“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
“Сэтгэл байхад” аян үргэлжилж байна
МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын эрүүл мэндийн хороо”-ноос санаачлан хэрэгжүүлж буй “Сэтгэл байхад” аяны хүрээнд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллын өдөр өнжүүлэх “Ивээл энэрэл” төвийн хагас болон бүтэн өнчин 50 хүүхдэд эмнэлгийн анхан шатны үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй хийсэн байна. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд, “Залуучуудын эрүүл мэндийн хороо”-ны дарга Ж.Амарсанаа, ЗЭМХ-ны дэд дарга Х.Бат-Ирээдүй болон Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн дарга, ЗЭМХ-ны удирдах зөвлөлийн гишүүн М.Цэрэнбат болон эмч нарын төлөөлөл зэрэг 30 гаруй хүн оролцжээ. Энэхүү үйл ажиллагаанд 4-15 насны хүүхдүүд хамрагдсан бөгөөд хүүхдүүдэд эрүүл мэндийн ерөнхий үзлэг, чих хамар хоолой, шүд, арьс судлал, нүд, дотор, цагаан хорхойн шинжилгээ зэрэг анхан шатны үзлэг, шинжилгээ хийн карт нээж шаардлагатай эмчилгээ, витаминжуулалтад хамруулсан байна. Үзлэгийн үеэр уушигны хатгалгаатай нэг хүүхдийг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн шаардлагатай арга хэмжээг авчээ. Аяны хүрээнд Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн хамт олон ажилчдынхаа дунд “Ивээл энэрэл” төвийн хүүхдүүдэд туслах хандивын хайрцаг аялуулан цугласан мөнгийг бүтэн өнчин хүүхдүүдэд 18 нас хүртэл хадгаламжийн данс нээж өгөхөөр болжээ. “Ивээл энэрэл” төвөөс эхэлсэн “Сэтгэл байхад” сайн үйлсийн аян 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилэх юм байна.

0 Сэтгэгдэл