Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Засгийн газрыг огцруулах талаар байр сууриа илэрхийлнэ
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өчигдөр хуралдлаа. Тэд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай, Мөрдөх албаны тухай зэрэг багц хуулийн талаар ярилцсан байна. Эдгээр хуулийг нухацтай авч үзэх ёстой гэж үзсэн учир УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатараар ахлуулсан ажлын хэсэг ажиллуулахаар болсон аж. Түүнчлэн Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болоод байгаа. Тус хуульд намуудын санхүүжилтийг улсын төсвөөс парламентад авсан суудлынх нь тоогоор олгодог байх ёстой гэж тэд үзэж буй. Ерөнхий сайдыг огцруулах эсэхэд тус бүлгээс хараахан шийдвэрээ гаргаж амжаагүй гэнэ. Энэ талаар тус бүлгийн дарга Н.Батцэрэг “МАН-ын гишүүдийн огцруулах үндэслэл хэр бодитой байсан талаар ярилцлаа. Бид тэдний үндэслэлийг ор үндэсгүй, улстөржүүлсэн зүйл гэж бодохгүй байна. Тиймээс нухацтай хандах ёстой. Мөн хоёр намын удирдах байгууллага өнөө орой /өчигдөр/ хуралдаж, байр сууриа гаргах нь зүйтэй гэж үзлээ. Энэ асуудлаар өнөөдөр олон нийтэд мэдээлнэ” гэв. Дашрамд, Засгийн газрыг огцруулах тухай бичигт зургаан асуудлыг тусгасан байжээ. Үндэслэл тус бүрээр нь тэд тайлбар гаргах аж.

0 Сэтгэгдэл