Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төмөр хатагтайн арван чухал шийдвэр

“Төмөр хатагтай” гэхээр таны сэтгэлд ямаршуу эмэгтэйн дүр зураг буудаг вэ? Өөрөө шаардлагатай гэж үзсэн шийдвэрийг хэнээс ч айж, эмээлгүй гаргаж чаддаг хатуу, Маргарет Тетчер хатагтайн дүр бууж байгаа нь гарцаагүй. Харамсалтай нь, дэлхийн дахины өнөөгийн дүр төрхийг бүрдүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг энэ хатагтай ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Тухайн  үеийн заналт дайснууд, өдгөө үгүй болсон ЗХУ-ын сэтгүүлчдийн өгсөн “Төмөр хатагтай” таалал төгссөн тухай мэдээ дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гол мэдээ болж байгаа. Бид Маргарет Тетчерийн намтрыг бичиж таныг уйдаахаас эмээв. Ингээд танд “Төмөр хатагтай”-н гаргасан хамгийн чухал шийдвэрүүдийг толилуулж байна.

Өөрчлөн байгуулалт

Горбачёвын эхлүүлсэн “өөрчлөн байгуулалт, ил тод байдал“ нэртэй том үзэгдэл яваагүй бол өнөөдөр та бидний амьдрал ямар байхыг хэлэх хэцүү. Гэтэл Горбачёвыг ЗХУ-ын тэргүүн болохоос өмнө 1984 онд уулзаж санал бодлоо солилцож байсан бөгөөд 1985 онд төрийн тэргүүн болсны дараа дахин уулзаад ардчилсан нийгэм ямаршуу байх талаар зөвлөгөө өгсөн. Энэ зөвлөгөө нь социалист лагерь задран унахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Улмаар 1988 онд, Берлиний ханыг нураахаас жилийн өмнө “хүйтэн дайн” дууссан гэдгийг албан ёсоор зарласан хүн билээ.

Цөмийн зэвсэгт хүчин

Өнгөрсөн зууны наяад оны эхний хагаст НАТО Өм­нөд Европт ойрын ба дунд тусгалын пуужин байрлуулсан юм. Ийм пуужин нь ЗХУ-ын бүх том хотыг сөнөөх боломжтой байсан. Үүний хариуд Оросын тал дунд тусгалын пуужингаа Варшавын гэрээнд нэгдсэн Европын улс болгонд байрлуулж одоогоор бол хоёр Солонгос хоорондын ээдрээтэй адил байдалд оров. Тэгэхэд Маргарет Тетчер энэхүү зэвсэглэлийг хүчит­гэх асуудлыг шууд дэмжсэн төдийгүй 12 тэрбум фунтээр “Трайдент” загварын далавчит пуужин худалдан авснаар Их Британийн цөмийн хүч­ний хэмжээ гурав дахин нэмэгд­сэн байдаг. 1983 оны фунт одоо­гийнхоос хавьгүй илүү хатуу ханштай байсан нь гарцаагүй.

Газар нутаг

Тухайн үед Их Британийн мэдэлд байс Фолкленд Малвины нэртэй арлуудыг 1982 онд Аргентиний десант гэнэт эзлэн авснаар асуудал үүссэн. Ийм эгзэгтэй үед Их Британийн Ерөнхий сайд байсан Маргарет Тетчер зоригтой шийдвэр гарган арлуудыг буцаан мэдэлдээ авах тусгай ажиллагаа явуулсан нь амжилттай болсон. Цэргийн ажиллагааны явцад англичууд 255 хүнээ алдаж, Аргентиний тал 694 хүнээ алдсан байдаг. Энэ мөргөлдөөний үеэр цөмийн зэвсэг тээгч, цөмийн хөдөлгүүрээр ажилладаг шумбагч онгоц анх удаа дай­ралт хийж “Генерал Бельграно” байлдааны усан онгоцыг живүүлсэн байдаг. Живүүлэх тушаалыг Тетчер өөрийн биеэр шууд өгсөн юм.

Европын холбоо

Өрнөд Европын улсууд нэгдэн холбоо байгуулахад ха­тагтай Тетчер ихэд бол­гоомжтой хандсан юм. Тухайн үед байсан Европын эдийн засгийн хуралдаан дээр Европт нийтэд нь үйлч­лэх шийдвэр гаргах, хол­бооны бүтэц байгуулахыг шууд эсэргүүцсэн. Учир нь, Ев­ро­пын эдийн засгийн хол­бооноос явууж байгаа валю­тын ханшийн бодлогод нэгд­вэл Их Британи улс их хохи­рол амсана гэж тооцсон байдаг.

Ажил хаялтын эсрэг

Тетчерийн тэргүүлж байсан Засгийн газар нь 1984 онд төрийн мэдэлд байсан 174 нүүрсний уурхайн 20–ийг хааж, 20 мянган хүнийг цомхотгон халах шийдвэр гаргасан юм. Үүний хариуг уурхайчид үндэсний ажил хаялт зарлан өөр арга замаар хэмнэлт хийхийг санал болгосон. Гэвч Тетчер үнэхээр төмөр хатагтай гэдгээ харуулж ажил хаялт зарласан уурхайчдын нөхцөлийн хүлээж авахаас эрс татгалзсан болохоор уурхайчид бүтэн жилийн дараа арга буюу буулт хийсан байдаг. Үүний үр дүнд улсын мэдэлд байсан 174 уурхайнаас ашиггүй гэж үзсэн 97-г шууд хааж, үлдэснийг нь хувьчилсан юм. Эцсийн дүнд хэдэн арван мянган хүн ажилгүй болно гэдгийг Төмөр хатагтай мэдэж байсан ч эцсийн дүнд улсынх нь санхүү, эдийн засагт үзүүлэх нөлөө нь илүү гэдэгт бат итгэлтэй байсан учраас хатуу зогссон.

Төрийн төмөр нүүр

Дотоод бодлогоо хэрэг­жүүлэхдээ Тетчер нь улсыг нийгмийн халамж гэх мэт тооны үр ашиггүй хариуцлагаас аль болох чөлөөлөх бодлого баримталсан юм. Ингэхдээ алдагдалтай ажилладаг үйлдвэрүүдэд төрөөс олгодог байсан нөхөн төлбөрийг зогсоосон, эдийн засгийн үзүүлэлт муу байгаа мужуудад төрөөс үзүүлдэг санхүүжилтийг эрс хязгаарласан, нийгмийн бүх төрлийн халамжийг эрс хассан юм. Үүнээс үүдсэн үр дагавар тун ээдрээтэй. Жишээлэхэд, үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх 10 жилийнхээс  30 хувь унаж, ажилгүйчүүдийн тоо 1984 онд 3,3 саяд хүрсэн байдаг. Гэхдээ нөгөө талаас бизнест төрийн зүгээс тавих хяналт багассан, олон тооны үйлдвэр хувьчилсан, мөнгөний эргэлтийг илүү чөлөөтэй болгож өгсөн болохоор Анг­лийн эдийн засгийн өсөлт нь огцом нэмэгдсэн.

Хувьчлал

Урьд нь уламжлал ёсоор төрийн мэдэлд байсан олон зуун үйлдвэрийг цаашид төр дааж явах нь илүү зүйл гэж үзээд хувьчилсан. Төрийн мэдэлд байсан үйлдвэрүүдийг хувьчилснаар Тетчер 1983 оноос хойш 29 тэрбум фунт олж авсан бол хот, суурийн газрын мэдэлд байсан байруудыг зарж ахин 18 тэрбум фунтыг төсөвтөө оруулсан байдаг.

Салан тусгаарлагчид

1981 онд Умард Ирландын Мэйз нэртэй шоронд хоригдож байсан Ирландын бүгд найрамдахчуудын арми, Ирландын үндэсний чөлөөлөх арми нэртэй бүлэглэлүүдийн төлөөлөл өөрсдийгөө улс төрийн хоригдогч гэсэн статустай болгохыг шаардан өлсгөлөн шаардсан байдаг. Өөрөөр хэлбэл, бид эрүүгийн гэмт хэрэгтэн биш үзэл бодлынхоо төлөө тэмцэж байгаа хүн гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхийг шаардсан хэрэг. Ингээд өлсгөлөн зарласан 46 хүний 10 нь 73 өдрийн дараа тэднийг зэвсэгт бүлэглэлийн гишүүн гэсэн хэмжээнд хүлээн зөвшөөрөхийг зөвшөөрөөд улс төрийн гэсэн ямар нэг статус олгохоос эрс татгалзсан юм. Үүнээс болоод Ирландын салан тусгаарлагчдын толгой намын нэгэн гишүүн нь Мар­гарет Тетчерийг “Бидний мэ­­дэх хамгийн том хөгийн новш” гэж тодорхойлсон байдаг.   
Энэ мэтээр сонгогчдын дэмжлэг, дургүйцэл, бухимдал, талархал гээд эрс тэс үр дагавар үүсгэсэн олон шийдвэрийг Төмөр хатагтай гаргасан. Эцсийн дүнд нь та бидний мэдэх Их Британи ба Умард Ирландын вант улс ба дэлхий дахины дүр ийм байдлаар бүрэлджээ.

0 Сэтгэгдэл
байдаг байдаг гээд өнгөрсөн цагийг буруу хэрэглээд байх юм. Байсан юм, тэгжээ гээд сайхан энгийн Монгол хэлээрээ хэлж болдоггүй юм байх даа. "Моод"-лох гээд эх хэлээ утсгаж байна, бид

Unen l heljijdee Europiin union Bol unen hereg bui zuil
Їзлийн товчоон. Байгалиас тєлжсєн тїїхий эд бус оюун санааны хєгжил, мэдлэгийн їрээр бїтсэн баялагууд нийгмийн єнгє тєрхийг харуулж , нєгєє талаас эд эсийн мэдрэмж нь жаргал зовлонг дагуулж хувь хїний оршихуйн далд мєн чанарыг залуурдах бєлгєє.Хїний нийгэмийн шинжлэх ухаан шашин гэсэн тулгуур салбаруудын їїсэл дээрхээс эхтэй. Булчинлаг биеийн эрдэж эзэмдэх эрмэлзлэл ,эсвэл орчин їеийн бїтээлч ухамсрын тєлєвшлийн давамгайлах харьцаа нь Африкаас Европ ,Ази бїх тивийн їндэстнїїдийн хєгжлийн зэрэглэлийг тодорхойлж байгаа бичигдээгїй їнэн . Бїтээхэд мэдлэг уйгагїй хєдєлмєр соёл зэрэг суурь хїчин зїйлс шаардагдана.Харин баялагийг эзэмдэхэд хїч тїрэмгийлэх сэдэл, зохион байгуулалт хангалттай байх нь бий .Эзэмдэгчид хєгжїїлэхэд цаг зав гаргах нь ховор. Орчин їеийн нийгмийн зохион байгуулалтын їр дїн нь бїхэлдээ їндэстний бїтээлч хандлагыг хєгжїїлэхэд гарсан дэвшил мєн.Япон ,Сингапур ,сїїлийн їед Вьетнам улсууд нь супер зохион байгуулалттай эдийн засаг нийгмийн хєгжлєєрєє гайхагдаж байна. Харин бїлэглэлїїд хїчээр асуудлыг шийдэх хандлагатай байдаг хагас ардчилсан улсууд байна.Ноёлогч давхаргууд нь зєрчлєє бага байлгах механизм болгосон хуурамч ардчилалын гаж мутац ч їїсэв.Їнэндээ ардчилал нь Азийн хувьд єєрийгєє хєгжїїлэх эд эсийг гадаад орчноос экспортлож энгийн їгээр чанар,хямд єртєгийг яаж ийж байгаад їїсгэж зугуухан барууны хэт єндєр нэмїї єртгийг бут цохисон тїїхэн амжилт байв.Ази гарын бїтээмж робот машиныг гїйцсэн бахархал. Эндээс єнєєдєр моодонд ороод буй нэмїї єртгийн їр дагварыг хэтийдэж ойлговол эдийн засгийн урвуу хамаарал їїсэх гаргалгаа.Философи буюу шїтэлцээ ухаан нь цорын ганц гайхалтай мэргэн санаа бус тїїхийн аль нэг їеийн хєгжлийн зєв хандлагыг оносон шийдлийг гаргаж чадсанаараа хосгїй байдаг.Гэхдээ философийг тїїхэн їйл явдлаас хайх нь эндїї,харин зєв гаргалгаа хийх суурь мэдлэгээс хайх нь чухал.Ємнєд хєршийн нэг том удирдагч ,хойд хєршид айлчилахдаа манай муурь хар цагаан байх нь чухал бус хулгана барьж чаддаг байх ёстой гэж дипломат хариулт єгєєд баруунд прагматик гэж томьёолоод байгаа том онол їзлийг гайхалтай хэлж бас агуулгаар нь хэрэгжїїлж чадсан .Гэтэл єнєєдєр зээлдмэл олон –измїїд, уушигны їнэтэй нэр олох гэж хээвнэг айлдагчдыг тунгаах сэхээрэл хэр зэрэг єргєн байна Бусдаас зээлсэн цулгуй санаа хєгждєггїй їхмэл байдаг ялангуяа нийгмийн эдийн засгийн салбарт дан зээлдмэл боловсролоор хол явахгїй нь ойлгомжтой боллоо.Нийгмээрээ дутуу мэдлэгийн бєєрєнхийлєлєєр ном хаялцаж цаг нєхцєєхгїй эс бєгєєс бусдаас зээлсэн санаагаараа хоорондоо хатууралгїй їндэсний цэвэр оюунд суурилсан шїїлтїїр нь ардчилалын хєгжилд туйлын чухал .

Хамгийн их уншсан