинг  өсгөнө гэдэг нь нэлээд алсыг харж тунгаан бодож хийхгүй бол болохгүй. Ард түмний амьжиргааг сайжруулах, орлого нэмэгдүүлнэ гэх нь өрөөсгөл зүйл гэж хэлмээр байна.

0 Сэтгэгдэл
за ёстой худлаа судалгаа байна. Ямар зүйлийг зуун хувь судална гэж байхгүй.Тэр тусмаа одоо цагийн багш, эрдэмтэд, судлаачид ёстой худлаа судална даа. Бас л мөнгөний төлөө хам хум судалсан болоод буруу дүгнэлт хийж байгаагийн жишээ нь энэ дүгнэлт байна.
Сайн байна уу? сайхан ярилцлага өгсөн байна. Даанч энэ түвшний зүйлийг ойлгох чадвартай хүмүүс байна уу гэвэл үгүй юм. Багш судлаач, эдийн засагчдад суурилж гэмээн улс орон хөгжиж дэвшиж явдаг гэдгийг хүмүүс ойлготлоо удна шүү дээ. Ядаж л бид өнөөдөр эдгээр мэргэжлийн хүмүүсийнхээ санал бодлыг тусгадаг байсан бол ОЮУТОЛГОЙ, ТАВАНТОЛГОЙ ийм байдалд хүрэхгүй байлаа, хамгийн муухай нь шат шатандаа хүмүүс ажлаа явуулах гэж мөнгө хардаг, түүнтэйгээ эвлэрчихсэн бүүр тусгай зөвшөөрөл авахад 1 сая төгрөг гэх мэт ханштай гээд л... түүнийгээ санаа зовохгүй ярьдаг болж. үнэхээр харамсалтай. даанч хүмүүсийн зан төлвийг загварчилна гэдэг хүнд юм даа.
Монголын нийгэм үнэндээ улс төрчдийн амлалтанд хууртдаг бас амлалтыг нь хүлээдэг тийм л болж дээ
хаха тэнэгээ чи ажилладаг байлаа тэгсэн цалин нэмлээ. Байгууллагын чинь зардалд хамгийн их хувийг эзэлдэг зүйл бол цалин. Тэгэхээр байгууллага зардлаа хумихын тулд ажилтнаа цомхотгодог. Тэглээч цалин гэдэг зүйл бүтээмжээр өсдөг юм штээ.
Монгол чамшиг болохоор хөгжихгүй байгаа юм. Хэдэн улстөрчдийн амлалтанд хууртсан одоо хангалттай... дэлхийн улс орнууд судлаач эдийн засагч дээрээ тогтож зөв зүйтэй зохистой явдаг юм. Тэгэхгүй чи өнөөдөр тэдний амлалтанд баярлаад маргааш шороо үмхэнэ
xen be xeden on be yugaa medej xutsaj bnaa iimerxyy neg tenegyydees bolj uls oron xetsyydej bna surgasan shabi nar ni adilxan mulguu yum nuud bolj togsonoshdee
Монгол чамшиг болохоор хөгжихгүй байгаа юм. Хэдэн улстөрчдийн амлалтанд хууртсан одоо хангалттай... дэлхийн улс орнууд судлаач эдийн засагч дээрээ тогтож зөв зүйтэй зохистой явдаг юм. Тэгэхгүй чи өнөөдөр тэдний амлалтанд баярлаад маргааш шороо үмхэнэ
Ene odo bas hen be hol ochij hutsa tsalin mongo nemej ogbol bugdel ajilna mala chi zail tegbel bolo
хаха тэнэгээ чи ажилладаг байлаа тэгсэн цалин нэмлээ. Байгууллагын чинь зардалд хамгийн их хувийг эзэлдэг зүйл бол цалин. Тэгэхээр байгууллага зардлаа хумихын тулд ажилтнаа цомхотгодог. Тэглээч цалин гэдэг зүйл бүтээмжээр өсдөг юм штээ.
ikh l sonin yum yarakh yum.Zaluusiig surgaltand xamraaj,nariin mergejil olgood ,ajluulax xeregtei biz dee.Mongoloor duuren ajilguidel,Mongoliin xudulmuriin Yam gedeg gazar yag yamar ajil xiideg yum be,xezee mongoliin ard irged ikh tetgemj abaad bsan yum.TER 21.ooo iig bukh xund ugsun buruu bsan.Niigmiin dood dabxar bolon olon xuuxedtei,ajilgui ger buld l ugikh yostoi blaa.Unen dee manaid yamar ch xangamj alga.jinxene commonist oron shuu.
mongolooor dvvren ajilgvi zaluus baihad ajilaar hangaj chadahgui baij 40garan saya tolgoi maltai baij mongoloor dvvren olsoglon hvmvvs malnaar dor tor orshij b.na daaa tgd oorsdiigoo hen gj duuduulah durtai yavdag bol
SURHII EDIIN ZASAGCHID HEREGGUIDEE
Монголын нийгэм үнэндээ улс төрчдийн амлалтанд хууртдаг бас амлалтыг нь хүлээдэг тийм л болж дээ
SURHII EDIIN ZASAGCHID HEREGGUIDEE
SURHII EDIIN ZASAGCHID HEREGGUIDEE
Хамгийн их уншсан