"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Владимир Путин онц аюултай гэмт хэрэгтэн гэв үү
Финляндын цагдаагийн газраас гаргасан эрэн сурвалжилж байгаа онц аюултай, гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины нэр орчихжээ. Энэ нэрийн жагсаалтаар бол Путиныг Финляндын хилээр нэвтрэх үед нь баривчлан саатуулах болж байна.
Финийн Цагдаагийн албан ёсны төлөөлөгч Робин Лардот Associated Press-т өгсөн ярилцлагадаа энэ жагсаалтад ОХУ-ын ерөнхийлөгчийн нэр алдаанаас болоод л орчихсон байна гэжээ. “Энэ нэрсэд ерөнхийлөгчийн нэр яагаад орсныг бид мөрдөн шалгаж тогтоох болно” гэж хэлээд нэмэлт тайлбар өгөхөөс татгалзжээ.
Мөн Финляндын Дотоод хэргийн сайд Пяйви Рясянен ийм ташаарал гаргасныхаа төлөө Владимир Путинаас уучлал гуйсан гэдгээ захирагдагсаддаа мэдээлсэн байна.
Финийн MTV3 телевиз ОХУ-ын ерөнхийлөгчийн нэр гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад ташаарч ороогүй, харин Путин байкеруудын “Шөнийн чононууд” клубтэй холбоотой болохоор орсон гэж мэдээлсэн байна. Путин байкерын энэ клубт нэг биш удаа зочилж тэдний удирдагч Александр Залдостановтой уулзаж байсан төдийгүй 2013 онд түүнийг Хүндэтгэлийн одонгоор шагнаж байсан юм.
Ерөнхийлөгчийн нэр гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад орсон талаар оросын талаас ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Финляндын цагдаагийн газраас гаргасан эрэн сурвалжилж байгаа онц аюултай, гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины нэр орчихжээ. Энэ нэрийн жагсаалтаар бол Путиныг Финляндын хилээр нэвтрэх үед нь баривчлан саатуулах болж байна. Финийн Цагдаагийн албан ёсны төлөөлөгч Робин Лардот Associated Press-т өгсөн ярилцлагадаа энэ жагсаалтад ОХУ-ын ерөнхийлөгчийн нэр алдаанаас болоод л орчихсон байна гэжээ. “Энэ нэрсэд ерөнхийлөгчийн нэр яагаад орсныг бид мөрдөн шалгаж тогтоох болно” гэж хэлээд нэмэлт тайлбар өгөхөөс татгалзжээ.
Мөн Финляндын Дотоод хэргийн сайд Пяйви Рясянен ийм ташаарал гаргасныхаа төлөө Владимир Путинаас уучлал гуйсан гэдгээ захирагдагсаддаа мэдээлсэн байна.
Финийн MTV3 телевиз ОХУ-ын ерөнхийлөгчийн нэр гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад ташаарч ороогүй, харин Путин байкеруудын “Шөнийн чононууд” клубтэй холбоотой болохоор орсон гэж мэдээлсэн байна. Путин байкерын энэ клубт нэг биш удаа зочилж тэдний удирдагч Александр Залдостановтой уулзаж байсан төдийгүй 2013 онд түүнийг Хүндэтгэлийн одонгоор шагнаж байсан юм.
Ерөнхийлөгчийн нэр гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад орсон талаар оросын талаас ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Ц.ХАС
0 Сэтгэгдэл
























