Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ховд аймгийн Булган сумын цагдааг зэвсэглэсэн этгээдүүд хөнөөжээ

Ховд аймгийн Булган сумын цагдаагийн албан хаагч Дэд ахлагч Б.Төмөрчөдөр зэвсэглэсэн этгээдүүдэд буудуулж амь насаа алдсан хэрэг өчигдөр 23 цагийн үед гарчээ. Хэргийн талаар ЦЕГ-ын ОНХТ-ийн дарга цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал мэдээлэл өгсөн юм. Тэрээр, “Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан Цагдаагийн ахлагч Баатархан “Бүрэн” авто сэлбэгийн дэлгүүрийн цоож эвдэрсэн байхыг илрүүлж тус дэлгүүрт хулгай орсон байж болзошгүй гэж үзэн сумын цагдаагийн тасагт утсаар мэдэгдэж нэмэлт хүч дуудсан юм билээ. Эргүүлд явж байсан гурван цагдаа нэмэлт хүчээр ирж, дөрвүүлээ тус дэлгүүрт нэвтэрсэн байгаа юм. Цагдаагийн албан хаагчдыг дэлгүүр рүү ороход гэрэлгүй, харанхуй байсан. Ингээд шалгалт хийж байх үед дэлгүүрийн булангаас буун дуу гарч цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөр буудуулан дэлгүүрийн лангуун дээр унасан байсан байж. Ингээд тэнд ирсэн офицер нь хоёр цагдаадаа үүрэг өгч шархадсан албан хаагчаа аваад гарсан байна. Дэлгүүрийн үүдэнд ажиглалт хийж байх үед дэлгүүрт байсан хулгайчид, “Хаалгаа чөлөөл. Буудлаа шүү. Ална шүү” гэж удаа дараа заналхийлж байсан байна. Ингээд үүдэнд нь ажиглалт хийн хүлээж байх зуур дэлгүүрийн цонхоор гарч хойд зүгт зугтах үед цагдаагийн гурван албан хаагч хөөсөн ч харанхуй руу гүйн алга болсон байна. Тэд гурвуулаа байсан нь цагдаагийнхны гар чийдэнд орсон байгаа юм. Харин шархадсан дэд ахлагч Б.Төмөрчөдөр эмнэлэг явах замдаа амьсгал хураасан аймшигт хэрэг гарлаа” гэсэн юм.
Хэргийн тухай мэдээ ЦЕГ-т цаг алдалгүй ирж үүний дагуу шуурхай хуралдаж ЦЕГ-ын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг өнөө өглөө үүрээр Булган сумыг зорьжээ. Мөн өчигдөр шөнө тус аймгийн цагдаагийн газрын дарга, хошууч Ж.Дөлбадрахаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа аж.
Хэрэг гарсантай үүдэн зэргэлдээ орших Баян-Өлгий, Говь-Алтай, Увс аймгийн цагдаагийн газрынханд мэдэгдэж, дээрх аймгийн цагдаагийнхан бэлэн байдалд ажиллаж байгаа аж. Түүнчлэн хилийн отряд, застав, боомтуудад бэлэн байдалд ажиллахыг мэдэгдсэн байна. Одоогоор гэмт этгээдүүдийг олоогүй, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг ЦЕГ-ын ОНХТ-ийн дарга, хурандаа Т.Сайнжаргал хэлсэн юм.
Талийгаач Б.Төмөрчөдөрийн хувьд өнгөрсөн нэгдүгээр сарын 3-нд Ховд аймгийн цагдаагийн газарт орж, Булган сумын цагдаагийн тасагт ажиллаж байжээ. Ээж, дүүгийнхээ хамт амьдардаг 20 настай залуу байсан гэнэ.
Ер нь, эргүүлийн цагдаа ямар техник хэрэгсэлтэй явдаг болохыг тодруулахад, “Гав, бороохой, цахилгаан бороохой” зэрэг цагдаагийн тусгай хэрэгслээс өөр зүйлгүй явдагийг хэлсэн. Тэрчлэн онц ноцтой хэрэгтэй таарч, гал нээх эрх байдаг эсэхийг лавлахад, өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Цагдаагийн тухай хуульд бусдын амь насанд халтай үйлдэл хийж, дайрсан этгээдийн эсрэг галт зэвсэг хэрэглэж болно гэсэн заалт ганцхан заалт байдаг аж.

0 Сэтгэгдэл
хайран залуу. Дөнгөж л ажилд орсон байна ш дээ. Ер нь хэн ч байсан буутай хулгайчын араас яваж юм бэ. Цагдаагийн удирдлага харуцлага хүлээх ёстой. тусгай хэрэгслээр нь хангачихаад ажил хийлгэх хэрэгтэй.
ajillah nohtsoloor n hangah heregtei. gar nutsgen, hol yavgan tsagdaa nar baij bolohgui. iim baidlaar dahiad heden ch zaluu amia aldah bol
tsagdaagiin darga nar n tom tom unetei mashin unasan, ger ajilruugaa zoolgoson humuus haragddag. uuniig boliulah heregtei. ter mongoor heden sumiin tsagdaag unaagaar hangah talaar bodoh heregtai.
манай найз сумын цагдаа хийдэг. нэг офицерын хамт 2-лаа л байдаг юм билээ. тэгээд ***** байхгүй,цахилгаан байтугай резин борохой байдаггүй юм байна лээ. унаа байхгүй, хулгайчын араас юугаар хөөх юм бэ? явган гүйх үү. монголын цагдаа ийм л дүр төрхтэй байна шүү дээ. буудуулсан залуугын өмнөөс цагдаа, хууль зүйн яамны удирдлага хариуцлага хүлээх ёстой.
буутай хүний өөдөөс хэн явах юм бэ. хэдий тангарга өргөсөн ч гэсэн тэнэг л хүн биш бол.
nadtai nas ijil zaluu bj de sai tv ger sonsood ih haralslaa hairan zaluu nas gemtnuudiig bariarai
хайран залуу нас энэ залуугийн хувьд дэндүү харамсалтай зүйл байна буугуй цагдаа хэзээ ч буутай хүний өөдөөс довтолж чадахгүй шүү дээ та нар өөрийгөө тухайн нөхцөлд яах байсан талаар сэтгэгдэл үлдээгээрэй
Хамгийн их уншсан