“Их шүтээн Эзэн Чингис хаан" үзэсгэлэн энэ сарын 8-нд дэлгэгдэнэ
Ховд аймгийн Онцгой байдлын газарт шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэжээ
Хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд 278’290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах төлөв гарчээ
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ
ХХЕГ-ын хойд уулзвараас Монелийн уулзвар хүртэл авто замыг хааж засварлана
Ерөнхий сайд Г.Занданшатар болзошгүй үер усны аюулаас сэрэмжлэх, бэлэн байдлыг хангах үүрэг чиглэл өглөө
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 2.5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙВ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 128 МЯНГАН ТОНН 1/3 КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА
Би мөрөөдлийн гүүрэн дээгүүрээ алхаж явна
Хоол, хүнсгүйгээр бидний амьдрал оршин тогтнох боломжгүй. Хүнсний салбар гэдэг бол өөрөө маш их хариуцлагатай салбар билээ. Дэлхийд маркетингаараа тэргүүлэгч Кока-Кола компанид маркетераар ажиллаж байгаагаараа хамгийн ихээр бахархдаг У.Уранбилэгийн нэг өдрийн ажил болоод ажлын онцлог, мөрөөдлийн талаар танилцуулж байна.
Намайг У.Уранбилэг гэдэг. Би 2005 онд Монгол Улсын ШУТИС-н Хүнс Био Технологийн Сургуулийг Хүнсний химич, технологич мэргэжлээр суралцаж төгссөн нь тухайн үедээ хамгийн анхны хос мэргэжил эзэмшиж буй төгсөгчдийн нэг байсан юм. Харин өнгөрөгч 2012 онд ХУИС-н Эрдмийн сургуульд Бизнесийн удирдлага мэргэжлээр суралцаж төгссөн. 10 жилийн сурагч байхдаа хүнсний салбарт хүчээ сорино гэж боддог байсан мөрөөдлийнхөө дагуу мэргэжил эзэмшиж чадсан. Ажлын гараагаа М-Си-Эс Кока-Кола ХХК-аас эхэлж одоо наймдах жилдээ ажиллаж байна. Анх шугамын хянагчаар ажиллаж, цехийн туслах, ахлах ажилтан, шугамын мастер, олон нийттэй харилцах ажилтан зэрэг ажлыг шат дараалан хийж байсан. Харин ажиллаж байх хугацаандаа өөрийн шинэ чадваруудыг нээж, түүнийгээ хөгжүүлж, үүнийгээ дагаад шинэ боломжууд нээгдэж маркетер болох сонголтонд хүрсэн. Хариуцаж буй брэнд бүтээгдэхүүндээ анхаарал хандуулж, түүнийг зах зээлд хэрхэн зөв байршуулах вэ?, хэрэглэгчдэд хэрхэн хүргэх вэ? гээд бодож, сэтгэж, хийж гүйцэтгэх ажил ундарсаар миний нэг өдрийн ажил өнгөрдөг. Анх ажлын туршлагагүйгээс шантрах асуудал байсан. Гэхдээ хүн мэрийвэл юуг ч ялан дийлж чадна гэж боддог. Би дэлхийд маркетингаараа тэргүүлэгч Кока-Кола компанид маркетераар ажиллаж байгаагаараа хамгийн ихээр бахархдаг. Хоол, хүнсгүйгээр бидний амьдрал оршин тогтнох боломжгүй. Хүнсний салбар гэдэг бол өөрөө маш их хариуцлагатай салбар юм. Их ажлын ард гарч, үр дүнг нь хараад түүнээсээ аз жаргал, цаашдаа ажиллах эрч хүчээ олж авч чаддаг. Хүн бүрийн хувьд амжилт гэдэг зүйл өөр өөр хэмжүүртэй байдаг гэж боддог. Харин миний хувьд өнгөрсөн жилийн өөртэйгөө, одоо байгаа өөрийгөө харьцуулахад ямар нэгэн дэвшил гарсан бол амжилт. Учир нь “агуу амжилт бүхний үндэс нь түүнээс өмнө тохиолдсон амжилтгүй оролдлогуудын үр дүн юм” гэсэн үг байдаг. Иймээс оролдлого, тэвчээр, хөлс гурвын нэгдэл нь амжилтанд хүрсэн хүний гол илэрхийлэл гэж боддог. Хүн болгон хүсэл мөрөөдөлтэй байж, түүнийхээ араас мэрийдэг байх хэрэгтэй. Миний мөрөөдөл хараахан биелээгүй байгаа, гэхдээ би түүндээ хүрэхийн тулд олон олон оролдлогуудыг хийж байгаа, цаашид хийсээр ч байх болно. Одоогоор өөрийн мөрөөдлийн гүүрэн дээгүүрээ алхаж явна даа.
Анх М-Си-Эс Кока-Кола ХХК-д шугамын хянагчаар ажилд орж өдгөө найман жилийн хугацаанд тус компанийн бүхий л ажлыг шат дарааллаар хийж, маркетингийн ажилтан болтлоо хүсэл, сонирхол хичээл зүтгэлээрээ ажиллаж буй У.Уранбилэгийн нэг өдрийн ажил, амьдралаас танилцууллаа. Үнэхээр “агуу амжилт бүхний үндэс нь түүнээс өмнө тохиолдсон амжилтгүй оролдлогуудын үр дүн юм” хэмээх үгтэй хүн бүр санаа нийлэх биз ээ. Өөрийнхөө мөрөөдлийн гүүрээ босгож, түүн дээрээ алхаж яваа бүсгүйдээ цаашдынх нь ажилд амжилт хүсье.
М-СИ-Эс Кока-Кола ХХК-ны Маркетингийн ажилтан У.Уранбилэг:

Бэлтгэсэн Б.Цэнд
0 Сэтгэгдэл