Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Сансар хүн 1961 онд хөөрсөн үү, эсвэл 1945 онд уу


Жил бүрийн дөрөвдүгээр сарын 12-ныг сансарт хүн хамгийн анх ниссэн өдөр хэмээн тэмдэглэдэг. 1961 оны энэ өдөр Зөвлөлтийн иргэн Юрий Гагарин сансарт нисч дэлхийг тойроод ирсэн болохоор тэр.

Гэтэл бүр дэлхийн хоёрдугаар дайны үед германчууд сансарт хүн нисгэх өчнөөн оролдлого хийж байсан тухай яриа, баримтууд бий. 2000 онд германы “Шпигель” сэтгүүл 85 настай Раул Штрайхертэй ярилцлага хийж хэвлүүлсэн. Тэнд тэр өвгөн сансрын анхны нисэгч гэдэг алдрыг чинь Гагарин биш би хүртэх ёстой гээд бүр 1945 онд сансарт нисч байснаа ярьсан байдаг.

Үнэхээр Гитлер сансрын нисэгчтэй байсан уу үгүй юу гэдэг нь тайлагдашгүй нууц хэвээр үлдсэн ч энэ талаар судалгаа шинжилгээ хийж байсан баримтууд бол бий. Тэд цөмийн зэвсэг, байлдааны шинэ шинэ төрлийн хүчтэй зэвсэг үйлдвэрлэхийн тулд технологийн дэвшлийг ашиглаж байсан байдаг.

Үндэсний социалистууд Засгийн эрхэнд гараад л аричууд, буддистуудын элдэв домог, шамбалын орон, гэгээрлийн туйл гэж юу болох түүнийг эзэмдсэнээр дэлхийд ноёрхохыг эрмэлзэж эхэлж. Үүнийгээ хэрэгжүүлэхийин туд Түвд, Гималай руу нууц экспедиц явуулж байсан байна. Эхлээд цөөн хүнтэй баг явуулж байсан бол 1933 оноос бүр томхон баг явуулдаг болж. 1935-1939 онд бүр идэвхижсэн гэдэг. Энэ багийнхны олсон буддагийн дүртэй төмөр хийц саявтар германы нэгэн иргэнээс гарсан. Энэ бол манай гариг дээр байхгүй тийм бүтэцтэй металл гэдгийг эрдэмтэд нотлоод байгаа.

Харамсалтай нь энэ шинжилгээний ангийн тайлангуудыг герман бууж өгөхийн өмнө бүгдийг нь устгасан.

Шинжилгээний энэ ангийнхан Гималайн ууланд харь гаригийн хөлөг сүйрсэн байхтай таарсан, бүр нисэгчийг нь олзолж авсан гэсэн яриа ч бий. Зарим нь бүр харь гаригийнхны хөлөгт орж үзсэн, харийнхан немцүүдээс хөлгөө засварлахад хэрэгтэй зүйлсээ авсан, германчууд харийн хөлгийн нь технологийг сонирхсон гэсэн домог ч байдаг.

Юутай ч германчууд нисэхийн хөдөлгүүрийн тухайд цоо шинэ шатанд  гарч байсныг барууны олон шинжээч хүлээн зөвшөөрдөг. Тэд “Мессершмитт Ме-163” гэдэг тийрэлтэт сөнөөгч онгоцоо 1944 оны хоёрдугаар хагаст олноор нь үйлдвэрлээд эхэлчихсэн бол дайны явц өөрөөр эргэж немцүүд агаарт ноёрхож эхлэх байлаа.

1943 онд болсон нэг үйл явдлын тухай  Английн нисэх хүчний хошууч Р.Т.Холмсын тайлан архивт байна. Аравдугаар сарын 14-нд немцийн Швайнфурт  хотыг бөмбөгдөх үеэр гэнэт агаар хэд хэдэн гялалзсан дугуй хэлбэрийн биет гараад ирж. Сөнөөгч онгоцууд гал нээгээд байхад яах ч үгүй байсан гэдэг. Англичуудтай хамт америкийн нисгэгчид ч байсан гэнэ. Тэр биетийг “Фу-файтер” хэмээн нэрлэсэн материал бас АНУ-ын цэргийн нисэх хүчний тагнуулын удирдах газрын архивт байгаа. 1944-1945 онд германд үүрэг гүйцэтгэж байсан Америкийн шөнийн бөмбөгдөгч 415 дугаар эскадрилийн нисгэгчид тэр биетийг ингэж нэрлэсэн байна.

Немцийн зохион бүтээгч Шривер, Хабермол, Митхе, Белонц нар бүр 1941 оноос л нисдэг таваг бүтээхээр ажиллаж эхэлсэн байна. Үүнийг нисэхийн мэргэжилтнүүд няцаадаг л даа. Гэтэл германы тэр 85 настай иргэний сансрын анхны нисэгчийн тухай ярьсныг яахав.

1938 онд СС-ийн штаб байсан Вевельсбургээс холгүй, пуужингийн техникийн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулсан. Судалгааны төвийг нисэх хүчний сайд Герингийн шууд удирдлага дор Вернер фон Браун тэргүүлж байлаа. Энэ хүрээлэнд фауст сум, халаасны гранат шидэгч “Панцеркакке”, янз бүрийн ангиллын байлдааны пуужин, хатуу түлшний нэг угсраат “газар-газар” ангиллын пуужин, “Фау-3” цуужингийн цогцолбор бүтээж байсан. Гитлер 1945 оны зун Нью-Йоркийг устгахаар тооцож хийж байсан тив хоорондын А-9/А-10 далавчит пуужиндаа ихээхэн найдвар тавьж байсан. Хоёр угсраат А-9/А-10 пуужингийн алсын тусгал нь 4500 км байхаар тооцож байсан нь АНУ хүрэхээр байсан. Тэр 975 кг жинтэй байлдааны цэнэг тээвэрлэн секундэд 3 км хурдаар хөөрөх байж. Гараанаас гарч тойрог замд орохдоо бол секундэд 8 км хурдална гэж байгаа.

Анх 1943 онд туршиж хөөргөсөн ч алдаа гарч  18 пуужингийнх нь 16 нь гараан дээрээ дэлбэрсэн. Дараа жил нь сайжруулсан 40 пуужин бэлэн болгож, германы “ас” нисгэгчдээс сансрын нисэгчдийн багт хүн цуглуулж эхэлсэн байдаг. 1944 оны гуравдугаар сард “сансрын нисэгчдийн” энэ баг янз бүрийн эх сурвалжаас үзэхэд 100-500 хүнтэй болжээ.

Дээр өгүүлсэн Рауль Штрайхерийн өөрийн нь хэлж байгаагаар бол тэр энэ багт байсан байх нь. Тэр 1915 онд Австри-Унгарт ядуу тариачны гэр бүлд төрсөн. Дараа нь германд цагаачлан очиж цэрэгт орон эрүүл мэндээр тэнцэн сөнөөгч онгоцны нисгэгч болжээ.

1944 онд пуужингийн туршилтад  хэд хэдэн удаа орж, 1944 онд амжилттай төгсөн ирээдүйн сансрын нисэгч болсон байна. Эднээс хоёр хүнийг сонгож авсан нь Мартин фон Дулен, Рауль Штрайхер хоёр байжээ.

Хамгийн анхны пуужинг фон Дулен жолоодон 1945 оны хоёрдугаар сарын 18-нд хөөргөсөн ч хөөрөөд гурван минут болсны дараа дэлбэрсэн байна. Харин зургаа хоногийн дараа Рауль Штрайхерийн суусан хөлөг хөөрч дэлхий орчмын тойрог замд орон бүр японы эрэг дээгүүр нисчээ. Ингэхээр Штрайхерийнхээр бол хүн төрөлхтөн сансрыг 1961 онд биш 1945 оны хоёрдугаар асрын 24-нд эзэмших эхлэл тавьсан болж таарч байна.

Штрайхер өөрийн нислэгийн талаар “Шпигель” сэтгүүлд “Сансраас эх дэлхийгээ харахад ямар жижигхэн юм бэ гэж санагдаж байсан. Одоо бид өндөр хүчин чадалтай техниктэй болсон юм чинь, эрт орой хэзээ боловч нэг их хүч хөдөлмөр зарахгүйгээр дэлхийгээ нэг засаглалтай болгож чадна даа” гэж ярьсан байдаг.

Штрайхер дайны дараа нэг хэсэг зүүн европт нуугдаж байгаад хэдэн жилийн дараанаас Ардчилсан Германд амьдрах болжээ. Гагарины нислэгийн дараа тэр хэд хэдэн удаа мэдэгдэл хийж “сансрын анхны нисэгч бол Гагарин биш би” гэсэн ч үүнийг хэн ч батлаагүй юм.

0 Сэтгэгдэл
Ваа зайлуул зөнөсөн өвгөний яриа байна. 45 онд фон Браун сансарт хүн нисгэж байсан юм бол өндөр технологтой баян Амеркд байхдаа ЗХУ-аас түрүүлээд ядахнаа хиймэл дагуул хөөргөхгүй яасан юм.
ХУДАЛ ЮМ ҮНЭН БОЛЖ, ҮНЭН ГЭЭД ИТГЭЧИХСЭН ЗҮЙЛ ОР ҮНДЭСГҮЙ БОЛОХЫГ ЗӨНДӨӨ Л ХАРСАН
худлаа
Хамгийн их уншсан