Монголын өсвөрийн боксын шигшээ баг нийт 31 медаль хүртлээ
Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг 16.00 цагаас хэлэлцэнэ
Өнөөдрийн ТББХ хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
Өнөөдөр УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх асуудлууд
Х.Нямбаатар: Орон сууц нийтийн аж ахуйн салбарынхны цалин жил бүр инфляцын түвшинтэй уялдан нэмэгдэх ёстой
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Ерөнхий сайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Улаанбаатар хотод энэ онд 102.710 ам метр явган замыг шинэчиллээ
Д.Батжаргал: Хүүхдийн чихийг яруу сайханд дасгахад сурах бичиг чухал үүрэг гүйцэтгэх ёстой
У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй
ЗХУ-д Новочеркассын ажил хаялтыг 1962 онд буудсан нь
Зургадугаар сарын 1.

Өглөөний 10,00 цагт 200 ажилчин ажлаа орхиж хөдөлмөрийн хөлсийг нэмэхийг шаардлаа. 11,00 цагт тэд үйлдвэрийн удирдах газар луу жагсаалаараа явахад бусад нь нэгдсээр 1000 оричм хүн боллоо. Хүмүүс удирдах газарт очоод “Бид яаж амьдрах юм бэ” гэсэн асуулт тавихад үйлдвэрийн дарга Б.Н.Курочкин “ойролцоохон пирожки зардаг шүү дээ” гэж хэлсэн нь олны дургүйцлийг ихэд хүргэсэн гэдэг. Хүмүүс бухимдаж Курочкин нуугджээ. Ингээд л үйлдвэрийн бүх ажилчид ажлаа хаяж эсэргүүцэлтэй нэгдсэн байна. Өдөр гээд 5000 орчим хүн болж төмөр зам хааж зүтгүүр дээр хэн нэг нь “Хрущёвыг маханд тушаая” гээд биччихэж.
Зөвлөлт Засаг юу хийв

10,00 цаг гэхэд л Н.С.Хрущёвт энэ мэдээлэл хүрчээ. Тэр шууд л Ростов мужийн Коммунист намын хороон дарга А.В.Басков, Батлан хамгаалахын сайд Малиновский нартай утсаар ярьж боломжтой бүх арга хэмжэ авч хэргийг намжаах үүрэг өгч. Төв хорооноос баахан элч тийшээ мордож. БХЯ-ны сайд Малиновский танкийн 18 дугаар диюизийг бэлэн байдалд оруулах тушаал өгсөн байна.
16,00 цаг гэхэд мужийн намын хороон дарга, Зөвлөлийн дарга нар ирсэн ч байдал намжсангүй, харин ч жагсагчид Хрущёвын хөргийг шатааж томцуулыг үйлдвэрийн байр луу оруулахгүй байлаа.
Дарга нар тагтан дээр гарч чанга яригчаар тайлбар хийсэн ч хүмүүсийн бухимдал намжсангүй мод чулуугаар шидлээ. Өнөөх Басов нэг өрөөнд нуугдажь цэрэг ирүүлэхийг шаардсан байна.
Оройн 19,00 цаг гэхэд цагдаагийн 200 гаруй ажилтан ирж жагсагчдыг үйлдвэрийн хашаанаас гаргахыг оролдлоо. Гэсэн ч хүмүүс дарч гурван ч цагдааг зоджээ. Армийнхан оролцсонгүй. Харин 20,00 цагт ийшээ цэргүүдтэй таван машин, явган цэргийн хуягт машин гурав ирсэн байна. Олон нийт улам эгдүүцэж эсэргүүцэл илэрхийлэхээр ч тэр үү тэд удалгүй буцжээ. Ер нь ч тэд хүмүүсийн анхаарлыг сарниулж байгаад мужийн намын хороон дарга тэргүүтэй удирдагчдыг сэмхэн барилгаас гаргах байсан байх.
Зургадугаар сарын 2.
Шөнө нь хотод танкууд, цэргүүд орж ирсэн байлаа. Өглөө нь олон нийт дахин жагсч танк руу чулуу мод юу таарснаа шидэлцгээлээ. Хотын гол гол объект холбоо, шуудан, радио, гүйцэтгэх захиргаа, намын хороо, цагдаагийн газар, банк зэргийг цэргүүд хамгаалж байв. Банкнаас бүх мөнгө, үнэт зүйлийг зөөж аюулгүй газарт аваачжээ. Үйлдвэрт хүмүүс бууны аман дор ажиллахгүй гээд ажилдаа гарсангүй.

Хүмүүс жагсаалаараа хотын төв рүү явж тэдэнтэй хүүхэд эмэгтэйчүүд нийллээ.
Хэд хэдэн танк, хуягт машин замд нв садаа болохоор ирсэн ч нэмэр болсонгүй хотын захиргаа, намын хороо руу очлоо. Дарга нар дахиад л тагтан дээрээс үг хэлж тайвшруулах гэсэн ч хүмүүс юу таарснаараа шидэлж эхлэх нь тэр. Зарим нь дотогш орж албан байрны эд зүйлийг эвдэлж эхэллээ.
Энд Новочеркассын гарнизоны дарга хошууч генерал Олешко автомат буутай 50 цэрэгтэй хэдийнээ байраа эзэлсэн байжээ. Олешко эхлээд тагтан дээр гарч хүмүүсийг түрэмгийлэл үйлдэхгүй байхыг анхааруулжээ. Хүмүүс өөдөөс нь хашгиралдаж угтсан байна. Цэргүүд эхлээд анхааруулах зорилгоор агаарт буудлаа.
Жагсагчдаас “Битгий айцгаа, гар хоосон хүмүүсийг буудаж байна” гэж хашгираад дахиад л контор луу дайрах нь тэр. Ингээд л нэг удаа агаарт буудаад дараа нь хүмүүс рүү галлаж. Коммунист нам, зөвлөлт засгийн суманд өртсөн 10 гаруй хүний цогцос талбай дээр үлдлээ. Мэргэн буудагчид, пулёмотчид барилгын дээврээс буудсан ч гэдэг. Тэр дунд 8-10 насны хоёр ч хүүхдийн шарил байсан гэдэг.
Нэг хэсэг нь болж байгаа үйл явдлыг сайн харах гэж модон дээр сууж байсан хүүхдүүд дээш буудахад нь суманд өртсөн ч гэдэг. Энэ үйл явдалд оролцсон Николай Степанов “Хоёр охины цогцос байсан. Хэн нэгэн нь “хүүхдийг буудчихлаа” гэж хашгирч байсан” гэж дурсчээ.
Үр дагавар нь

Хотын эмнэлэгт шархадсан 45 хүн хандаж эмнэлгийн тусламж авсан байна. Ер нь 87 хүн ямра нэгэн бэртэл гэмтэл авсан гэдэг. Баригдах, мөрдөн шалгахаас айгаад олон хүн эмнэлэгт хандаагүй.
Буудуулсан 24 хүн газар дээрээ нас барж, хоёр хүн орой нь нас барсан. Тэднийг бүгдийг нь шөнө нь бөөнөөр нь аваачаад булчихсан байна.
Болсон явдлын тухай Коммунист намын төв хорооны шийдвэрээр Зөвлөлт орон даяар таг нууцалж 1986 онд өөрчлөн байгуулалтын үед л нийтэд ил болжээ. Нас барсан хүмүүсийн шарилыг 1991 онд олж нэр нэрээр нь оршуулан дурсгалын самбар босгосон байна.
Шүүх

Эмх замбараагүй байдал үүсгэгчдийг үймээний үеэр авсан зураг, тусгай мэдээлэгчдйин тусламжтайгаар дор нь илрүүлэн баривчилж мөрдөн байцаах, шүүх ажлыг шуурхайлан хийжээ. Тэднийг дээрэм тонуул хийсэн, олон нийтийн эмх замбараагүй байдал үүсгэсэн, Зөвлөлт засгийг түлхэн унагах гэсэн гэж шүүн тасалсан. Гол зохион байгуулагч гэсэн долоон хүнийг буудан алж, 105 хүнийг 10-15 жил онцгой дэглэмтэй хорих газарт хорих ялаар шийтгэжээ. Хожим нь 1996 онд тэднийг цагаатгасан.
MAN 2008 ond yag l ingesendee
tor tomor nuuree ingej l haruulah yostoi
болшевизм нэрийн доорх бөөнөөр алан ***** үйл ажилгаа байж дээ ер нь бол терроризм Оросуудаас үүдэлтэй гэж ойлгож болох л юм байна үүний нэг том бөгөөд эмгэнэлт жишээ нь Орос ах нарын даалгаваар үйлдэгдсэн Монгол улсын их хэлмэгдүүлэлт юм даа ...
2008 оны сонгуулийн дараа манай МАН, С.Баяр яг ингэж ажиллан хүмүүсийг шүүн тасалсан. 5 хүнийг буудсан, яг адилхан байна шүү
Дотооддоо асуудлыг шийдэх аргагүй болсон тул 1962 оны тавдугаар сарын 30-нд мах махан бүтээгдэхүүний үнийг 30 хувь маслын үнийг 25 хувь нэмэхээр шийдвэрлээд үүнийгээ сонин хэвлэлд “хөдөлмөрчдийн хүсэлтээр” гэж бичиж байлаа. Үүнтэй зэрэгцээ Новочеркассын цахилгаан тоноглолын үйлдвэр ажилчны хийх ажлын нормыг гуравны нэг хувиар нэмлээ.
Зургадугаар сарын 1.

Өглөөний 10,00 цагт 200 ажилчин ажлаа орхиж хөдөлмөрийн хөлсийг нэмэхийг шаардлаа. 11,00 цагт тэд үйлдвэрийн удирдах газар луу жагсаалаараа явахад бусад нь нэгдсээр 1000 оричм хүн боллоо. Хүмүүс удирдах газарт очоод “Бид яаж амьдрах юм бэ” гэсэн асуулт тавихад үйлдвэрийн дарга Б.Н.Курочкин “ойролцоохон пирожки зардаг шүү дээ” гэж хэлсэн нь олны дургүйцлийг ихэд хүргэсэн гэдэг. Хүмүүс бухимдаж Курочкин нуугджээ. Ингээд л үйлдвэрийн бүх ажилчид ажлаа хаяж эсэргүүцэлтэй нэгдсэн байна. Өдөр гээд 5000 орчим хүн болж төмөр зам хааж зүтгүүр дээр хэн нэг нь “Хрущёвыг маханд тушаая” гээд биччихэж.
Зөвлөлт Засаг юу хийв

10,00 цаг гэхэд л Н.С.Хрущёвт энэ мэдээлэл хүрчээ. Тэр шууд л Ростов мужийн Коммунист намын хороон дарга А.В.Басков, Батлан хамгаалахын сайд Малиновский нартай утсаар ярьж боломжтой бүх арга хэмжэ авч хэргийг намжаах үүрэг өгч. Төв хорооноос баахан элч тийшээ мордож. БХЯ-ны сайд Малиновский танкийн 18 дугаар диюизийг бэлэн байдалд оруулах тушаал өгсөн байна.
16,00 цаг гэхэд мужийн намын хороон дарга, Зөвлөлийн дарга нар ирсэн ч байдал намжсангүй, харин ч жагсагчид Хрущёвын хөргийг шатааж томцуулыг үйлдвэрийн байр луу оруулахгүй байлаа.
Дарга нар тагтан дээр гарч чанга яригчаар тайлбар хийсэн ч хүмүүсийн бухимдал намжсангүй мод чулуугаар шидлээ. Өнөөх Басов нэг өрөөнд нуугдажь цэрэг ирүүлэхийг шаардсан байна.
Оройн 19,00 цаг гэхэд цагдаагийн 200 гаруй ажилтан ирж жагсагчдыг үйлдвэрийн хашаанаас гаргахыг оролдлоо. Гэсэн ч хүмүүс дарч гурван ч цагдааг зоджээ. Армийнхан оролцсонгүй. Харин 20,00 цагт ийшээ цэргүүдтэй таван машин, явган цэргийн хуягт машин гурав ирсэн байна. Олон нийт улам эгдүүцэж эсэргүүцэл илэрхийлэхээр ч тэр үү тэд удалгүй буцжээ. Ер нь ч тэд хүмүүсийн анхаарлыг сарниулж байгаад мужийн намын хороон дарга тэргүүтэй удирдагчдыг сэмхэн барилгаас гаргах байсан байх.
Зургадугаар сарын 2.
Шөнө нь хотод танкууд, цэргүүд орж ирсэн байлаа. Өглөө нь олон нийт дахин жагсч танк руу чулуу мод юу таарснаа шидэлцгээлээ. Хотын гол гол объект холбоо, шуудан, радио, гүйцэтгэх захиргаа, намын хороо, цагдаагийн газар, банк зэргийг цэргүүд хамгаалж байв. Банкнаас бүх мөнгө, үнэт зүйлийг зөөж аюулгүй газарт аваачжээ. Үйлдвэрт хүмүүс бууны аман дор ажиллахгүй гээд ажилдаа гарсангүй.

Хүмүүс жагсаалаараа хотын төв рүү явж тэдэнтэй хүүхэд эмэгтэйчүүд нийллээ.
Хэд хэдэн танк, хуягт машин замд нв садаа болохоор ирсэн ч нэмэр болсонгүй хотын захиргаа, намын хороо руу очлоо. Дарга нар дахиад л тагтан дээрээс үг хэлж тайвшруулах гэсэн ч хүмүүс юу таарснаараа шидэлж эхлэх нь тэр. Зарим нь дотогш орж албан байрны эд зүйлийг эвдэлж эхэллээ.
Энд Новочеркассын гарнизоны дарга хошууч генерал Олешко автомат буутай 50 цэрэгтэй хэдийнээ байраа эзэлсэн байжээ. Олешко эхлээд тагтан дээр гарч хүмүүсийг түрэмгийлэл үйлдэхгүй байхыг анхааруулжээ. Хүмүүс өөдөөс нь хашгиралдаж угтсан байна. Цэргүүд эхлээд анхааруулах зорилгоор агаарт буудлаа.
Жагсагчдаас “Битгий айцгаа, гар хоосон хүмүүсийг буудаж байна” гэж хашгираад дахиад л контор луу дайрах нь тэр. Ингээд л нэг удаа агаарт буудаад дараа нь хүмүүс рүү галлаж. Коммунист нам, зөвлөлт засгийн суманд өртсөн 10 гаруй хүний цогцос талбай дээр үлдлээ. Мэргэн буудагчид, пулёмотчид барилгын дээврээс буудсан ч гэдэг. Тэр дунд 8-10 насны хоёр ч хүүхдийн шарил байсан гэдэг.
Нэг хэсэг нь болж байгаа үйл явдлыг сайн харах гэж модон дээр сууж байсан хүүхдүүд дээш буудахад нь суманд өртсөн ч гэдэг. Энэ үйл явдалд оролцсон Николай Степанов “Хоёр охины цогцос байсан. Хэн нэгэн нь “хүүхдийг буудчихлаа” гэж хашгирч байсан” гэж дурсчээ.
Үр дагавар нь

Хотын эмнэлэгт шархадсан 45 хүн хандаж эмнэлгийн тусламж авсан байна. Ер нь 87 хүн ямра нэгэн бэртэл гэмтэл авсан гэдэг. Баригдах, мөрдөн шалгахаас айгаад олон хүн эмнэлэгт хандаагүй.
Буудуулсан 24 хүн газар дээрээ нас барж, хоёр хүн орой нь нас барсан. Тэднийг бүгдийг нь шөнө нь бөөнөөр нь аваачаад булчихсан байна.
Болсон явдлын тухай Коммунист намын төв хорооны шийдвэрээр Зөвлөлт орон даяар таг нууцалж 1986 онд өөрчлөн байгуулалтын үед л нийтэд ил болжээ. Нас барсан хүмүүсийн шарилыг 1991 онд олж нэр нэрээр нь оршуулан дурсгалын самбар босгосон байна.
Шүүх

Эмх замбараагүй байдал үүсгэгчдийг үймээний үеэр авсан зураг, тусгай мэдээлэгчдйин тусламжтайгаар дор нь илрүүлэн баривчилж мөрдөн байцаах, шүүх ажлыг шуурхайлан хийжээ. Тэднийг дээрэм тонуул хийсэн, олон нийтийн эмх замбараагүй байдал үүсгэсэн, Зөвлөлт засгийг түлхэн унагах гэсэн гэж шүүн тасалсан. Гол зохион байгуулагч гэсэн долоон хүнийг буудан алж, 105 хүнийг 10-15 жил онцгой дэглэмтэй хорих газарт хорих ялаар шийтгэжээ. Хожим нь 1996 онд тэднийг цагаатгасан.
0 Сэтгэгдэл
deegii
hen 7 sariin 1nd uduun hatgasniig ta nar teneguud martsan umuu huzuugui elbegee jagaa batzandan magnai nariin hiisen ajil shuu dee daraa ni magnai batzandan 2 gulug bolj baisnaa martaad zugtaj an-d oroo bzdee
2013.04.04
2013.04.03
2013.04.03
2013.04.03
2013.04.03