“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
М.Гэрэлмаа: Ажилласан жилээ нөхөн тооцуулахаар 92 мянга гаруй иргэн хандсан
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажилгүй болсон иргэд ажилласан жилээ нөхөн тооцуулах боломж бүрдсэн. Энэ ажлын явц ямар байгааг НДЕГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын мэргэжилтэн М.Гэрэлмаагаас тодрууллаа.

-Одоогоор хэдэн иргэн нэрээ баталгаажуулаад байгаа бол?
-Урьдчилсан байдлаар 700 мянган иргэн хамрагдах болов уу гэсэн тооцоо бий. Одоогоор 92 мянган 620 иргэн хамрагдсан. Үүнээс 9239 иргэн ажилласан жилээ бүрэн баталгаажуулсан. Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага хүсэлт гаргасан тухайн иргэний 1990-1995 оны хооронд тасарсан хугацааг ажилласнаар тооцож, 1995-2000 оны хооронд төлөх шимтгэлийн тооцооны хамт нэгтгэн НДЕГ-т сар бүрийн 10-ны дотор цахим хэлбэрээр буюу албан бичгээр ирүүлж байгаа.
-Ерөнхий газарт ирж байгаа материалуудаас хэр буцав. Буцаж буй шалтгаан нь юу байна?
-Ерөнхийдөө, ял эдэлж байсан хугацаагаа оруулан тооцуулсан иргэд мөн 16 нас хүрээгүй байсан, нийгмийн даатгалын сангаас ямар нэгэн тэтгэвэр авч байсан жилээ оруулж тооцуулсан тохиолдолд буцсан байгаа.
-Ажилласан жилээ нөхөн тооцуулахад тухайн хүний улсад ажилласан жил нэмэгдэнэ. Тэгэхээр төрийн зүгээс хэрэгжүүлсэн халамжид ажилласан жилээсээ шалтгаалан орж чадаагүй бол эрх нь нээгдэнэ гэж ойлгож болох уу?
-Энэ бол зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсний хугацаа. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр тогтооход л хамааралтай болохоос өөр халамжинд хамрагдана гэсэн үг биш.
-Ажилласан жилээ нөхөн тооцуулах хүсэлтэй иргэд бүрдүүлсэн материалаа хаана өгөх вэ. Энэ талын мэдээллийг иргэдэд өгөхгүй юү?
-Дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст цахим иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтрээ мөн оршин сууж байгаа газрынхаа хорооныхоо даргын тодорхойлолтыг өгөх ёстой. Ял эдэлж байгаа эсэх лавлагааг нэгдсэн журмаар авах учраас 500 төгрөгийн хураамжийг банкинд тушаах ёстой. Нийгмийн даатгалын хэлтсээс өгсөн өргөдлийн маягтыг бөглөн шаардлагатай гэж үзвэл өөрийнх нь гараар тайлбар бичүүлдэг журамтай.
-Хууль батлагдсанаас хойш 700 иргэн ажилласан жилээ нөхөн тооцуулсан гэхээр хангалтгүй санагдлаа. Энэ талын мэдээлэл, сурталчилгааг хэр сайн өгсөн бэ?
-Аймаг, дүүрэг бүр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байгаа. Энэ үеэр нэг цэгийн үйлчилгээ ажиллуулж иргэдэд эл хуулийн талаархи мэдээллийг өгч, газар дээр нь хамруулдаг.
Мөн томоохон зах худалдааны төвүүдэд сургалт зохион байгуулж байна. Хөдөөд багын Засаг дарга, нийслэлд хорооны нийгмийн ажилтантай хамтран ажилладаг. Энэ бүхнийг манай ажилчид үндсэн ажлынхаа хажуугаар хийж байгаа болохоор дүүргийн байцаагч нарын ажлын ачаалал эрс нэмэгдсэн.

0 Сэтгэгдэл