“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Инженерийн хангамжийн байгууллагууд хамтран ажиллана
Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр инженерийн хангамжийн ашиглалтын байгууллага болох Улаанбаатар дулааны сүлжээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хувьцаат компаниудтай хамтран ажилллах санамж бичгийг өнөөдөр зурлаа.
Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд инженерийн хангамжийн байгууллагуудыг нэгдсэн нэг удирдлагын дор нэгтгэн, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор энэхүү санамж бичигт талууд гарын үсэг зурж байгаа юм. Санамж бичигт Улаанбаатар хотын дулаан, цахилгаан, холбоо мэдээллийн ашиглалтын найдвартай ажиллагааг тасралтгүй хангаж, хүн амын амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх, Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх их бүтээн байгуулалтын ажлын уялдаа холбоог сайжруулан ажлыг чирэгдэлгүй, шуурхай, цаг алдалгүй чанартай гүйцэтгэх, гэр хорооллыг дахин төлөвлөж хөгжүүлэх төслийн хүрээнд барилгажилтийн ажлыг дээрхи байгууллагууд бүх талаар дэмжиж, мэргэжлийн байгууллагуудын хувьд туслалцаа дэмжлэг үзүүлэх зэргээр хамтран ажиллах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр инженерийн хангамжийн ашиглалтын байгууллага болох Улаанбаатар дулааны сүлжээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хувьцаат компаниудтай хамтран ажилллах санамж бичгийг өнөөдөр зурлаа.Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд инженерийн хангамжийн байгууллагуудыг нэгдсэн нэг удирдлагын дор нэгтгэн, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор энэхүү санамж бичигт талууд гарын үсэг зурж байгаа юм. Санамж бичигт Улаанбаатар хотын дулаан, цахилгаан, холбоо мэдээллийн ашиглалтын найдвартай ажиллагааг тасралтгүй хангаж, хүн амын амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх, Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх их бүтээн байгуулалтын ажлын уялдаа холбоог сайжруулан ажлыг чирэгдэлгүй, шуурхай, цаг алдалгүй чанартай гүйцэтгэх, гэр хорооллыг дахин төлөвлөж хөгжүүлэх төслийн хүрээнд барилгажилтийн ажлыг дээрхи байгууллагууд бүх талаар дэмжиж, мэргэжлийн байгууллагуудын хувьд туслалцаа дэмжлэг үзүүлэх зэргээр хамтран ажиллах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























