Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойргийн хороо хууль зөрчсөн гэж үзжээ
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар өчигдөр Сонгонохайрхан дүүрэгт явагдсан дахин санал хураалтын талаар хэлэлцжээ. 26-р тойрогт дахин санал хураах үеэр Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон санал өгөх эрх зөрчигдсөн байна гэж тус намын бүлэг үзсэн байна.
Монгол Улсын Их Хурлын 26 тойргийн хорооны дахин санал явуулах тухай гуравдугаар сарын 28-ны өдөр М.Баасандорж даргын гарын үсэгтэй тойргийн хорооны тогтоолд 2013 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 07.00-20.00 цагийн хооронд дахин санал хураалт явуулсугай гэжээ. Харин энэ нь Монгол Улсын сонгуулийн хуулийн 41.1-д заасан сонгогчдын санал авах өдрийн 07.00-22.00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна гэсэн заалтыг зөрчсөн гэж олонхийн бүлэг үзсэн байна. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд 2012 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр өөрчлөлт оруулж 07.00-20.00 цаг байсныг 07.00-22.00 цаг болгон өөрчилсөн юм байна. Тиймээс сонгуулийн тойргийн хороо яагаад хууль зөрчсөн шийдвэр гаргасан. 400 орчим сая төгрөгийн төсөв зарлагадсан дахин сонгуулийг будлиулж, хууль зөрчсөн шийдвэр, тогтоол гаргасан тойргийн хороонд ямар хариуцлага хүлээлгэхийг СЕХ-ноос шаардах ёстой хэмээн Ардчилсан намын бүлэг үзсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн тойргийн хорооны дарга М.Баасандоржийн гарын үсэг бүхий тогтоол

Сонгуулийн тухай хууль
Alranhuyag ***** mine odoo nasd songuuli bish chinii duraaraa zugaalj yvaad ursen tatvar tulugchdiin hulsuu urgaj olson mungiig ursend Hariutslaga tsootshiig shaardaj bn !!! Chmd tom dugarah erh bhgui shuu !!!! Ard tumnees ichdeggui yumuu !!!
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар өчигдөр Сонгонохайрхан дүүрэгт явагдсан дахин санал хураалтын талаар хэлэлцжээ. 26-р тойрогт дахин санал хураах үеэр Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон санал өгөх эрх зөрчигдсөн байна гэж тус намын бүлэг үзсэн байна. Монгол Улсын Их Хурлын 26 тойргийн хорооны дахин санал явуулах тухай гуравдугаар сарын 28-ны өдөр М.Баасандорж даргын гарын үсэгтэй тойргийн хорооны тогтоолд 2013 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 07.00-20.00 цагийн хооронд дахин санал хураалт явуулсугай гэжээ. Харин энэ нь Монгол Улсын сонгуулийн хуулийн 41.1-д заасан сонгогчдын санал авах өдрийн 07.00-22.00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна гэсэн заалтыг зөрчсөн гэж олонхийн бүлэг үзсэн байна. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд 2012 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр өөрчлөлт оруулж 07.00-20.00 цаг байсныг 07.00-22.00 цаг болгон өөрчилсөн юм байна. Тиймээс сонгуулийн тойргийн хороо яагаад хууль зөрчсөн шийдвэр гаргасан. 400 орчим сая төгрөгийн төсөв зарлагадсан дахин сонгуулийг будлиулж, хууль зөрчсөн шийдвэр, тогтоол гаргасан тойргийн хороонд ямар хариуцлага хүлээлгэхийг СЕХ-ноос шаардах ёстой хэмээн Ардчилсан намын бүлэг үзсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн тойргийн хорооны дарга М.Баасандоржийн гарын үсэг бүхий тогтоол

Сонгуулийн тухай хууль
0 Сэтгэгдэл
*****
nobshiin songuul
2013.04.15
2013.04.15






















