Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Урд хөршид зорчихгүй байхыг анхааруулж байна
БНХАУ-ын Шанхай хот, Жиангсу, Анхуй, Жежианг зэрэг зүүн мужид томуугийн A(H7N9) вирусээр сэдээгдсэн хүний өвчлөлийн 14 тохиолдол өчигдрийн байдлаар бүртгэгдсэнээс зургаа нь нас баржээ. Энэ хүмүүс бүгд тахиа, шувуутай харьцаж байсан ба халуурах, ханиах шинж тэмдэг илэрч, хатгаа нь хүндрэн амиа алдсаныг эрүүл мэндийн байгууллагаас нь мэдээллээ.
Манай иргэд хамгийн их зорчдог өмнөд хөршид ийм өвчин гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас халдвараас сэргийлэх, сонор сэрэмжтэй байхыг ард иргэддээ зөвлөж байна.
Онцын шаардлагагүй бол шувууны томуу гарсан улсад аялал, жуулчлалаар явахгүй байх, түр хойшлуулах, зайлшгүй очвол амьд амьтны зах, дэлгүүр болон тахиа, шувуу, гахайн фермээр орохгүй, амьд шувуу, амьтан худалдан авахгүй байхыг сануулж байна. Мөн ахуйн нөхцөлд шувуу, гахайн гаралтай бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлага хангасан газраас худалдаж авах, бүрэн боловсруулж, буцалгаж хэрэглэх, шувууд олноор цугласан гол мөрөн, булаг шандны усыг буцалгалгүйгээр ундандаа хэрэглэхгүй байх хэрэгтэй юм. Шувуу, тахиа, гахай үхсэн тохиолдолд сум, дүүргийн засаг захиргаа, мэргэжлийн хяналтын газар, мал, хүн амнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг ард иргэддээ анхааруулж байна.
БНХАУ-ын Шанхай хот, Жиангсу, Анхуй, Жежианг зэрэг зүүн мужид томуугийн A(H7N9) вирусээр сэдээгдсэн хүний өвчлөлийн 14 тохиолдол өчигдрийн байдлаар бүртгэгдсэнээс зургаа нь нас баржээ. Энэ хүмүүс бүгд тахиа, шувуутай харьцаж байсан ба халуурах, ханиах шинж тэмдэг илэрч, хатгаа нь хүндрэн амиа алдсаныг эрүүл мэндийн байгууллагаас нь мэдээллээ.Манай иргэд хамгийн их зорчдог өмнөд хөршид ийм өвчин гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас халдвараас сэргийлэх, сонор сэрэмжтэй байхыг ард иргэддээ зөвлөж байна.

0 Сэтгэгдэл