УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
Аргентинд болж байгаа үерт 54 хүн амь алдаад байна
Аргентиний нийслэл Буэнос-Айрес болон орчмын хотуудад нүүрлээд байгаа үерийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 54 хүрээд байна. Хүмүүсийн олонхи нь үерийн төвшин нэмэгдсэн мягмар гаригт амь алджээ. Энд үргэлжилсэн бороо орж, үерлээд хоёр дахь хоногоо болж байгаа юм. Амь үрэгдсэн хүмүүсийн 46 нь нийслэлээс өмнө зүгт 60 км-т байдаг их сургуулийн хот Ла-Платагийн юм байна. Хоёрхон хоногт л 40 см хур тундас унасан энэ хотын тал нь гэрэл цахилгаангүй болж, холбоо харилцаа тасраад байгаа юм байна.
Аргентины ерөнхийлөгч Кристина Киршнер гамшиг болоод байгаа газарт очиж хүмүүстэй уулзсан байна. Тэрээр өөрөө энэ хотод төрсөн, нэг сая хүнтэй энэ хотод ээж нь одоо ч амьдардаг юм байна. Нийслэл Буэнос-Айрос хотод 15 см орчим хур тундас унасан байна.
Аргентиний нийслэл Буэнос-Айрес болон орчмын хотуудад нүүрлээд байгаа үерийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 54 хүрээд байна. Хүмүүсийн олонхи нь үерийн төвшин нэмэгдсэн мягмар гаригт амь алджээ. Энд үргэлжилсэн бороо орж, үерлээд хоёр дахь хоногоо болж байгаа юм. Амь үрэгдсэн хүмүүсийн 46 нь нийслэлээс өмнө зүгт 60 км-т байдаг их сургуулийн хот Ла-Платагийн юм байна. Хоёрхон хоногт л 40 см хур тундас унасан энэ хотын тал нь гэрэл цахилгаангүй болж, холбоо харилцаа тасраад байгаа юм байна. Аргентины ерөнхийлөгч Кристина Киршнер гамшиг болоод байгаа газарт очиж хүмүүстэй уулзсан байна. Тэрээр өөрөө энэ хотод төрсөн, нэг сая хүнтэй энэ хотод ээж нь одоо ч амьдардаг юм байна. Нийслэл Буэнос-Айрос хотод 15 см орчим хур тундас унасан байна.
0 Сэтгэгдэл
























