БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
НҮҮРСНИЙ БОРЛУУЛАЛТ 7 САРД 2.6 САЯ ТОНН БОЛЖ ӨСЛӨӨ
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн” тухай хуулийн дагуу нүүрсний борлуулалтыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй, ил тод, өрсөлдөөний зарчмаар цахимаар явуулж байна.

2025 оны эхний хагас жилд нүүрсний зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор борлуулалт буурч, эхний 6 сарын байдлаар 10.2 сая тн нүүрс борлуулсан.Зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан худалдааны болон тээврийн оновчтой бодлогыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс хэрэгжүүлснээр 2025 оны 7 сард 2.6 сая тн нүүрс борлуулсан. Энэ нь оны хамгийн өндөр үзүүлэлттэй сар байсан бөгөөд мөн 1.0 сая тн нүүрсийг Хөрөнгийн биржээр арилжаалав.Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа нь зөвхөн биржээр хийгддэг болсон бөгөөд 7 сард хийгдсэн 1.0 сая тн нүүрсний биржийн арилжааны 25 хувийг коксжих, 45 хувийг эрчим хүчний нүүрс, 25 хувийг 1/3 коксжих нүүрс, 5 хувийг баяжуулсан нүүрс тус тус эзэлж байна. 7 сард нүүрсний 19 цахим арилжаа зарласны 84 хувийн борлуулалт амжилттай боллоо.
Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгчийн багийн зүгээс уул уурхайн биржийн тухай хуулийн дагуу борлуулалтын үйл ажиллагааг нээлттэй, ил тод, цахим байдлаар Хөрөнгийн биржээр дамжуулан хийж байгаа бөгөөд тээвэрлэлтийн үе шатыг оновчлон худалдан авагчдад бүтээгдэхүүнийг богино хугацаанд хүргэх боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
0 Сэтгэгдэл

























