Ховд аймгийн Онцгой байдлын газарт шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэжээ
Хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд 278’290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах төлөв гарчээ
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ
ХХЕГ-ын хойд уулзвараас Монелийн уулзвар хүртэл авто замыг хааж засварлана
Ерөнхий сайд Г.Занданшатар болзошгүй үер усны аюулаас сэрэмжлэх, бэлэн байдлыг хангах үүрэг чиглэл өглөө
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 2.5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙВ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 128 МЯНГАН ТОНН 1/3 КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны 8 дугаар сарын 06-08-ны өдрүүдийн биржийн арилжааны хуваарь
Дээр үеийн эмнэлгийн аймшигтай зэмсэгүүд
18 дугаар зуун, үе мөч тайрах хутга

1700-аад оны үед эмч нар арьс, булчиныг эхлээд задлахад амар байдгийг нь бодолцон тахир иртэй хутга ашиглахыг дээрд үздэг байжээ. Ийм хутгаар арьс, булчингТэгсээр 19 дүгээр зууны үеэс мөчийг тайрсны дараа мухарыг бүрхэх сорвижсон арьс үүсгэхэд шулуун иртэй хутгаар арьс, булчинг зүсэх нь илүү сайн үр дүнтэй байдгийг тогтоосноор шулуун иртэй хутга ашигладаг болсон юм.
Анхны вибратор буюу чичрүүлэгч

19 дүгээр зууны хоёрдугаар хагас. Уурын машины хүчээр энэ ажилладаг байсан энэхүү хүчирхэг төхөөрөмж нь тухайн үеийн өрнө дахины анагаах ухаанд “умайн солиорол” гэж оношлогдог байсан эмчлэхэд нэн хүнд эмгэгийг анагаахад ашиглагддаг байжээ.
Мөнгөн усны тариур, боолтын багц

1545 он. Тэр жил живсэн “Мария Роза” усан онгоцон дээрээс олдсон зүйлс. Тухайн үед тэмбүү асар хурдацтай тархаж байсан байдаг. Иймд усан онгоцон дээрх тэмбүүтэй далайчдыг эмчлэхдээ мөнгөн усыг тарьж хэрэглэдэг байжээ.
Эсрэг хайч

1500-аад он. Дунд талыг гол нь сумны зэвийг барьж, эсрэг тэлдэг хоёр хэсэг нь булчин, арьсыг тэлж өгснөөр татаж гаргахад илүү хялбар болгодог байжээ.
Хошногоны ротор

Харахад л айдас төрмөөр энэ хэрэгслийг түрүү булчирхайнд эмчилгээний шингэнийг хүргэх, хүргэх явцдаа эргэлдэг шулуун гэдэсний үйл ажиллагааг дэмжиж өгөх зорилгоор ашигладаг байжээ. 15 см урттай энэ хэрэгслийн сурталчилгааны хуудсан дээр нь “Үр дүнтэй байхад хангалттай том. 15 наснаас дээш эрэгтэй хүн болгонд тохирох хангалттай жижигхэн” гэж бичсэн байдаг.
Хануурын хутга

Хануур нь дорно дахинд төдийгүй өрнө дахины анагаах ухаанд ч өргөн ашиглагдаж байсан эмчилгээний арга юм. 1850 онд хийгдсэн энэ хутгийг өрнө дахины эмч нар хануур засал хийхдээ ашигладаг байжээ. Гурвалжин ирээр нь судсан дээр хүчлэн дарж сэтлэн цусыг нь ханадаг байсан байна.
Сум гаргагч

1500-аад онд хийгдсэн энэ хэрэгслээр хүний биед гүн нэвтэрсэн сумыг сугалан авдаг байжээ. Тугалга зөөлөн болохоор урдах хошууг эргэлдүүлэн үрлэн суманд зоож байгаад татаж авдаг байсан байна.
Дархлаа үүсгэгч

Вакцинжуулалт гэдэг орчин үеийн өрнө дахины анагаах ухаан шинэхэн бий болсон, сүүлийн үед нэлээд эрчимтэй хөгжиж байгаа салбар гэж болно. Дөнгөж бий болоод байх үедээ ийм төхөөрөмж ашиглан дархлаа суулгадаг байв. Багаж дээрх дөрвөн ирээр цагаан цэцэг өвчин туссан хүний идээтэй шархы хагалаад, энэ хагалсан ирээрээ эрүүл хүүхдийн арьсыг зүсдэг байсан аж. Ингэж идээнээс албан хүчээр тараасан халдварын явц нь маш хөнгөн, агаар дуслын замаар халдсан халдвартай зүйрлэхээргүй хөнгөн байдаг байсан бөгөөд гол нь амь насанд хүрэлгүйгээр насан туршийн дархлаа тогтоодог байжээ.
Умайн хүзүү тэлэгч

1800-аад он. Төрөлтийн явцад умайн хүзүүг тэлэх зорилгоор ашигладаг байжээ. Тэлэлтийн хүчийг бариул орчим байдаг шатлалаар хэмждэг байв. Гэвч умайн хүзүүний ханыг урах нь элбэг байсан болохоор ийм тэлэгчийг яваандаа ашиглахаа больсон байдаг.
Төрөх сандал

Орчин үед дийлэнх эмэгтэйчүүд төрөх орон хэвтэн төрдөг. Манайхан тун саяхныг хүртэл араг түшиж байгаад төрдөг байлаа. Харин өрнө дахинд 18 дугаар зууны эхэн үе орчимд ийм сандал дээр сууж төрдөг байжээ. Шашны нөлөө хүчтэй байсан болохоор төрж байгаа эмэгтэйд залбирах боломж олгохын тулд түшлэг дээр нь бурханы хөргийг сийлсэн нь сайн харагдаж байна.
Тээрхийн арьс огтлох хутга

1770 он. Абрахамист гэгддэг шашнуудад Ертөнцийн эзэн нэртэй дээд бурхан нь өөрт нь итгэж, өөрийг нь дагасны гэрч болгож эрэгтэй хүүхдүүдийнхээ тээрхийн арьсыг огтлох, манайхны хэлж заншиснаар хөвчийг хөндөж бай гэж лүндэн буулгасан байдаг. Тиймээс еврейчүүд, христийн шашны зарим урсгалынхан, лалын шашинтнууд хөвч хөндөх ёслолыг заавал хийдэг. 18 дугаар зууны сүүлээр Европт ийм хутгаар л хөвчийг нь хөнддөг байж дээ.
Жирэмслэлтийг тогтоох багц

Өнөөдөр жирэмслэлтийг тогтоох сорил буюу тест гэдэг хүнээс бараг юу ч шаарддаггүй, хэрэглэхэд хялбар зүйл байдаг. Харин тэртээ 1980 онд ийм багц анх гарч ирж байв. Багц нь эсрэг сийвэн, латекс, хуруу шил, холих сав гэсэн зүйлсээс бүрддэг байжээ.
Боогч

Экразер нэртэй энэ багажийг 1870-аад онд ашигладаг байж. Ашиглахдаа боогч гинжийг таслах шаардлагатай болсон эдийн цаагуур давуулан уургалаад эргүүлэгчээр чангалан тухайн эдийн цусан хангамжийг бүрэн боодог байжээ. Энэ багажийг умайн ба өндгөвчний хавдар, шамбарамын зангилааг огтлон авах зорилгоор хэрэглэдэг байв.
Шамбарамын чимхүүр

19 дүүгээр зууны эхэн үе. Шамбарам нь зуун, соёл, нас, үндэс, угсаа үл харгалзан хүн төрөлхтөнийг зовоосоор ирсэн эмгэг. Тухайн соёл болгон өөрийн боловсрол, мэдлэгийн хэмжээнд тохирсон эмчлэх арга, хэрэгсэл ашигладаг байв. Европчууд 19 дүгээр зууны эхэнд ашигладаг байсан энэ багажаар шамбарамын зангилааны угаар чимхэн цусан хангамжийг нь бүрэн зогсоосны дараа тэжээлгүй болсон зангилаа өөрөө унадаг байжээ.
Гавал цоолох хэрэгслийн багц

1771 он. Ийм олон багаж, хэрэгсэл ашиглан гавлын ясанд нь нүх гаргах замаар манас таталтаас эхлээд толгой таллаж өвдөх, сэтгэл гутрал хүртэл олон эмгэгийг эмчилдэг байсан байх юм.
Трепанац буюу гавлын яс цоолоход ашигладаг хөрөө

1830-1860 онд ийм гар хөрөөг ашиглан гавлыг ясыг нүхлэн нээдэг байв.
Эвэрхийн эмчилгээний хэрэгсэл

Ийм хэрэгслийг 1850 оны үед Европт хэрэглэдэг байжээ. Эвэрхий давтан үүсэх үед энэ багажийг ашигладаг байж. Эвэрхий үүссэн хэсгийн ойролцоо хүний бие рүү оруулаад долоо хоног болгодог. Энэ хугацаанд сорвижилт үүсч, сорвижсон эд нь эвэрхийг зогсоодог байсан юм байх.
Сэтгэцийн эмнэлгийн өвчтөнүүдийн ор

1840 онд сэтгэцийн эмнэлгийн өвчтөнүүдэд зориулж ийм орыг АНУ-ын Нью-Йорк мужийн Утика хотын эмнэлэгт анх зохион бүтээжээ. Байнгын хөдөлгөөнтэй, ширүүн дориун өвчтөнүүдийг ийм оронд хийж түгждэг байв. Байнга цагаан хэрэгсэл солихгүйн дээр өвчтөнийг гэмтэж бэртэхээс сэргийлэхийн тулд заримдаа орыг сүрлээр бараг дүүргэж орхидог байжээ. Энэ орыг 20 дугаар зууны эхэн үе хүртэл ашиглаж байсан байдаг.
Хирцын луужин

1915 он. Дэлхийн нэгдүгээр дайны үеэр энэ компас буюу луужинг зохион бүтээсэн франц эмчийн нэрээр нэрлэсэн нь энэ. Гуулиар хийсэн энэ багажийг хүний биед, ялангуяа толгойд орсон сумны байрлалыг нарийн тодорхойлох зорилгоор ашигладаг байв. Заалтыг илүү оновчтой болгохын тулд тухайн үед дөнгөж нээгдээд байсан рентген туяаны оношилгоотой хавсран хэрэглэдэг байжээ.
Гистеротом

1860-1890 он. Умай авах мэс засал буюу гистерэктомийн үед энэ багажийг ашигладаг байжээ.
Шүд авах чимхүүр

19 дүгээр зууны дунд үед ийм зүйлээр шүд авдаг байж дээ. Урд хэсгийг авах ёстой шүд рүү эргүүлэн зоож байгаад ёзоор үлдээлгүй нэг мөр суга татан авдаг байж.
Литотом

Европт 1740-1830 онуудад ийм нэртэй энэ багажийг ашигладаг байв. Зорилго нь давсагны чулууг хагалж авах. Бариул дээрх пүршээр удирддаг далдлагдсан иртэй.
Мөч тайрдаг хөрөө

Европт 17 дугаар зуунд ийм хөрөөгөөр тайрахаас өөр аргагүй болсон эрхтэнийг тайрдаг байж. Зарим мэс засалч нар өөрийн нэр, цол хэргэм зэргийг сийлэн гаргасан “брэнд нэрийн” хөрөө ашигладаг, түүгээрээ их онгирдог байв. Харамсалтай нь элдэв сийлбэртэй хонхор нь нян, бактери үржих таатай орчин бий болгодог байсан тул “брэнд” хөрөөгөөр мөчөө тайруулсан хүмүүсийн дийлэнх нь халдвар авч ертөнцийн мөнх бусыг үзүүлдэг байсан аж.
Ясны хөрөө

АНУ-д 19 дүгээр зууны дунд үед болсон иргэний дайны үеэр эмч нар яс тайрахдаа ийм хөрөө ашигладаг байжээ. Хээрийн нөхцөлд ашиглахад нэн тохиромжтой болохоор өргөн хэрэглэгддэг байсан аж.
Амны бөглөө

Наркоз буюу өвчин намдаахын тулд мэдээ алдуулан унтаж байгаа өвчтөний аманд ийм шураг хэлбэртэй бөглөө хийх замаар хэл нь цааш нуран бүтэж үхэхээс сэргийлдэг байжээ. 1880-1910.
Хиймэл хануур хорхой

Европ дахин 19 дүгээр зуунд хануур хорхойн эмчилгээ маш түгээмэл байсан. Ийм ч болохоор эмч нар нүд ба чихний мэс засалд хэрэглэх зорилгоор хиймэл хануурыг зохион бүтээжээ. Эргэлддэг ир нь зүсэлт хийж, дээрх бортог нь вакуум үүсгэн цусыг сорох замаар шаардлагатай газар цусны даралтыг багасгадаг байсан байна.
Утаан бургуй

1780-1810 оны үед живсэн хүний багц хэрэгслийг ашиглан амилуулах гэж оролддог байв. Энэ хэрэгслийг ашиглан живсэн хүний шулуун гэдэс рүү тамхины утаа шахдаг байж. Яваандаа шулуун гэдэс рүү шахсан тамхины утаа ямар ч нөлөөгүй байдаг нь ил болсон болохоор ихэд сурталчилж, магтсан хэдий ч ямар ч үр дүнгүй, хуудуутай арга хэрэглэн мэхлэх гэдгийг Европт “Бөгс рүү нь утаа шахах” гэж товчлон нэрлэдэг болсон байна.
Трефин

1800-аад он. Гавлын ясыг өрөмдөн цоолох зориулалттай.
Хоолойны мах таслагч

Хар ярианд хоолойн мах гэгддэг зүйлийг авахын тулд 1860-аад оны үед энэ хэрэгслийг ашигладаг байжээ. Үүнийг ашиглан хоолойны хоёр махыг нэгэн зэрэг таслан авдаг байжээ. Хорьдугаар зууны эхээр энэ таслагчийг халж, чимхүүр, мэс заслын хутаг ашиглах болсон юм. Учир нь таслагчаар авах үед ихээхэн хэмжээний цус алдалт үүсдэг, дутуу авах зэрэг зүйл олон үүсдэг байжээ.
Хэлний хусуур

Шүдний эмчийн эмчилгээний багц

Шүд тэгшлэх зориулалттай хэд хэдэн тооны суулгац бүхий универсал чимхүүр.
Үтрээний толь

1600-аад он. Оруулсны үтрээг тэлж, үзлэг хийх явцыг хялбар болгодог ийм багажийг өрнө дахинд бараг мянга гаруй жилийн турш хэрэглэж иржээ. Зураг дээрх энэ багаж нь 17 дугаар зуунд Европт хийгдсэн бөгөөд хээгээр чимэглсэн эргүүлдэг тэлэгчтэй гэдгээрээ онцлог.
Үтрээ угаагч Лоусоны машин

Эмчилгээний шингэнийг илүү үр дүнд хүргэх байдлаар цацахын тулд ашигладаг байжээ.
Цус сэлгэх төхөөрөмж

Цус дотроо олон бүлэгтэй, хоорондоо таарна таарахгүй гэж байдаг гэх мэтчилэн өнөөдөр хүн болгоны шахуу мэддэг зүйлсийг орчин үеийн анагаах ухаан нээгээд удаагүй байгаа. Түүнийг нээхээс өмнө ийм багаж хэрэглэн цус сэлгэдэг, юүлдэг байжээ.
aimshegtei
21-r zuund amidarch baigaadaa bayrlaj bna
эмнэлэгийнх гэхээсээ илүү мужааны багаж хэрэгсэл шиг л юм байна.
eooo .... ym hugjih gdg saihn ym da
dotor arzaigaad evgui boljino aimar2
Монголд ирж хөгжсөн өрнө дахины анагаах ухаан сүүлийн үед хөгжих биш хүнээс мөнгө авахаас цаашгүй таагүй зүйл болсон тухай яриа их гарах болж. Үнэн хэрэг дээрээ өрнө дахины анагаах ухаан асар өндөр хурдаар хөгжиж байгаа гэдгийг бид тэр бүр мэддэггүй. Үнэхээр хөгжөөгүй зогсонги байсан бол бид энэ мэт элдэв зэмсэгийн шидийг үзээд сууж байх байсан юм.

0 Сэтгэгдэл
@s_gh
aimar ymaa!!!!!1
2015.05.12
2013.04.04
2013.04.04
2013.04.03
2013.04.03
2013.04.03